Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ АРГУУД

Хэрэглэгчид эрчим хүчийг амьдралын чухал хэрэгцээний нэг гэдгийг мэддэг ч хэрхэн хэмнэж, үр ашигтайгаар хэрэглэх талаар ойлголт багатай байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас өмнө нь хэрэглэгч та бүхэнд хоол хийх үедээ  цахилгаан эрчим хүчээ яаж хэмнэж болох талаар өмнөх нийтлэлүүдээрээ хүргэж байсан. Тэгвэл энэ удаа ахуйн цахилгаан хэрэгслийг ашиглахад эрчим хүчийг бага ч болов хэмнэж болох хялбар аргуудаас хүргэе.

· Техник технологийн хөгжлийг дагаад орчин үеийн цахилгаан хэрэгслүүд эрчим хүчийг харьцангуй бага зарцуулдаг болж шинэчлэгдэж байна. Гэхдээ цахилгаан бага зарцуулдаг гээд залгуурыг нь розеткаас нь салгахгүйгээр ажиллахад бэлэн горимд удаан хугацаанд байлгаж болохгүй. Учир нь ямар ч цахилгаан хэрэгсэл өөрийн  цахилгаан тэжээлийн блоктой байдаг тул эрчим хүчийг “ашиглаж” л байдаг.

· Бидний өдөр тутам ашигладаг суурин компьютер 400Ватт буюу 0.4кВт, зөөврийн компьютер 80Ватт буюу 0,08кВт-аас хэтрэхгүй чадал шаарддаг. Ашиглаагүй тохиолдолд унтраах нь бас л нэг цахилгаан хэмнэх боломж.

Танайх гар утсаа цэнэглээгүй хирнээ цэнэглэгчээ розетка эсвэл олон залгуурт залгаатай орхидог уу?  Цэнэглэгч нь маш бага боловч эрчим хүчийг хэрэглэсээр л байдаг. Ийм байдалд байхдаа гар утасны цэнэглэгч 0.5 Ватт цахилгаан эрчим хүчийг “залгиж” байдаг бөгөөд цагт 0.005, өдөрт 1.2, сард 36.50, жилд 438.05 төгрөгийн зардал гаргадаг. Маш бага мөнгө сонсогдож байгаа боловч бидний амьсгалах агаарыг давхар бохирдуулж байгааг бодолцоод үзээрэй.

· Цахилгаан техникийг дамжуулагч залгуураар биш шууд өөрийн залгуураар нь үндсэн тэжээлтэй холбовол энерги зарцуулалт багасдагийг анхааралдаа ав.

· Ямар ч цахилгаан хэрэгслийг техникийн тодорхойлолтын дагуу ашиглаж сурвал, эрчим хүчээ хэмнэхээс гадна ашиглалтын хугацаа уртасдаг. Жишээлбэл тоос сорогчийн хогны уут цэвэрхэн хоггүй байвал хөдөлгүүр нь төдий чинээ эрчим хүчийг бага зарцуулдаг. Цахилгаан машинаар дутуу гэссэн мах машиндах нь бүрэн гэссэнийг машиндахаас илүү эрчим хүч шаардагддаг тул махаа бүрэн гэсгээх хэрэгтэй.

 Амины орон сууц, байшинтай хүмүүсийн хувьд сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гаргадаг эх үүсгүүр сонгохыг зөвлөе. Нарны энергийг зөв ашиглаж чадвал өөрийн гэсэн нарны цахилгаан станцтай болох боломж хүн бүрт бий. Хамгийн гол нь гар хийцийнх байх ёсгүйг анхаараарай.

· Нийтийн орон сууцнуудын  орцны гэрэл үдшийн цагаар хүн явсан,  яваагүй байнга асаалттай байдаг. Энэ нь эрчим хүчний оргил ачааллын цагтай давхцдаг. Ийм гэрэл 60Ватт-ынх байгаад өдөрт 10 цаг асаалттай байхад сард 1825.2 төгрөг, жилд 21902.4 төгрөгийн зардал гардаг. Энэ зардлыг хөдөлгөөн мэдрэгчтэй гэрлээр сольж хэмнэх нь зүйтэй.

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх