Алсын хараа:
“Өмнийн бүсийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангаж, эрчим хүчний салбартаа тэргүүлэх түгээх сүлжээ болно”
Эрхэм зорилго:
“Их говийн хөгжлийг Илч гэрлээр тэтгэнэ”
Тусгай зөвшөөрөл:
Компани үүссэн түүх
Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани үүсгэн байгуулагдсан. Төрийн өмчийн хорооны /тухайн үеийн/ 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 185 дугаар тогтоолоор компанийн дүрмийг баталж, “Даланзадгадын ДЦС” ТӨХК-иас балансаас балансад 1.2 тэрбум төгрөг, бусад сумдын 6.0 тэрбум төгрөг нийт 7.2 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө хүлээн авч, үйл ажиллагаа эхэлж байсан бол 2025 оны жилийнэцсийн байдлаар 17.7 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй үйл ажиллагаа явуулж байна.
“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг түгээх, цахилгаан эрчим хүчээр хангах үндсэн чиг үүрэгтэй. Чиг үүргийн дагуу үйлчлэх, хамрах хүрээний дэд станц, цахилгаан байгууламж, тоног төхөөрөмж, цахилгаан шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг бүрэн хариуцан “Өмнийн бүсийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангаж, эрчим хүчний салбартаа тэргүүлэх түгээх сүлжээ болно” гэсэн алсын хараатай, “Их говийн хөгжлийг Илч гэрлээр тэтгэнэ” эрхэм зорилготой Өмнөговь аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийн айл өрх, аж ахуй нэгж байгууллага, уул уурхайн нийт хэрэглэгчдэд хүрч үйлчилж байна.

Хамрах хүрээ:
Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд :
Дотоодоос:
"ДҮТ" ТӨХХК төвийн бүсийн нэгдсэн систем
Гадаадаас:
БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортлогч "Нарийн сухайт эрчим" ХХК,
БНХАУ-ын ӨМОУХАЭХ ХХК-иас тус тус цахилгаан эрчим хүчийг хүлээн авч Гашуун сухайт хилийн боомт болон Өмнөговь аймгийн 13 сумыг хамран аймгийн төвөөс урагш 110км, хойшоо 160км, баруун, зүүн тийш тус бүр 320-360км алслагдсан зайд нийт 152.4 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт тоолуурын цэгийн тоогоор 26126 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг түгээх, хангах үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
.jpg)