Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

ЧАДЛЫН ТАРИФ БА ТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ?

 ЧАДЛЫН ТАРИФ БА ТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ?

 Цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоонд чадлын тариф шинээр нэвтрүүлж байгаатай холбогдуулан цахилгаан энерги ба цахилгаан чадлын талаарх ойлголтууд, тэдгээрийн ялгаа, төлбөрөө хэрхэн хянах, хэрэглээгээ зохицуулж чадлын төлбөрийг бууруулах арга замуудын талаарх зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна.

  ЧАДЛЫН ТАРИФ, ТҮҮНИЙ ҮНДЭСЛЭЛ

 Монгол улсын хувьд дан ганц энергийн тариф хэрэгжүүлж байсан бол тарифын дизайныг олон улсын жишигт нийцүүлэх бодлогын хүрээнд чадлын тарифыг шинээр нэвтрүүлэх өөрчлөлтийг хийсэн. Олон улсад эрчим хүчний төлбөр тооцоонд чадлын ба энергийн тариф гэсэн 2 төрлийн тарифыг нийтлэг хэрэглэдэг. Эдийн засгийн утгаараа чадлын тарифыг эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэх хүртэл шатанд гарч буй тогтмол зардлууд хийгээд хөрөнгө оруулалтын зардлыг хангах түвшинд тогтоодог бол эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлтийн биет хэмжээнээс хамаарч хувьсдаг зардлуудыг энергийн тарифаар бүрдүүлдэг. Иймд үйлдвэрлэлийн болон дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадлын ашиглалт хамгийн өндөр утгатай байх үед системийн ачаалалд оролцож байгаа хэмжээгээр чадлын төлбөр ногдуулах үндсэн зарчим мөрдөгддөг.

Түүнээс гадна манай улсын цахилгаан эрчим хүчний ачаалал оройн 17.00-22.00 цагт хамгийн ихээр ихсэж ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортоор авдаг. ОХУ-аас импортолсон цахилгааны төлбөрийг чадлын ба энергийн тарифаар тооцож, төлбөрийг валютаар хийдэг. Иймд системийн оргил ачааллын үе буюу 17.00- 22.00 цагуудад системийн ачаалалд оролцож байгаа хэрэглэгчдэд чадлын төлбөр ногдуулах өөрчлөлт хийгдэж байна.

 ТАНЫ МЭДВЭЛ ЗОХИХ ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД

Нэгж хугацаанд хэрэглэх цахилгаан хэмжигдэхүүнийг чадал гэнэ.

Хэрэв гурван фаз байх тохиолдолд √

I (А) - гүйдэл, U (B)- хүчдэл, Р (Вт)- чадал, cos - чадлын коэффициент,

Эсвэл дундаж чадлыг:

W (кВт.ц) - хэрэглэсэн цахилгаан эрчим хүч, t (цаг) - хугацаа

Жишээ: “AAA” компани 220В-ын хүчдэлтэй холбогдсон ба хугацааны тухайн агшинд авч буй цахилгаан ачаалал 10А байсан нөхцөлд цахилгаан чадал хэд вэ?

Тодорхой хугацааны туршид сүлжээнээс хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний хэмжээг энерги гэнэ.

 

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх