Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ

Засгийн газрын 1996 оны 147 дугаар тoгтooлын 1 дүгээр xaвcpaлт
 
ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ 
  Нэг.Нийтлэг үндэслэл 
1.1.Эрчим хүчний тухай хуулийг дагаж мөрдөхөд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч, хангагч, хэрэглэгчийн хоорондын харилцаа, төлбөр тооцоог зохицуулах болон тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход энэхүү дүрмийн зорилт оршино.                 
Тайлбар: 1."Хангагч" гэж цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд цахилгаан эрчим хүчээр хангах үүрэгтэйгээр оролцож байгаа хуулийн этгээдийг хэлнэ.
2."Хэрэглэгч" гэж цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд цахилгаан эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хэлнэ.
З."Цахилгаан шугам сүлжээ" гэж цахилгаан эрчим хүчийг дамжуулах, хуваарилах зориулалт бүхий байгууламжийг хэлнэ.
1.2.Хангагч, хэрэглэгч нь хууль тогтоомжид нийцүүлэн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулна.
1.3.Хангагч, хэрэглэгч нь өөрсдийн эзэмшлийн цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хариуцаж, үзлэг үйлчилгээ, засвар, шинэчлэлтийг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллага, хүмүүсээр хийлгэнэ.
1.4.Хангагч, хэрэглэгч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран эрчим хүчний үйлдвэрүүдийн өглөө, оройн оргил ачааллыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
1.5.Хэрэглэгчийн зэрэглэлийг түүний онцлогоос хамааруулан эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмын дагуу тогтооно.
1.6.Цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, цахилгаан эрчим хүчний борлуулалтад тавих хяналтыг эрчим хүчний хяналтын байгууллага, хангагч, хэрэглэгчийн холбогдох ажилтан гүйцэтгэнэ.
1.7.Үйлдвэрлэгч, хангагч, хэрэглэгч нь цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн цахилгаан эрчим хүч зарцуулалтын нормыг тогтоож мөрдөж ажиллана.
  Хоёр.Хэрэглэгчдэд техникийн нөхцөл олгох 
2.1.Тоног төхөөрөмжийг шугам сүлжээнд шинээр холбох, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заагдсан хүч чадлыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн зэрэглэл, цахилгаан хангамжийн бүдүүвчийг өөрчлөх шаардлага гарах бүрт хэрэглэгч хангагчаас техникийн нөхцөл авна.
2.2.Хангагч нь хэрэглэгчид техникийн нөхцөл олгохдоо эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмыг баримтална.
2.3.Хангагчаас олгосон холболтын техникийн нөхцөлийг хэрэглэгч болон зураг төслийн байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй.
2.4.Техникийн нөхцөлийн хүчин төгөлдөр байх хугацааг гүйцэтгэх ажлын хэмжээг харгалзан 1-3 жилээр тогтооно. Зураг төслийн ба захиалагч байгууллага нь зураг төсөл хийгдэж дууссаны дараа зураг төслийг хангагч болон холбогдох бусад байгууллагуудаар хянуулж  зөвшөөрөл авна.
2.5.Техникийн нөхцөл болон цахилгаан шугам сүлжээнд шинээр холбох зөвшөөрөл авахад захиалагч буюу хэрэглэгч тогтоосон журмаар төлбөр төлнө. Техникийн нөхцөлийг үндэслэл муутай олгосноос учирсан хохирлыг хангагч хариуцна.
  Гурав.Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ 
З.1.Хэрэглэгч нь цахилгаан эрчим хүч хэрэглэх тухай хангагчтай гэрээ байгуулсны дараа цахилгаан эрчим хүч хэрэглэх эрхээр хангагдана.
З.2.Иргэнтэй байгуулах цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага, торгууль, алдангийн хэмжээ, хохирлыг тооцох журам, шаардлагатай бусад асуудлыг тусгана.
З.З.Аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд энэ дүрмийн 3.2-т зааснаас гадна цахилгаан эрчим хүчний хэрэглээний горим, сар бүрийн хуваарь, цахилгаан хангамжийн бүдүүвч, шугам сүлжээний эзэмшлийн зааг, хэрэглэгчийн зэрэглэл, цахилгаан тоноглолын хүч чадал, төлбөр тооцооны хэлбэр, хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагын харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа зэргийг тусгана.
З.4.Хангагч нь хэрэглэгчийн төлбөрийн чадварын талаар харилцагч банкны байгууллагаас гаргасан баталгааг үндэслэн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулж болно.
З.5.Хангагч нь гэрээлсэн эрчим хүчний үнэ, тариф, чанарт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчдэд мэдэгдэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлана.
З.6.Хэрэглэгч энэ дүрмийн З, 5-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 10 хоногийн хугацаанд багтаан хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулаагүй нь уг өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй.
З.7.Хангагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулахаас болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах эрхгүй.
З.8.Хангагч, хэрэглэгч нь гэрээний биелэлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд дүгнэж, цахилгаан эрчим хүчний тасалдал, түүний шалтгааныг тухай бүр хамтран тогтооно.
  Дөрөв.Хэрэглэгчийг цахилгаан шугам сүлжээнд холбох 
4.1.Шинээр баригдсан буюу шинэчлэгдсэн барилга, байгууламж нь цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, өгөгдсөн техникийн нөхцөл, төслийн даалгаврын шаардлагыг бүрэн хангасан нөхцөлд цахилгаан шугам сүлжээнд холбогдоно.
4.2.Цахилгаан шугам сүлжээнд холбохын өмнө барилга, байгууламжийг захиалагч, ашиглагч, гүйцэтгэгч хамтран туршилт, сорилт хийсний үндсэн дээр үйлдсэн акт, протоколын дагуу хангагчийн төлөөлөгч газар дээр нь шалгаж цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг шинээр байгуулах буюу батлагдсан гэрээнд зохих өөрчлөлт оруулсны дараа хангагчаас албан ёсны зөвшөөрлийг хэрэглэгчид олгоно.Барилга, байгууламжийг хангагчийн албан ёсны зөвшөөрлөөр шуурхай албаны ажилтнууд цахилгаан шугам сүлжээнд холбож х үчдэлд залгана.
4.З.Хэрэв шалгалтын явцад цахилгаан тоног төхөөрөмж, шугам сүлжээнд дутуу хийгдсэн зүйл илрэх буюу энэ дүрмийн 2.3, З.1-д заасан шаардлага хангагдаагүй байвал ашиглалтад хүлээн авахыг хориглох бөгөөд зөрчил, дутагдлыг богино хугацаанд засах үүргийг гүйцэтгэгч, захиалагч, ашиглагч хүлээнэ.
4.4.Хэрэглэгч нь цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг байнгын ашиглалтад хүлээн авахаас өмнө ашиглалтын үед ажиллах мэргэжлийн хүмүүсийг бэлтгэсэн байх үүрэгтэй. Хэрэглэгч өөрийн хөрөнгөөр барьсан шугам сүлжээ, дэд өртөөний ашиглалт, засвар, үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр төлбөртэй гүйцэтгүүлж болно.
4.5.Хангагч, хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн эзэмшлийн заагийг уг тоног төхөөрөмж хэний өмч байхаас хамааруулан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд тодорхой зааж, цахилгаан хангамжийн бүдүүвч дээр ялган зурсан байна. Зааг тогтоох зарчим:
а/агаарын болон кабель шугамын эхний буюу эцсийн холболтоор;
б/трансформаторын дэд өртөө, хуваарилах самбарын салгуураар.
4.6.Иргэд цахилгаан эрчим хүч хэрэглэх, хүчдэлийг түр буюу бүрмөсөн таслуулах, цахилгааны холболтыг өөрчлүүлэх захиалгыг хангагчид ирүүлнэ. Хэрэглэгчийн захиалгыг хангагч 5 хоногийн дотор шийдвэрлэн уг ажлыг зохих үнээр гүйцэтгэнэ. 
4.7.Шинээр баригдсан буюу их засвар хийгдсэн орон сууцыг ашиглалтад оруулахын өмнө захиалагч нь техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлага биелэгдсэн эсэхийг хангагчаар шалгуулна.
  Тав.Хэрэглэгчийн эрх, үүрэг 
5.1.Хангагч цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий цахилгаан эрчим хүчээр хангаагүй эрчим хүчний үнийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр хангагчаас нэхэмжлэх.
5.2.Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр цахилгаан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлснээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх.
5.З.Хэрэглэгч нь цахилгаан эрчим хүч хэрэглэх болон техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг биелүүлэхийн зэрэгцээ шаардлагатай бол нэмэлт дүрэм, заавар боловсруулж мөрдөх.
5.4.Хэрэглэгч нь зохих дүрэм, журмын дагуу хангагчаас цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл авч, түүний шаардлагыг бүрэн хангах.
5.5.Хэрэглэгч өөрийн эзэмшилд байгаа цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор дор дурдсан үндсэн үүрэг хүлээнэ:
а/эзэмшлийн цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмж, хамгаалах багаж хэрэгсэлд урьдчилан сэргийлэх ээлжит туршилт, үзлэг үйлчилгээ, засварыг холбогдох дүрмийн дагуу тогтоогдсон хугацаанд нь хийж байх;
б/хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчний тооцооны хэмжих хэрэгслээр хангагдсан байх ба тэдгээрийн хэвийн ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хариуцах;
в/нэгж бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд ногдох цахилгаан эрчим хүчний зарцуулалтын хэм хэмжээг боловсруулж мөрдөх;
г/хангагчаас тооцоолж олгосон реле хамгаалалт, автоматикийн тавил, хугацааг баримталж, бэлтгэл тэжээлийн автоматын тавилыг хангагчтай тохиролцох;
д/эрчим хүчний үйлдвэрүүдийн оргил ачааллын үед үйлдвэрлэлийнхээ ачааллыг бууруулах техник, зохион байгуулалтын арга хэмжээг авах;
е/дэд өртөө, цахилгаан тоног төхөөрөмжийн байранд засвар үйлчилгээ хийж, аваарь ослоос урьдчилан сэргийлэх, гал түймэр эсэргүүцэх хэрэгслээр хангагдсан байх;
ж/цахилгаан тоног төхөөрөмж хариуцуулан ажиллуулж байгаа хүмүүсийг хамгаалах багаж хэрэгсэл, аюулгүй ажиллагааны талаархи гарын авлага, заавраар бүрэн хангасан байхын хамт тэдгээрээс техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалтыг хангагчийн төлөөлөгчийг оролцуулан авч, мэргэжлийн зэрэг олгох;
з/хэрэглэгч нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасан хугацаанд хангагчтай цахилгаан эрчим хүч хэрэглэсний тооцоо хийж байх;
и/цахилгаан станц, шугам сүлжээнд аваарь гарсан тохиолдолд уг хэрэглэгчийн цахилгааны ачааллыг бууруулах талаар өгсөн хангагчийн шийдвэрийг биелүүлэх;
к/хяналтын болон хангагч байгууллагын шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах шаардлагыг тогтоосон хугацаанд нь биелүүлэх.
5.6.Хэрэглэгч нь доорхи тохиолдолд хангагчид яаралтай мэдээлэл өгч байна:
а/хангагчтай тооцоо хийдэг хэмжих хэрэгсэлд эвдрэл гэмтэл гарсан буюу гарч болзошгүй болсон;
б/тэжээлийн шугам таслагдан хүчдэлгүй болсон, цахилгаан гүйдэлд хүн, амьтан нэрвэгдсэн буюу нэрвэгдэх аюул учруулахаар болсон;
в/хэрэглэгчийн нутаг дэвсгэр, орчин тойронд орших хангагчийн мэдлийн цахилгаан тоног төхөөрөмжид гэмтэл гарсан буюу гарч болзошгүй болсон.
5.7.Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн цахилгаан шугам сүлжээ, дамжин нэвтрүүлэх дэд өртөөнд байгаа цахилгаан тоног төхөөрөмжийг засварт оруулах үед хүчдэлээс таслах, засварын дараа хүчдэлд залгахыг зөвхөн хангагч байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
5.8.Хэрэглэгч нь өөрийн нутаг дэвсгэрт орших дэд өртөө, хуваарилах байгууламж, шугам сүлжээнд сэлгэн залгалт, үзлэг үйлчилгээ, засварын ажил хийхээр ирсэн хангагчийн шуурхай үйлчилгээ, ашиглалт, засварын хүмүүсийг ямар ч үед саадгүй оруулж байна.
5.9.Хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллага нь дээр дурдсанаас гадна дараахь үүрэг биелүүлнэ:
а/доорхи мэдээ, тайланг цаг тухайд нь хангагчид ирүүлж байх: 
      -жил бүрийн 7 дугаар сарын 20-ны дотор дараа жилийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон 100 кВа-аас дээш суурилагдсан чадалтай хэрэглэгч их, бага ачааллын үед авах цахилгааны чадлын захиалга; 
-жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор өнгөрсөн жилд нэгж бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний зарцуулалтын тайлан;
б/гэрээнд заасан цахилгаан эрчим хүчийг заасан хугацаандаа авахгүй болсон талаар хангагчид З-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх;
в/өөрийн эзэмшлийн цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хангах ажилтныг томилж ажиллуулах.
  Зургаа.Төлбөр тооцооны хэмжих хэрэгслийн ашиглалт 
6.1.Цахилгаан эрчим хүчний зарцуулалтын хэмжээг тооцож байхын тулд хэрэглэгч бүрт тооцооны хэмжих хэрэгсэл тавигдсан байна. Цахилгаан эрчим хүчний зарцуулалтад дотоодын хяналт тавих зорилгоор шаардлагатай нэгж, цех, тоног төхөөрөмж, дамжлагад хэрэглэгч өөрөө тооцооны хэмжих хэрэгсэл тавьж ашиглаж болно.
6.2.Цахилгаан эрчим хүчний тооцоо хийх актив, реактив тооцооны хэмжих хэрэгсэл (тоолуур, хэмжүүрийн трансформатор гэх мэт) нь эрх олгогдсон этгээдийн лабораторид засвар, тохируулга хийгдсэн, эрх бүхий байгууллагаар шалгагдан битүүмжлэгдсэн байна.
6.З.Тооцооны хэмжих хэрэгсэл, тэдгээрийн холболтын хэлхээ нь тусдаа буюу бүхэлдээ нэг хайрцаг, щитэнд байрласан байвал зохино. Хайрцаг буюу щитийг төмрөөр хийж 1,4-1,7 метрийн өндөрт хөдөлгөөнгүй байрлуулах бөгөөд найдвартай газардуулагдсан байх шаардлагатай.
6.4.Хэрэглэгч нь эрх бүхий зураг төслийн байгууллагаар зохиогдсон буюу эсвэл ашиглахыг зөвшөөрсөн тооцооны хэмжих хэрэгсэл бүхий щитийг ашиглана.Щитний иж бүрдэлд дараахь зүйлүүд зайлшгүй орсон байна.Үүнд:
а/оролтын салгуур;
б/цахилгаан эрчим хүчний тоолуур;       
в/тоолуурын гаргалгааны холболт;
г/хэмжүүрийн трансформатор (шаардлагатай бол).
6.5.Тооцоо хийх актив, реактив цахилгаан эрчим хүчний тоолуурыг хангагч, хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн эзэмшлийн зааг дээр тавина.Эзэмшлийн зааг дээр тоолуур тавигдаагүй тохиолдолд хангагч, хэрэглэгч тохиролцон аль нэг талын эзэмшлийн тоолуураар тооцоо хийж болох бөгөөд шугам, трансформаторын алдагдлыг уг тоног төхөөрөмж, шугам сүлжээг эзэмшигч хүлээнэ. Энэ талаар аж ахуйн гэрээнд тодорхой тусгасан байвал зохино. Энэ заалт айл өрх, иргэдэд хамаарахгүй.
6.6.Гэр хорооллын буюу ганцаарчилсан хэрэглэгчийн тооцооны хэмжих хэрэгслийн щит нь цахилгаан хангамжийн гол шугамаас салаалан авсан ерөнхий оролтон дээр тухайн хэрэглэгчийн хашаа буюу эзэмшлийн дэвсгэр нутгийн зааг дотор эрчим хүчний байгууллагын ажилтнуудаас хяналт тавих, үйлчилгээ хийхэд бололцоотой газарт байрлуулсан байна.
6.7.Төвлөрсөн орон сууцны хэрэглэгчийн тооцооны хэмжих хэрэгслийн щит нь хэрэглэгч тус бүрээр тооцоо хийж болохуйц байхын зэрэгцээ хяналт тавих, үйлчилгээ хийх шаардлагыг хангасан байна.
6.8.Тооцооны болон хяналт, шалгалтын зориулалттай тоолуурын шалгалт, засвар үйлчилгээний болон баталгаажуулалтын зардлыг тухайн тоолуурыг эзэмшигч хариуцна.Харин төвлөрсөн орон сууцанд тавигдсан тоолуурын шалгалт, засвар үйлчилгээний зардлыг үндсэн хөрөнгө эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, баталгаажуулалтын зардлыг орон сууцанд суугч иргэд хариуцна.
6.9.Нэг фазын цахилгаан тоолуурт З жил, гурван фазын цахилгаан тоолуурт 2 жилд нэг удаа тус тус ээлжит шалгалт хийнэ.
6.10.Тооцооны хэмжих хэрэгслийг солих, засварлах, тооцооны хэлхээнд өөрчлөлт оруулах зэрэг ажлыг зөвхөн хангагчийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ. Тоолуурыг тооцооны хэлхээнд холбох, хэлхээнээс таслах үед хэрэглэгчийн төлөөлөгчийг байлцуулна.
6.11.Тооцооны хэмжих хэрэгсэл, тоолуурын таглаа, хэмжүүрийн трансформаторыг байрлуулсан хайрцгийн салгуурын бариул, хоёрдогч хэлхээний цуглуулгын таглаа зэрэг нь тэдгээрийг хянах эрх бүхий байгууллагаар битүүмжлэгдсэн байна.
6.12.Хэрэглэгч нь тооцооны тоолуургүй, тоолуур нь гэмтэлтэй буюу баталгаагүй тохиолдолд хангагч нь цахилгаан эрчим хүчээр хангахаас татгалзах эрхтэй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цахилгаан эрчим хүчээр хангах болбол түр хугацаагаар тусгай гэрээгээр тооцож болно.Гэрээнд хэрэглэх цахилгаан эрчим хүчний хэмжээ, төлбөр тооцооны зарчим, мөрдөх үнэ тариф зэргийг суурилагдсан тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, залгуурын тоо, чийдэнгийн чадлыг үндэслэн тогтоож тодорхой тусгасан байна.
6.13.Орон сууцыг эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн мэдлийн орон сууцанд суугчийг нүүж шилжихэд цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийн баримтыг шалгаж, эцсийн тооцоог хийлгэнэ. Орон сууцанд суугчид нүүж шилжихдээ цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийн тооцоог бүрэн хийгээгүй бол түүнийг орон сууц эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.
6.14.Гэр, амины орон сууцанд суугч айл өрхийг өөр газар шилжихэд цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийн тооцоог хийж дууссан эсэхэд харьяалах сум, дүүрэг, хороо, багийн Засаг даргын Тамгын газар хяналт тавьж төлбөрийн тооцоог бүрэн хийж дууссан тохиолдолд шилжих зөвшөөрөл олгоно.
6.15.Орон сууцны нэг сууцанд хоёр ба түүнээс дээш айл өрх оршин суудаг бол цахилгаан эрчим хүчний тооцоог орон сууц эзэмших эрх бүхий нэг айлтай хийнэ.
6.16.Гэр, амины сууцанд цахилгаан тоолуурыг холбох, таслах, зөөн байрлуулах ажлыг хангагчийн зөвшөөрлөөр, эрх олгогдсон мэргэжлийн хүн гүйцэтгэнэ.
6.17.Хэрэглэгчдийг тоолуураар хангах, шинээр тоолуур суурилуулахыг хангагч хариуцах ба үүнтэй холбогдож гарах зардлыг хэрэглэгч төлнө. Харин шинээр ашиглалтад орох орон сууц, барилга байгууламжийн тоолуурыг барилгын гүйцэтгэгч байгууллага тавина.
  Долоо.Төлбөр тооцооны журам 
7.1.Хангагч, хэрэглэгчийн хооронд хийгдэх тооцоог хэмжих хэрэгслийн заалт (бусад тохиолдолд гэрээ)-ыг үндэслэн мөрдөгдөж байгаа үнийн дагуу бодож тооцно.Хэрэв цахилгаан тоолуур нь гүйдэл ба хүчдэлийн трансформатортой холбогдсон байвал тоолуурын заалтыг трансформаторын итгэлцүүрээр үржүүлэн шугам, трансформаторын алдагдлыг нэмж хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний хэмжээг тодорхойлно.
7.2.Тооцооны тоолуур нь энэ дүрмийн 6.2 болон 6.12-т заасан шаардлагыг хангаагүй ба тооцооны хэмжүүр эвдэрсэн (гадар, шил хагарсан, ороомог шатсан, байршлыг өөрчилсөн гэх мэт) нөхцөлд тооцоо хийхдээ хэрэглэгчид тавигдсан залгуурын тоо, цахилгаан төхөөрөмжийн чадлыг сүүлийн удаа хийсэн ашиглалт, аюулгүй ажиллагаа, тооцооны шалгалтаас хойшхи хугацаанд ажиллавал зохих цагаар үржүүлж бодно.
7.З.Хэрэглэгч нь тоолуургүй буюу тоолуураас гадуур цахилгаан эрчим хүч хэрэглэсэн, тоолуурыг эвдэх, тоолуурын холболтын бүдүүвчийг өөрчлөх, эргэлтийг удаашруулах буюу зогсоох зэргээр санаатайгаар цахилгаан эрчим хүчийг зүй бусаар ашигласан бол дээрх журмаар нөхөн тооцоололт хийхээс гадна буруутай хүмүүст хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7.4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зориулалтын бус халаах болон бусад цахилгаан хэрэгслийг залгасан, эсвэл зөвшөөрөгдсөн хүч чадлыг хэтрүүлсэн байвал тэдгээрийн хүч чадлын нийлбэрийг хоногт 24 цаг хэрэглэснээр хамгийн сүүлийн бичилтээс хойшхи хугацаагаар нөхөн тооцоо хийж хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Хэрэв тооцооны хэмжүүрийг шалгаж засварлахаар хэлхээнээс тасалсан бол түрүүчийн З сард хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний дунджийг баримтлан төлбөрийн тооцоог хийнэ.
7.5.Хэрэглэгч нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд өөрөөр заагаагүй бол сард хэрэглэх цахилгаан эрчим хүчний үнийн З0 хувьтай тэнцэх төлбөрийг тухайн сарын 10-ны дотор урьдчилан төлнө.
7.6.Хэрэглэгч нь цахилгаан эрчим хүчний хангамжийг тасалдуулсан буюу гэрээлсэн тоо, хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий цахилгаан эрчим хүч нийлүүлээгүй хангагчид тасалдуулсан эрчим хүчний үнийн дүнгийн 5,0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.Хангагч, хэрэглэгч нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд торгуулийн хэмжээг өөрөөр тогтоож болно.
7.7.Хангагч нь гэрээнд заасан хугацаанд цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлбөрийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.
7.8.Хангагч хэрэглэгчээс цахилгаан эрчим хүчний төлбөрийг бусад төрлийн төлбөртэй хамт хийхийг шаардах эрхгүй.
7.9.Цахилгаан эрчим хүчний тооцоог хэрэглэгч буруу гэж үзвэл энэ тухай хангагчид албан ёсоор мэдэгдэнэ.Х ангагч мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргааныг шийдвэрлэнэ. Хэрэв хангагчийн шийдвэрийг хэрэглэгч зөвшөөрөхгүй бол гомдлоо шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ. Тооцооны хэмжих хэрэгсэл ба тооцоо үйлдэгч хүмүүсийн буруугаар болон дээрх маргааны эцсийн шийдвэрээр гарсан тооцооны үнийн зөрүүг дараа сарын тооцоонд хоёр талын хамтран үйлдсэн актын үндсэн дээр тусгаж тооцоолно.
7.10.Хэрэглэгч хуучин байрнаасаа түр буюу бүрмөсөн шилжин суурьших бол энэ тухай хангагчид 7 хоногийн өмнө мэдэгдэж, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тооцоог хийж, өр авлагагүй болгоно.
  Найм.Хэрэглэгчийн чадлын итгэлцүүр (косинус фи)-ээс хамааруулж үнийг бууруулах ба өсгөх журам 
8.1.250 кВа ба түүнээс дээш нийлбэр хүч чадалтай үйлдвэр, түүнтэй адилтгаж болох үйлдвэрийн чанартай зарим томоохон хэрэглэгчийн чадлын итгэлцүүр (косинус фи)-ээс хамааруулж цахилгаан эрчим хүчний мөрдөгдөж байгаа үнийг дор дурдсан хувиар бууруулах буюу өсгөж тооцно:
 
Тухайн сарын косинус фи Үнийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ /хувь/ Тухайн сарын косинус фи Үнэд нэмэлт төлбөр ногдуулах хэмжээ /хувь/
0,98-аас 1,0 хүртэл 10 0,86
0,85 2
3
0,97 9 0,84 4
0,96 8 0,83 5
0,95 7 0,82 6
0,94 6 0,81 7
0,93 5 0,80 8
0,92 4 0,79 9
0,91 3 0,78 10
0,90 2 0,77 11
0,89 - 0,76 12
0,88 - 0,75 13
0,87 - 0,74 14
  0,73 15
  0,72 16
  0,71 18
  0,70 ба түүнээс доош 20
 
 Итгэлцүүрийг өсгөж бууруулах хэрэглэгчийг хангагч тогтооно.
8.2.Хэрэглэгчийн чадлын итгэлцүүр (косинус фи)-ийг тодорхойлохдоо хангагч, хэрэглэгчийн эзэмшлийн зааг дээр тавигдсан актив, реактив тооцооны тоолуурын сар бүрийн заалтыг баримтлан бодно. Хэрэв тооцооны тоолуур трансформаторын нам талд тавигдсан байвал шугам, трансформаторын алдагдлыг тооцоолон бодож нэмэх замаар тухайн сарын чадлын итгэлцүүр (косинус фи)-ийг тодорхойлно. Үйлдвэрийн газрын зарим цех, тасаг үйлдвэрийн ерөнхий хуваарилах байгууламжаас тэжээгдээгүй тусгай тэжээлтэй бол тухайн хэрэглэгчийн чадлын итгэлцүүр (косинус фи)-ийг тэнд тавигдсан тоолуурын заалтыг үндэслэн тодорхойлно.
8.З.Чадлын итгэлцүүр (косинус фи) 0,87-гоос 0,89-ийн хооронд байвал цахилгаан эрчим хүчний гэрээгээр мөрдөгдөж байгаа үнэд өөрчлөлт оруулахгүй.Харин энэ хязгаараас буурсан буюу өссөн тохиолдолд үнийг өсгөж буюу бууруулан тооцоо хийнэ.Чадлын итгэлцүүр (косинус фи)-ийн хэмжээг тодорхойлохдоо 0,001 хүртэл нарийвчлалтай бодох бөгөөд мянгатын оронг урагш дэвшүүлж тооцно. Жишээ нь: Тооцоогоор косинус фи 0,927 гарвал тухайн үйлдвэрийн чадлын коэффициент 0,93 гэж тооцон мөрдөж байгаа үнийг хуваарийн дагуу 5 хувиар хөнгөлөх гэх мэт.
8.4.Хэрэглэгчийн тогтмол барьж байвал зохих чадлын итгэлцүүр (косинус фи)-ийн хязгаарыг цахилгаан төхөөрөмжийн байгууламжийн дүрмийг үндэслэн хангагч тогтооно.
8.5.Хэрэглэгч конденсатор, синхрон хөдөлгүүрийг хангагчийн зөвшөөрлөөр цахилгаан шугам сүлжээнд холбох бөгөөд тэдгээрийг ажиллуулах горим ашиглалтын талаар урьдчилан тохиролцсон байвал зохино.
8.6.Цахилгаан шугам сүлжээнд холбогдсон конденсатор, синхрон хөдөлгүүрийн хэлхээнд тусгай зогсоогч бүхий реактив цахилгаан эрчим хүчний тоолуур заавал тавина.
  Ес.Үйлдвэрлэгч, хангагчийн үүрэг, эрх 
9.1.Хангагч нь дараахь үүрэг хүлээнэ:
а/Эрчим хүчний тухай хуулийг мөрдөж, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн заалтыг хэрэгжүүлэх, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасан хэмжээгээр улсын стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр хангах;
б/хэрэглэгчийн цахилгаан шугам сүлжээнд засвар, өөрчлөлт хийх, хэрэглэгчийг шинээр холбох зорилгоор шугамыг таслах шаардлага гарвал энэ тухайгаа З хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэнэ.Хангагч хэрэглэгчийн шугамыг таслахдаа таслалтын үргэлжлэх хугацааг хэрэглэгчтэй тохиролцсон байна.Хэрэв хэрэглэгч нь урьдчилан мэдэгдсэнээс хойш З хоногийн дотор цахилгаан хангамжийг таслах хугацааг тохиролцохгүй бол хангагч шалтгааныг судалсны дараа уг хугацааг өөрөө тогтоох;
в/тусгай зөвшөөрөл авснаас хойш 18 сарын дотор цахилгаан эрчим хүчээр хангах;
г/үйл ажиллагаагаа тусгай зөвшөөрлийн хүрээнд тасралтгүй явуулах, эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан шугам сүлжээг өөрчлөх, өргөтгөхөд зохих зөвшөөрөл авах;
д/хууль тогтоомжийн дагуу хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох;
е/үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, тайланг төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагад гаргаж өгөх;
ж/үйл ажиллагаагаа бүхэлд нь буюу хэсэгчлэн бүрмөсөн зогсоох шаардлагатай бол 18 сараас доошгүй хугацааны өмнө төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэх;
з/цахилгаан эрчим хүчний хангамжийг тодорхой хугацаагаар хязгаарлах шаардлагатай бол хэрэглэгчдэд 4-өөс доошгүй цагийн өмнө мэдэгдэх;
и/цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ, хангамжийн горимоор зохицуулагдах зогсолтоос бусад тохиолдолд цахилгаан эрчим хүчний хангамжийг халаалтын улиралд 4 цагаас илүү, халаалтын бус улиралд 12 цагаас илүү хугацаагаар хязгаарлахгүй байх;
к/цахилгаан эрчим хүчний хангамжийн горимыг зөрчих буюу хэрэглэгчдэд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдлаар үйл ажиллагаагаа тодорхой хугацаагаар зогсоох шаардлагатай бол нэгдсэн сүлжээнд холбогдсон хангагч сүлжээний удирдлагад, нэгдсэн сүлжээнд холбогдоогүй хангагч тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад 6 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэж зөвшөөрөл авах.
9.2.Хангагч нь хэрэглэгчийн эзэмшлийн цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмж, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмээр тавигдсан шаардлагыг хангаагүй хүн, амьтанд аюул учруулах, гал түймэр үүсгэх нөхцөлд хүрсэн бол хэрэглэгчийн цахилгаан хангамжийг шууд таслах эрхтэй.
9.З.Хангагч дараахь тохиолдолд хэрэглэгчид урьдчилан мэдэгдэж цахилгаан эрчим хүчний хангамжийг тодорхой хугацаагаар таслах эрхтэй:
а/хангагчийн эзэмшлийн шугам сүлжээнд цахилгаан тоног төхөөрөмжийг дур мэдэн залгасан, тоолуураас гадуур хэрэглэгч холбосон буюу тооцооны бүдүүвчийг өөрчилсөн;
б/цахилгаан тоног төхөөрөмжийг үйлчлэх мэргэжлийн хүн бэлтгэгдээгүй;
в/хэрэглэгч цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасан хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчнийхээ төлбөрийг төлөөгүй;
г/тогтоосон горимыг зөрчсөн;
д/хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмж, тооцооны хэмжих хэрэгслийг шалгах эрчим хүчний улсын хяналтын болон хангагчийн эрх бүхий хүмүүсийн үйл ажиллагаанд удаа дараа саад учруулсан;
е/цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг сайжруулах, гэмтэл зөрчлийг арилгах талаар эрчим хүчний улсын хяналтын болон хангагчийн эрх бүхий хүмүүсээс өгсөн шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй.
9.4.Хангагч нь цахилгаан станц, шугам сүлжээнд ноцтой осол, гэмтэл гарсан үед зохих байгууллагуудтай зөвшөөрөлцсөний үндсэн дээр хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах
Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх