Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Ухаалаг тоолуур гэж юу вэ.

Ухаалаг буюу смарт тоолуур гэж юу вэ?

Тоолуураас заалт авах, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх, сэргээх зэрэг үйлдлийг алсын зайнаас операторын түвшинд гүйцэтгэх боломжтой, балансын болон бусад тооцоонд шаардлагатай фаз тус бүрийн гүйдэл, хүчдэл, чадал гэх мэт үндсэн параметрүүдийг өөр дээрээ хадгалах чадамж бүхий тарифт электрон тоолуурыг смарт тоолуур гэнэ.

Ухаалаг тоолуурын систем гэж юу вэ?

Смарт тоолуур, түүнээс мэдээлэл цуглуулах, тоолуурт комманд илгээх зориулалт бүхий модем, коллектор, концентратор гэх мэт төхөөрөмжүүд, тоолуураас цугларсан мэдээлэлд анализ хийдэг тусгай зориулалтын программ хангамж, серверүүдийн нийлбэр цогцыг смарт тоолуурын систем гэнэ. Өнөөгийн байдлаар “ӨБЦТС” ТӨХК нь Holleytech компанийн ESEP-10 системийг цахилгаан эрчим хүчний борлуулалтын тооцоонд ашиглаж байна.

 

Ухаалаг тоолууруудыг суурилуулсан байдал:

Холбоо фидерийн 10/0.4 кВ-ын КТПН-95, ХТП-7 дэд станцуудын 12,16,17,41,42,43,49-р орон сууцнууд, Худалдааны төвийн бүх аж ахуйн нэгж байгууллага буюу дэлгүүр, хоршоо, супермаркетууд, үйлчилгээний төвүүд бүрэн хамрагдсан.

 

 

Нийт:

1 фазын - 469 ш, 3 фазын – 39 ш, мэдээлэл цуглуулагч концентратор – 3ш тус тус суурилуулан компанийн хэмжээнд ашиглаж байна.

 

 

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх