2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Даланзадгад сумын Зүүн сайхны 7, 6, Дундсайхан 1, 2, 3, Баруун сайхан 24, 23, 22-р гудамжны хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг найдваржуулах зорилгоор 10кВ-ын 800 метр, 0.4кВ-ын 1500 метр цахилгаан дамжуулах агаарын шугам, 10/0.4 кВ-ын 250кВа чадалтай 2 ширхэг дэд өртөө шинээр угсарч хүчдэлд залган цахилгаан эрчим хүчний тасралтгүй найдвартай байдлыг ханган ажиллаж байна.