Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Төрийн өмчийн хуулийн этгээд эд хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам.

2009 оны 1дүгээр сарын 29-ний өдрийн 19- дүгээр тогтоолын хавсралт
 
 
ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД ЭД ХӨРӨНГӨ
ОЛЖ АВАХ, ХУДАЛДАХ, ШИЛЖҮҮЛЭХ, 
АКТЛАХ ЖУРАМ
 
 
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
1.1. Төрийн өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгөд ха¬маарах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө (цаашид “эд хөрөнгө” гэх)-ийг олж авах, худалдах, шил¬жүү¬лэх, актлах, тэдгээртэй холбогдон гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг тооцож, тайлагнахад энэхүү журмыг мөрдөнө.
 
1.2. Төрийн өмчит хуулийн этгээд нь эд хөрөнгийг эрх бүхий байгууллагаас баталсан төсөв болон Төрийн өмчийн хорооны шийдвэрээр баталсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу худалдаж авах, эсхүл хуулийн этгээд болон хувь хүнээс үнэ төлбөргүй шилжүүлж авах, түүнчлэн хандив, тусламж, бэлэглэл, эрх залгамжлах журмаар олж авна.
 
1.3. Төрийн өмчит хуулийн этгээдийн дарга (захирал) нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, үр ашгийг нь дээшлүүлэх, бүрэн бүтэн байдлыг хангах талаар Төрийн өмчийн хороотой байгуулсан “Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний дагуу эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
 
1.4. Төрийн өмчит хуулийн этгээд нь илүүдэлтэй буюу ашиглалтгүй байгаа эд хөрөнгийг түрээслүүлэхдээ Төрийн өмчийн хорооны 2007 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний үлгэрчилсэн загвар”–ыг баримтална.
 
1.5. Төрийн өмчит хуулийн этгээд нь илүү¬дэлтэй болон элэгдлийн хугацаа, хэмжээ дуусаагүй боловч ашиглалтын явцад эвдэрч гэмтсэнээс цаашид ашиглах боломжгүй эд хөрөнгийг худалдах, шил-жүү¬лэх, эсхүл актлах саналыг энэ журмын хоёрдугаар бүлгийн дагуу холбогдох материалыг бүрдүүлэн Төрийн өмчийн хороонд хүргүүлнэ. 
 
1.6. Үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, машин механизм, тоног төхөөрөмжөөс бусад элэгдлийн хугацаа, хэмжээгээр анхны үнээ нөхсөн, сэргээн засварлах боломжгүй эд хөрөнгийг актлах тухай асуудлыг Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хяналтын дор байгууллага өөрөө шийдвэрлэнэ. Энэ тухай шийдвэрийг Төрийн өмчийн хороонд ирүүлж эд хөрөнгийн нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийлгэж байна.
 
1.7. Төрийн өмчийн хороо нь төрийн өмчит хуулийн этгээдээс ирүүлсэн эд хөрөнгийг худалдах, шил¬жүү¬лэх, актлах саналыг хүлээн авч, газар дээр нь нягтлан шалгасны үндсэн дээр уг хөрөнгийг худалдах, балансаас балансад шил¬жүү¬лэх, актлах шийдвэрийн аль нэгийг гаргана.
 
1.7.1. Тухайн байгууллагын хувьд илүүдэлтэй, хэрэгцээ шаардлагагүй, ашиглалтгүй байгаа эсхүл сэргээн засварлаж ашиглах нь эдийн засгийн үр ашиггүй болох нь тогтоогдсон эд хөрөнгийг зөвхөн дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэж, худалдах доод үнийг энэ журмын 4.2 дахь заалтыг баримтлан тогтооно.
 
1.7.2. Нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай хуулийн этгээдийн эд хөрөнгийн дуудлагын худалдааг Төрийн өмчийн хорооны албан ажлын байранд, эсхүл Төрийн өмчийн хорооноос тогтоосон байранд зохион байгуулж явуулна.
 
1.7.3. Орон нутагт байрлалтай хуулийн этгээдийн эд хөрөнгийн дуудлагын худалдааг тухайн хуулийн этгээдийн албан ажлын байранд зохион байгуулж явуулна.
 
1.7.4. Элэгдлийн хугацаа, хэмжээгээр анхны үнээ нөхсөн, эсхүл элэгдлийн хугацаа, хэмжээ нь дуусаагүй боловч ашиглалтын явцад эсхүл хэн нэгний буруутай үйлдлээс болж эвдэрч гэмтэн цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр буруутай этгээдээр хохирлыг барагдуулсан тохиолдолд актлана.
 
1.7.5. Тухайн хуулийн этгээдийн хувьд илүүдэлтэй, ашиглалтгүй байгаа эсхүл хэрэгцээ, шаардлагагүй болсон бөгөөд шилжүүлэн авах байгууллагын хувьд хэрэгцээ, шаардлагатай, ашиглах боломжтой эд хөрөнгийг талуудын хүсэлтийг үндэслэн балансаас балансад шилжүүлэхээр шийдвэрлэнэ.
 
1.8. Эд хөрөнгө олж авах, худалдах, шил¬жүү¬лэх, актлах ажлыг хийж гүйцэтгэсний дараа хөрөнгийн хөдөлгөөнийг тухайн хуулийн этгээд холбогдох хууль тогтоомж, журмын дагуу нягтлан бодох бүртгэлд заавал тусгана.
 
1.9. Эд хөрөнгө олж авах, худалдах, шил¬жүү¬лэх, актлах тухай Төрийн өмчийн хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тухайн хуулийн этгээдийн дарга (захирал) хариуцан зохион байгуулж биелэлтийг шийдвэрт заасан хугацаанд холбогдох материалын хамт Төрийн өмчийн хороонд ирүүлэх үүрэг хүлээнэ.
 
Хоёр. ҮНДСЭН ХӨРӨНГӨ ОЛЖ АВАХ, ХУДАЛДАХ,
ШИЛ¬ЖҮҮ¬ЛЭХ, АКТЛАХ САНАЛ ИРҮҮЛЭХ
 
2.1. Төрийн өмчит хуулийн этгээд нь үндсэн хөрөнгө олж авах, худалдах, балансаас балансад шилжүүлэх, актлах тухай саналаа Төрийн өмчийн хороонд ирүүлэхдээ дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ: 
- хуулийн этгээдийн эрх барих болон харъяа дээд байгууллагын зөвшөөрөл;
- худалдан авалтын санхүүжилтийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэр;
- хуулийн этгээдийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт; 
- мэргэжлийн байгууллагын дүгнэлт, акт;
- эдийн засгийн тооцоо, үндэслэл;
- худалдах, худалдан авах зах зээлийн үнийн харьцуулсан судалгаа, худалдан авах дээд, худалдах доод үнийн санал;
- балансаас балансад шилжүүлэх бол эзэмшигч болон шилжүүлэн авах хуулийн этгээдийн санал; 
- ашиглалтын хугацаа, хэмжээ болоогүй боловч эвдрэл, гэмтлийн улмаас ашиглах боломжгүй үндсэн хөрөнгийн эвдрэл, гэмтэл болон хуулийн этгээдэд учирсан хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагаас тогтоосон баримт, хууль, хяналтын байгууллагын шийдвэр, хохирлыг барагдуулсаныг нотлох баримт, сэргээн засварлах, ашиглах эдийн засгийн тооцоо;
- Бусад шаардлагатай материал. 
 
2.2. Үл хөдлөх хөрөнгийн хувьд энэ журмын 2.1-д зааснаас гадна доорхи мэдээллийг ирүүлнэ:
- эзэмших болон ашиглах эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх болон ашиглуулах гэрээ, барилга техникийн төлөв байдлын талаархи мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, ашиглалт, их болон урсгал засвар, эд хөрөнгийн хариуцлагын (зээл, өрийн барьцаа, эрх бүхий байгууллагын шийдвэр) талаархи мэдээлэл, барилгын паспорт, кадастрын зураг, орчны тойм зураг, байгуулалтын (план) болон гадна, дотор талын өнгөт фото зураг инженерийн сүлжээний техникийн зураг, бичиг баримт.
 
2.3. Тээврийн хэрэгслийн хувьд энэ журмын 2.1-д зааснаас гадна доорхи мэдээллийг ирүүлнэ:
- тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ болон бусад техникийн баримт бичгийн хуулбар, техникийн үзүүлэлт, өнгөт фото зураг;
- төсөлд ашиглагдаж байсан бол гаалийн татвар төлөлтийн талаархи мэдээлэл, баримт;
- ашиглалтын явцад хийж, гүйцэтгэсэн ажлын хэмжээ;
- балансын үнэ (анхны, үлдэгдэл үнэ, ашиглалтын үеийн элэгдэл), ашиглагдах үеийн сүүлийн 3-н жилийн сэргээн босголтын зардал (шинээр тавьсан сэлбэгийн үнийн дүн).
 
2.4. Механизм, тоног төхөөрөмжийн хувьд энэ журмын 2.1, 2.3-д зааснаас гадна доорхи мэдээллийг ирүүлнэ:
-механизм, тоног төхөөрөмжийн ашиглалтын паспортын хуулбар.
 
Гурав.ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД
ҮНДСЭН ХӨРӨНГӨ ОЛЖ АВАХ
 
3.1. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эд хөрөнгө худалдан авах үнийн дээд хязгаарыг Төрийн өмчийн хороо тогтоохдоо эрх бүхий байгууллагаас баталсан төсөв болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, тээврийн хэрэгслийн тухайд тогтоосон тоо, төрлийг баримтлана.
 
3.2. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь ажлын зайлшгүй шаардлагаар эрх бүхий байгууллагаас баталсан төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй эд хөрөнгийг худалдан авах бол Төрийн өмчийн хороонд саналаа тавина.
 
3.3. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд хандив, тусламж, бэлэглэл, эрх залгамжлах журмаар болон өөрөө бүтээж бий болгосон, хэрэгжиж дууссан төслөөс шилжүүлэн өгсөн эд хөрөнгийг үндсэн хөрөнгөд бүртгэх саналаа энэ журмын хоёрдугаар бүлэгт заасны дагуу холбогдох материалыг бүрдүүлэн Төрийн өмчийн хороонд ирүүлнэ.
 
3.4. Төрийн өмчит хуулийн этгээд шинээр автомашин худалдан авах бол илүүдэлтэй болон ашиглалтын шаардлага хангахгүй автомашиныг худалдах, шилжүүлэх, актлах саналаа хамтад нь тавина.
 
3.5. Төрийн өмчит хуулийн этгээдийн бүтцийн өөрчлөлтөөр үйл ажиллагааны шинэ чиг үүрэгт зориулан автомашин нэмж авах шаардлагатай тохиолдолд зөвшөөрөгдөх тоо, төрөлд өөрчлөлт оруулах тухай саналаа Төрийн өмчийн хороонд тавьж шийдвэрлүүлнэ.
 
Дөрөв. ТӨРИЙН ӨМЧИЙН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН
ДУУДЛАГЫН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
 
4.1. Дуудлагын худалдааг зарлан мэдээлэх
 
4.1.1. Дуудлагын худалдааны зар мэдээг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн дагуу нийтэд зарлан мэдээлнэ. 
 
4.1.2. Эд хөрөнгийн дуудлагын худалдааны зар мэдээг Төрийн өмчийн хороо нийтэд зарлан мэдээлнэ.
 
4.2. Дуудлагын худалдааны худалдах доод үнийг тогтоох
 
4.2.1. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн худалдах доод үнийг дараахь үзүүлэлтийг үндэслэн тогтооно:
 
а/ Балансын үнэ (анхны, үлдэгдэл үнэ, ашиглалтын үеийн элэгдэл);
б/ Сүүлчийн их засварын зардал;
в/ Үл хөдлөх хөрөнгө байршин байгаа нутаг дэвсгэрийн газрын сангийн зэрэглэлийн нэгж талбайн суурь үнэлгээ;
г/ Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн үнэлгээ;
д/ Мэргэжлийн байгууллагын дүгнэлт;
 
4.2.2. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөдлөх хөрөнгийн худалдах доод үнийг дараахь шалгуур үзүүлэлтийг үндэслэн тогтооно:
 
а/ Гарал, үүсэл;
б/ Ашигласан хугацаа;
в/ Ерөнхий болон техникийн төлөв байдал;
г/ Балансын үнэ (анхны, үлдэгдэл үнэ, ашиглалтын үеийн элэгдэл);
д/ Ашиглагдах үеийн сүүлийн 3-н жилийн сэргээн босголтын зардал;
е/ Зориулалт, төрөл;
ё/ Зах зээлийн эрэлт, хэрэгцээ;
 
4.2.3. Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгө анхны дуудлагын худалдаагаар худалдагдаагүй бол хоёр, гурав, дөрөв дэх дуудлагын худалдааг зохион байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд худалдах доод үнийг тухай бүр 20,0 хувиар бууруулна. 
4.2.4. Дуудлагын худалдаанаас олох орлогын 10,0 хүртэл хувийг дуудлагын худалдааг зохион байгуулах ажлыг санхүүжүүлэхэд зарцуулна.
 
4.2.5. Дөрөв дэх дуудлагын худалдаагаар худалдагдаагүй эд хөрөнгийг актлах эсэх асуудлыг тухайн төрийн өмчит хуулийн этгээдийн саналыг үндэслэн Төрийн өмчийн хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ. 
 
4.3. Дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэх
 
4.3.1. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь “Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт”-ийг бөглөхдөө дэнчин төлсөн байна. 
 
4.3.2. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь энэ журмын 4.3.1-д зааснаас гадна дараахь материалыг бүрдүүлнэ : 
- Хувь хүн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
- Дэнчин тушаасан баримт;
- Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын газрын үнэмлэх;
 
4.3.3. Дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэх ажиллагаа дуудлагын худалдаа эхлэх цагт дуусгавар болно.
 
4.4. Дэнчин 
 
4.4.1. Дуудлагын худалдаагаар худалдах эд хөрөнгийн худалдах доод үнэ 10.000.000 (Арван сая) хүртэл төгрөг бол дэнчингийн хэмжээг худалдах доод үнийн 30 хүртэл гэхдээ 10-аас багагүй хувиар, 10.000.001 (Арван сая нэг) төгрөгөөс дээш бол дэнчингийн хэмжээг худалдах доод үнийн 10 хувиар тогтооно. Үл хөдлөх хөрөнгийн дэнчингийн хэмжээг Төрийн өмчийн хорооноос тухай бүр тогтооно.
 
4.4.2. Дэнчинг Төрийн өмчийн хорооны дансанд бэлнээр буюу шилжүүлгээр тушаана.
 
4.4.3. Дуудлагын худалдаанд ялагчийн дэнчинг худалдан авсан эд хөрөнгийн төлбөрт тооцож, ялагчтай “Худалдах, худалдан авах гэрээ”-г эд хөрөнгө эзэмшигч хуулийн этгээд байгуулна.
 
4.4.4. Дуудлагын худалдаанд ялагчаар шалгараагүй оролцогчийн дэнчинг ажлын 3 өдрийн дотор тухайн дуудлага худалдаанд оролцсон Төрийн өмчийн төлөөлөгчийн тодорхойлолтыг үндэслэн буцаан олгоно.
 
4.4.5. Дуудлагын худалдаанд ялагч худалдан авсан эд хөрөнгийн төлбөрийг Төрийн өмчийн хорооны дансанд бэлнээр буюу шилжүүлгээр хуульд заасан хугацаанд багтаан тушаах бөгөөд төлөөгүй бол дэнчинг улсын төсвийн орлого болгож, худалдан авах эрхийг удаахь үнийн санал гаргасан оролцогчид санал болгоно. 
 
4.5. Дуудлагын худалдааны үнэ хаялцах хязгаарыг тогтоох
 
4.5.1. Дуудлагын худалдаагаар худалдах эд хөрөнгийн худалдах доод үнэ 10.000.000 (Арван сая) хүртэл төгрөг бол үнэ хаялцах доод хязгаар 50.000 (Тавин мянган) төгрөг, дээд хязгаар 100.000 (Нэг зуун мянган) төгрөг байна. 
 
4.5.2. Дуудлагын худалдаагаар худалдах эд хөрөнгийн худалдах доод үнэ 10.000.001 (Арван сая нэг) төгрөгөөс дээш бол үнэ хаялцах доод хязгаар 100.000 (Нэг зуун мянган) төгрөг, дээд хязгаар дэнчингийн хэмжээтэй тэнцүү байна. 
 
4.6. Дуудлагын худалдааг зохион байгуулах комиссын эрх, үүрэг
 
4.6.1. Нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай хуулийн этгээдийн эд хөрөнгийн дуудлагын худалдааг зохион байгуулж явуулах комиссыг (цаашид “Зохион байгуулах комисс” гэх) Төрийн өмчийн хорооны даргын тушаалаар тухай бүр дараахь бүрэлдэхүүнтэй томилно:
1. Төрийн өмчийн хорооны төлөөлөгч (Төрийн өмчийн хорооны энэ ажлыг хариуцсан нэгжийн ажилтан);
2. Хөтлөгч ( Төрийн өмчийн хорооны энэ ажлыг хариуцсан нэгжийн мэргэжилтэн);
3. Тэмдэглэл хөтлөгч (Эд хөрөнгө эзэмшигч хуулийн этгээдийн ажилтан).
 
4.6.2. Орон нутагт байрлалтай хуулийн этгээдийн эд хөрөнгийн дуудлагын худалдааг зохион байгуулж явуулах комиссыг Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр дараахь бүрэлдэхүүнтэй томилно:
1. Төрийн өмчийн төлөөлөгч (Тухайн орон нутаг дахь эд хөрөнгө эзэмшигч хуулийн этгээдийн ажилтан);
2. Хөтлөгч (Эд хөрөнгө эзэмшигч хуулийн этгээдийн ажилтан);
3. Тэмдэглэл хөтлөгч (Эд хөрөнгө эзэмшигч хуулийн этгээдийн ажилтан).
 
4.6.3. Зохион байгуулах комисс нь дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
 
4.6.3.1. Дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэж, оролцогч бүрт дугаар бүхий пайз олгоно;
 
4.6.3.2. Дуудлагын худалдаанд нэг ч этгээд ирээгүй, хоёроос доош этгээд ирсэн, худалдах доод үнээс дээш үнийн санал гараагүй бол дуудлагын худалдааг явагдаагүйд тооцон, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ; 
 
4.6.3.3. Төрийн өмчийн хорооны төлөөлөгч нь дараахь эрх, үүрэгтэй:
 - дуудлагын худалдааг зохион байгуулж явуулахтай холбогдсон хууль тогтоомж, журмын заалт, эд хөрөнгө худалдах тухай Төрийн өмчийн хорооны шийдвэр, дуудлагын худалдааг зохион байгуулан явуулах комиссыг томилсон тухай шийдвэрийг танилцуулж, дуудлагын худалдаа эхэлснийг мэдэгдэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн дагуу эрх эдэлж, үүрэг хүлээнэ;
- дуудлагын худалдааны тэмдэглэлийг хянан үзсэний дараа тэмдэглэлд гарын үсэг зурна.
 
4.6.3.4. Дуудлагын худалдааны хөтлөгч нь дараахь эрх, үүрэгтэй:
- үнэ хаялцах хамгийн доод болон дээд хязгаарыг зарлаж, дуудлагын худалдааны тэмдэглэлд тусгах;
- дуудлагын худалдаа эхэлснийг зарлан мэдээлсний дараа үнэ хаялцах ажиллагааг тусгай дохиогоор эхлэн дуудлагын худалдаанд оролцогчдын үнийн саналыг пайз өргөсөн дарааллаар дуудах;
- дуудлагын худалдаанд оролцогчийн үнийн саналыг гурван удаа давтаж хэлэх;
- хамгийн сүүлд гарсан үнийн саналыг гурван удаа давтан "буулаа нэг, хоёр, гурав” гэж тоолсны дараа шинээр үнийн санал гараагүй бол тусгай дохиогоор дуусгавар болгон ялагчийг зарлан мэдээлнэ;
- Төрийн өмчийн хорооны төлөөлөгч дуудлагын худалдааны тэмдэглэлийг хянан үзсэний дараа тэмдэглэлд гарын үсэг зурна.
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн дагуу үүрэг хүлээнэ.
 
4.6.3.5. Дуудлагын худалдааны тэмдэглэл хөтлөгч нь дараахь эрх, үүрэгтэй: 
- Дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэх;
- Дуудлагын худалдааны явцын тэмдэглэлийг үнэн зөв, бүрэн хөтлөх;  
- Дуудлагын худалдааны үнэ хаялцах доод болон дээд хязгаарыг дуудлагын худалдааны тэмдэглэлд тусгах;
- Дуудлагын худалдаанд оролцогчдын үнийн саналыг пайз өргөсөн дарааллаар явцын тэмдэглэлд бичих;
- Төрийн өмчийн хорооны төлөөлөгч дуудлагын худалдааны тэмдэглэлийг хянан үзсэний дараа тэмдэглэлд гарын үсэг зурах. 
 
Тав. ҮНДСЭН ХӨРӨНГӨ БАЛАНСААС БАЛАНСАД
ШИЛЖҮҮЛЭХ
 
5.1. Төрийн өмчит хуулийн этгээд нь эд хөрөнгө худалдах, акталж данснаас хасахаар саналаа ирүүлсэн, түүнчлэн илүүдэлтэй байгаа нь тогтоогдсон эд хөрөнгийг Төрийн өмчийн хорооны шийдвэрээр бусад төрийн өмчит хуулийн этгээдэд балансаас балансад шилжүүлж болно.
 
5.2. Эд хөрөнгө балансаас балансад шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг уг хөрөнгийг шилжүүлэн авч байгаа тал хариуцах бөгөөд шилжүүлэн авсан эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу нягтлан бодох бүртгэлд тусгана.
 
Зургаа. ҮНДСЭН ХӨРӨНГӨ АКТЛАХ
 
6.1. Төрийн өмчит хуулийн этгээд нь хагас жилийн болон жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын дүн, Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт, саналыг үндэслэн эд хөрөнгийг актлах саналаа жилд 2-оос илүүгүй удаа Төрийн өмчийн хороонд ирүүлнэ. 
 
6.2. Төрийн өмчийн хорооноос актлахаар шийдвэрлэсэн эд хөрөнгийг Төрийн өмчит хуулийн этгээ¬дийн Өмч хамгаалах байнгын зөвлөлөөс сэлбэг, материал, хоёрдогч түүхий эд бол¬гон ашиглах буюу үнэ тогтоон худалдах, устгах шийдвэр гаргаж болно. 
 
6.3. Өмч хамгаалах байнгын зөв¬лөлөөс эргүүлэн ашиглах буюу худалдах шийдвэр гаргасан бол байгууллагын санхүү акт үйлдэн, эргэлтийн хөрөнгийн данс бүртгэлд шинээр үнэ тогтоон орлогод авах бөгөөд устгах шийдвэр гаргасан бол байгууллагын удирдлага комисс томилон ажиллуулж, биелэлтэд нь Өмч хамгаалах байнгын зөв¬лөл хяналт тавина. 
 
6.4. Төрийн өмчийн хорооноос үл хөдлөх хөрөнгийг актлахаар шийдвэрлэхдээ газар дээрх болон газар доорхи барилга байгууламжийг буулгах, ашиглаж болох материалыг үнэ тогтоон худалдах, хог хаягдлыг цэвэрлэх, газрыг нөхөн сэргээх, газар эзэмших эрхийг байгууллагад нь үлдээх, эсхүл Төрийн өмчийн хорооны мэдэлд шилжүүлэх тухай асуудлыг шийдсэн байна. 
 
 
Долоо. ҮНДСЭН ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ, ШИЛ¬ЖҮҮ¬ЛЭХ,
АКТЛАХ ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ТАЙЛАГНАХ
 
7.1. Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг худалдах, шил¬жүү¬лэх, актлах талаар Төрийн өмчийн хороо¬ноос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тухайн хуулийн этгээ¬дийн дарга (захирал) нь Өмч хамгаалах Байнгын зөвлөлийн хяналтын дор зохион байгуулна.
 
7.2. Эд хөрөнгийг худалдах, шил¬жүү¬лэх, актлах шийдвэрийг хэрэгжүүлж дуусах хүртэл хугацаанд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих үүргийг тухайн хуулийн этгээдийн дарга (захирал) хариуцна. 
 
7.3. Эд хөрөнгө олж авсан, худалдсан, шил¬жүү¬лсэн, акталсан тухай бүр тайлан гаргаж Төрийн өмчийн хороо¬ны шийдвэрт заасан хугацаанд ирүүлж, бүртгэлийн нэгдсэн санд хөдөлгөөн хийлгэж байна. 
 
7.4. Төрийн өмчит хуулийн этгээд олж авсан, худалдсан, шил¬жүү¬лсэн, акталсан эд хөрөнгийн хөдөлгөөний нэгдсэн тайланг жил бүрийн эцэст “Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний хавсралтын дагуу гаргаж Төрийн өмчийн хороонд ирүүлнэ.
 
Найм. ХАРИУЦЛАГА
 
8.1. Энэ журмыг зөрчсөн буруутай этгээдэд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 82 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомж, журамд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
 
8.2. Энэ журам болон эд хөрөнгө олж авах, худалдах, балансаас балансад шил¬жүү¬лэх, актлахтай холбогдсон бусад хууль тогтоомж, журмыг зөрчсөнөөс төрийн өмчит хуулийн этгээдэд болон төсөвт учирсан хохирлыг буруутай этгээд хариуцна.
 
Ес. БУСАД
 
9.1. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийн элэгдлийн хугацаа, хэмжээг тогтоохдоо Татварын болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолоор баталсан журмын 1, 2 дугаар хавсралтыг баримтална.
 
9.2. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй автомашин, механизмын эдэлгээний нөөцийн доод хязгаарыг тогтоохдоо Дэд бүтцийн (хуучнаар) сайдын 2004 оны 19 дүгээр тушаалаар баталсан “Жишиг норм батлах тухай” журмыг баримтална.
 
9.3. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эрх барих дээд болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар эд хөрөнгө олж авах, худалдах, балансаас балансад шил-жүү¬лэх, актлах тухай асуудлыг хэлэлцэхэд энэ журмыг удирдлага болгоно.
 
9.4. Төрийн өмчит хуулийн этгээдийн Өмч хамгаалах байнгын зөвлөл үйл ажиллагаандаа энэ журмыг баримтална.
 
 
Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх