Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Эрчим хүчний тоног төхөөрөмж, барилга байгууламжын угсралтын ажлыг ашиглалтанд оруулах журам

Сайдын 2013 оны 07 сарын 16-ны өдрийн
98 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
 
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН 
УГСРАЛТЫН АЖЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1. Эрчим хүчний бүх төрлийн барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
 
Хоёр. Эрчим хүчний тоног төхөөрөмж, барилга байгууламжийн                                 угсралтын ажлыг ашиглалтад оруулах комисс
 
2.1.  Шинээр барьсан, шинэчлэл, өргөтгөлийн ажил хийгдсэн тоноглолыг ашиглалтад хүлээн авах Техникийн комисс болон Улсын комисс ажиллана.
2.2. Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын бүрэлдэхүүнийг Эрчим хүчний Сайдын, Техникийн комиссын бүрэлдэхүүнийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар тус тус томилж  мэдэгдэл өгч ажиллуулна.
2.3. Эрчим хүчний тоног төхөөрөмжийн шинэчлэл, засварын ажлыг ашиглалтад хүлээн авах комиссын бүрэлдэхүүнийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилж  мэдэгдэл өгч ажиллуулна. 
2.4. Улсын комисс нь Техникийн комиссын акт, дүгнэлтийг үндэслэн шинээр болон өргөтгөж барьсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах талаар дүгнэлт гаргана. 
2.5. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын акт, дүгнэлтийг үндэслэн бүртгэлийн дугаар олгосноор тухайн барилга байгууламж ашиглалтад орсонд тооцно.  
2.6.   Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтанд оруулах ажлыг Эрчим хүчний  Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (цаашид Эрчим хүчний яам гэнэ) зохион байгуулна.
2.7.   Комиссын хурлыг энэ журмын 1 дүгээр хавсралтаар баталсан дэгийн дагуу зохион байгуулна.
2.8.  Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актад Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас дугаар олгоно.
 
Гурав. Комиссын бүрэлдэхүүн
 
3.1. Эрчим хүчний тоног төхөөрөмж, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах техникийн комисс, ашиглалтад оруулах улсын комиссын бүрэлдэхүүнийг энэ журмын 2 дугаар хавсралтын дагуу зохион байгуулан ажиллуулна.
3.2. Эрчим хүчний барилга байгууламжийн зориулалт, техник технологийн онцлогтой уялдуулан холбогдох салбарын төлөөллийг Улсын комиссын бүрэлдэхүүнд нь оролцуулж болно.
 
Дөрөв. Комиссын эрх, үүрэг
 
4.1. Комиссын дарга нь зайлшгүй ажлын шаардлагаар комиссыг даргалж чадахгүйд хүрвэл өөрийгөө төлөөлөх эрхийг холбогдох ажилтанд шилжүүлж болно. 
 
4.2. Улсын комисс нь дараахь эрх, үүрэгтэй байна: 
            
4.2.1. Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйл, техникийн нөхцөлд заасан шаардлага, эрчим хүчний барилга байгууламжийн угсралтын дүрэм, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, батлагдсан зураг төсөл болон холбогдох бусад хууль эрх зүйн баримт бичгийн шаардлагуудыг хангасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах;
  4.2.2. Шаардлагатай гэж үзвэл шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн тодорхой хэсэг, далдлагдсан ажлаас сонгон авч задлан үзэж магадлан шалгах, мэргэжлийн шинжээч томилон судалгаа шинжилгээ, тооцоо хийлгэж дүгнэлт гаргуулах;
4.2.3. Улсын комисс ажиллах үед техникийн комисс ажилласан обьектийн ажил бүрэн дуусаагүй, бичиг баримт бүрдээгүй бол Техникийн комиссыг дахин ажиллуулах; 
4.2.4. Холбогдох хууль, тогтоомж, норм, дүрэм, журмын заалтыг зөрчсөн гүйцэтгэгч, зураг төслийн байгууллагад хариуцлага хүлээлгэх, тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг тавих; 
4.2.5. Барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбогдсон баримт бичиг,    магадалгааг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулан авах;
4.2.6. Техникийн комисс ажиллах үед илэрсэн зөрчил, дутагдлыг бүрэн арилгуулсны дараа энэ журмын 3 дугаар хавсралтаар баталсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын актыг үйлдэж, гарын үсэг зурж, баталгаажуулах;
 
4.3. Эрчим хүчний тоног төхөөрөмж, барилга байгууламжийн ажил хүлээн авах техникийн комисс  дараах эрх, үүрэгтэй:
4.3.1. Ашиглалтад хүлээн авах барилга байгууламжийн техникийн баримт бичгийн иж бүрдлийг хянах бэлтгэх, угсралтын болон ил далд ажлын гүйцэтгэл, техникийн асуудлаархи зөрчлийг арилгуулж Улсын комисс ажиллах бэлтгэлийг хангах;
4.3.2. Тоног төхөөрөмж, технологийн дамжлага, инженерийн шугам сүлжээний угсралтын ажил нь зураг төсөл, техникийн нөхцөлийн шаардлага, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл болон галын аюулгүй байдлын норм, дүрэм, хийц бүтээц, эдлэхүүн, материалын чанар стандартыг хангасан эсэхийг нарийвчлан шалгах;
4.3.3. Суурилагдсан тоног төхөөрөмж, технологийн дамжлага, инженерийн шугам сүлжээ, өргөх байгууламж, даралтат сав, цахилгаан шатанд сорилт туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийгдсэн байдал, үйлдвэрлэл, ажил үйлчилгээ явуулах, ашиглахад бэлэн эсэх;
4.3.4. Барилга байгууламж, тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, шинэчлэл, засварын ажлыг дутуу буюу чанаргүй гүйцэтгэсэн, хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлагыг зөрчсөн бол илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах хүртэл Техникийн комисс ажиллахгүй байх;
4.3.5. Шинээр угсарсан, шинэчлэл, өргөтгөл хийсэн эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтанд оруулахтай холбоотой туршилт тохируулга хийх,
4.3.6. Техникийн комисс нь илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгуулсны дараа энэ журмын 4 дүгээр хавсралтаар баталсан эрчим хүчний тоног төхөөрөмж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн бичиг баримтын иж бүрдэл, шаардлагын дагуу хүлээн авах,
 
Тав. Гүйцэтгэгчийн эрх, үүрэг 
 
5.1. Гүйцэтгэгч нь барилга байгууламжийг ашиглалтад оруулахын тулд энэхүү журмын 6 дугаар хавсралтаар баталсан жагсаалтын дагуу барилга байгууламжийн ил, далд ажлын гүйцэтгэлийн актуудыг фото болон гүйцэтгэлийн зургаар баримтжуулан бүрдүүлж, холбогдох байгууллага, албан тушаалтан, гарын үсэг зурж, тэмдэг дарсан, баримт бичгийн товъёог хийсэн байна. 
 5.2. Гүйцэтгэгч нь Эрчим хүчний барилга байгууламжийн  угсралтын ажлыг батлагдсан стандарт, технологийн дагуу хийж гүйцэтгэх бөгөөд, хийсэн ажлаа итгэмжлэгдсэн лабораторийн шалгалт, дүгнэлтээр баталгаажуулсан байна. 
5.3. Анхны зураг төслөөс өөрчилж гүйцэтгэсэн барилга угсралтын ажилд гүйцэтгэлийн зураг гаргаж, баталгаажуулан зураг төслийн байгууллагын дүгнэлтийг хавсаргана. 
5.4. Барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэх явцын талбайн журналыг зохих ёсоор хөтөлж хүлээлгэн өгсөн байна. 
 5.5. Суурилагдсан тоног төхөөрөмжийн ашиглалт ба засвар үйлчилгээний заавар, техникийн паспорт, үйлдвэрийн туршилт зэрэг бичиг баримтын бүрдлийг хангах, Тоног төхөөрөмжийн угсралтын  үеийн шалгалтууд, ил далд ажлын акт,  тоноглолыг дангаар болон ачаалалтай явуулж туршсан протокол, хэсэгчилэн болон ажил хүлээлгэн акт бичиг баримтыг ажлын тайланд бүрэн хавсаргана.  Гадаад хэл дээрхи баримт бичгүүдийг эрх бүхий байгууллагаар монгол хэлнээ хөрвүүлүүлж, гадаад хэл дээрх эх хувьтай нь хавсарган хүлээлгэж өгнө.
5.6. Ерөнхий гүйцэтгэгч нь Улсын болон Техникийн комисс ажиллах үед шаардлагатай туслан гүйцэтгэгчдийг  байлцуулна.  
5.7. Улсын болон Техникийн комиссын хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гарган, захиалагчийн техник хяналт хариуцсан  ажилтан хянаж, баталгаажуулсан байна.
5.8. Улсын болон Техникийн комисс ажиллах үед барилга байгууламжийн зураг төсөл, холбогдох баримт бичиг, актуудын бүрдлийг бэлэн байлгана.
 
Зургаа. Захиалагчийн эрх, үүрэг
 
6.1. Эрчим хүчний барилга угсралтын ажил бүрэн дууссан үед Техникийн комиссыг ажиллуулна. 
6.2. Эрчим хүчний тоног төхөөрөмж, барилга байгууламжийн  ажлын зураг төсөл, тавигдах стандарт, шаардлага, технологи, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ахуйн нөхцөл,  бичиг баримтийн бүрдүүлэлтийг хангуулах,
6.3. Эрчим хүчний тоног төхөөрөмж, барилга байгууламжийн ажлын зураг төсөлд техникийн экспертиз, хөндлөнгийн дүгнэлт хийлгэх,
6.4. Техникийн комисс ажлын гүйцэтгэлийг бүрэн хүлээн авч, ажил хүлээн авах акт баталгаажсаны дараа Улсын комисс ажиллуулах хүсэлтийг Эрчим хүчний хөгжлийн төвөөс Эрчим хүчний яаманд ирүүлнэ. 
6.5. Техникийн комиссын хурлаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг гарган  баталгаажуулна.   
6.6. Комисс ажиллах үед энэ журмын 6 дугаар хавсралтаар баталсан техникийн баримт бичиг, холбогдох материалыг бүрдүүлсэн байна. 
6.7. Эрчим хүчний барилга байгууламжид Улсын комисс ажиллуулахад түүнтэй холбогдон гарах зардлыг Захиалагч хариуцна.  
6.8. Эрчим хүчний барилга угсралтын ажилд газар дээр нь Захиалагчийг төлөөлөн газар дээр нь хяналт тавьсан ашиглагч байгууллагад, тухайн ажлын хэмжээ, төсөвт өртгөөс хамааруулж, техник хяналтын зардлаас тодорхой хувиар төлнө.
 
Долоо.  Зураг төсөл зохиогчийн эрх, үүрэг
7.1. Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм БНбД 11-04-99–ийн зүйл заалтыг баримталж ажиллана.
7.2. Эрчим хүчний тоног төхөөрөмж, барилга угсралтын ажилд Зохиогчийн хяналтын гэрээг байгуулахад БНбД 11-04-99 –ийн 1.9 заалтыг (Зохиогчийн хяналтыг барилгын захиалагч, зураг төслийн байгууллагын хооронд аж ахуйн гэрээ байгуулах үндсэн дээр хийнэ. Барилга угсралт (засвар)-ын ажлын үе шат, гүйцэтгэх ажлын технологийн онцлогтой уялдуулан хяналт гүйцэтгэх тоо, хугацааг гэрээнд нарийвчлан тусгана. Зохиогчийн хяналт гүйцэтгэхэд шаардагдах зардлын хэмжээг захиалагч, зураг төсөл зохиогч байгууллага хамтран зайлшгүй гарах бодит зардлыг тооцсоны үндсэн дээр харилцан тохиролцож захиалагчийн хяналтын зардлаас санхүүжүүлнэ. Гэрээг энэ дүрмийн 1-р хавсралтаар баталсан.) үндэслэж захиалагчтай 2 тал тохиролцож гэрээ байгуулна. 
7.3. Техникийн комисс ажиллах үед зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт гаргаж, биелэлтийг хангуулсан байна. 
7.4. Зураг төсөл, холбогдох норм, журмын шаардлагыг зөрчсөн тохиолдолд энэ тухай хурлын тэмдэглэлд тэмдэглүүлж, тэдгээрийг арилгуулах арга хэмжээ авна.
7.5. Зураг төслийн ерөнхий гүйцэтгэгч байгууллага нь Улсын болон Техникийн комисс ажиллах үед зураг төслийн туслан гүйцэтгэгчийн төлөөллийг байлцуулна.
  
Найм. Ашиглагч байгууллагын эрх, үүрэг
8.1. Улсын төсвийн болон гадаадын  хөрөнгө оруулалтаар хэрэгжих эрчим хүчний тоног төхөөрөмж, барилга байгууламжийн угсралтын ажлын явцад хяналт хийх гэрээг Захиалагч байгууллагатай байгуулж ажиллах, тухайн ажлын явцын тайлан мэдээг 14 хоног тутамд захиалагчид мэдэгдэж байх, 
8.2. Гүйцэтгэгч байгууллага нь барилга угсралтын ажлыг зураг төсөл, техникийн нөхцөлийг зөрчиж чанаргүй барих, стандартын бус тоноглол суурилуулах гэх мэт бусад зөрчил гаргавал ажлыг зогсоож Захиалагчид мэдэгдэх хүртэл арга хэмжээ авна.
8.3. Улсын болон техникийн комиссын бүрэлдэхүүнд тухайн обьектод хяналт тавьсан өөрийн байгууллагын инженер, техникийн ажилтныг оролцуулж, тэднийг ажиллах нөхцөл боломжоор хангана. 
 
8.4. Комисс ажиллах үед тухайн обьектын зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэлтэй танилцаж, шугам сүлжээ, тоног төхөөрөмж нь цаашид хэвийн найдвартай ажиллаж, ашиглах бололцоотой эсэх талаар дүгнэлт гаргана. 
 
8.5. Техникийн нөхцөл болон зураг төсөл зөрчсөн тохиолдолд хурлын тэмдэглэлд тэмдэглүүлж, тэдгээрийг арилгуулах санал оруулна. 
 
Ес. Хариуцлага
 
9.1 Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. 
 
 
 
---оОо--- 
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах журмын 1 дүгээр хавсралт
 
 
ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ 
УЛСЫН БОЛОН ТЕХНИКИЙН КОМИССЫН ХУРЛЫН ДЭГ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
     1.1. Хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүй шинээр барьсан, шинэчлэл, өргөтгөл, их засвар хийсэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах, барилга угсралтын ажлын чанар, аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгч, ашиглалтад авах шийдвэр гаргах Улсын болон техникийн комисс (цаашид комисс гэнэ)-ын хурлын үйл ажиллагааг энэхүү дэгээр зохицуулна. 
 
Хоёр. Хуралд бэлтгэх
2.1. Комиссын хурлын бэлтгэл ажлыг комиссын нарийн бичгийн дарга,  гүйцэтгэгчтэй хамтран зохион байгуулна.
2.2. Комиссын нарийн бичгийн дарга техникийн баримт  бичгийн бүрдлийг хянан үзэж шаардлага хангасан гэж үзвэл Улсын комисс ажиллах мэдэгдлийг энэ журмын 5 дугаар хавсралтаар баталсан маягтаар гаргаж тараана. 
 
 2.3. Комиссын нарийн бичгийн дарга нь комиссын хурлыг зохион байгуулан гишүүдэд мэдэгдэл хүргүүлэх, гишүүдийн ирцийг бүрдүүлэх, хурлын тэмдэглэл хөтөлж баталгаажуулах, акт үйлдэх ажлыг гүйцэтгэнэ. 
 
Гурав. Хурлын үйл ажиллагаа
3.1. Комиссын гишүүдийн дөрөвний гурав буюу 75 хувийн ирц бүрдсэн тохиолдолд хурлын үйл ажиллагаа эхэлнэ.
3.2. Комисс ажиллах боломжгүй тохиолдолд гишүүдийн саналыг үндэслэн комисс дахин ажиллах тухай шийдвэрийг комиссын дарга гаргана.
3.3. Комиссын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүй тохиолдолд хурал эхлэхээс 1 хоногийн өмнө комиссын даргад урьдчилан мэдэгдэнэ.
 3.4. Комиссын гишүүд ашиглалтад орох барилга байгууламжийн акт бичиг баримттай танилцсаны дараа барилга угсралтын ажил, тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээ нь зураг төсөл, эрчим хүчний байгууламжийн угсралтын дүрэм, техникийн нөхцөлийн шаардлага, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, ариун цэвэр, эрүүл ахуйн болон галын норм, дүрэм хангасан эсэхийг нарийвчлан шалгаж санал дүгнэлт өгнө.
3.5. Гишүүд өөрийн санал, дүгнэлтээ комиссын нарийн бичгийн даргад бичгээр гаргаж өгнө. Гишүүдийн бичгээр өгсөн саналыг хурлын протоколд хавсаргана.
3.6. Комиссын дарга санал, дүгнэлтийг нэгтгэж уг барилга байгууламжийн ашиглалтад оруулах, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
 
Дөрөв. Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх
4.1. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын хурлын тэмдэглэлд комиссын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж албажуулна.
 
4.2. Комиссын гишүүд нь өгсөн санал дүгнэлтийнхээ биелэлтийг шалгаж, бүрэн биелсэн тохиолдолд актад гарын үсэг зурж баталгаажуулна.
 
 
---оОо--- 
Барилга байгууламжийг ашиглалтад 
оруулах журмын 2 дугаар хавсралт
 
 
ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ
УЛСЫН КОМИСС БОЛОН ТЕХНИКИЙН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН
 
1. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар баригдсан, улсын болон олон улсын шинж чанартай, эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисс болон Техникийн комисс дараахь бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:
 
А. Улсын комиссын
       дарга 
 
     Нарийн бичгийн
     дарга 
 
  Гишүүд: Эрчим хүчний яамны газрын дарга
 
 
Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн
 
Яамны холбогдох газруудын төлөөлөл
 
Эрчим хүчний хяналтын улсын байцаагч 
 
Эрчим хүчний хөгжлийн төвийн төлөөлөл
 
Төрийн өмчийн хорооны төлөөлөл
 
Зураг төслийн байгууллагын төлөөлөл
 
Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх байгууллагын төлөөлөл;
 
Ашиглагч байгууллагын төлөөлөл 
 
Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл;
 
Архивын байгууллагын төлөөлөл.
 
Б. Техникийн
 комиссын дарга
 
Нарийн бичгийн дарга 
 
Гишүүд: Эрчим хүчний яамны газар, хэлтсийн дарга
 
 
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл 
 
ЭХХТ-ийн техник хяналтын инженер
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл;
Ашиглагч байгууллагын төлөөлөл;
Зураг төслийн байгууллагын төлөөлөл
 
В. Хөдөө орон нутагт баригдсан барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын бүрэлдэхүүнд орон нутгийн байгууллагын төлөөлөл орж ажиллана. 
 
2. Хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр үйлчлэх хүрээ нь улсын болон бүс нутгийн чанартай эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комисс нь дараахь бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:
 
А. Улсын комиссын
       дарга 
 
  Нарийн бичгийн
     дарга 
 
  Гишүүд: Бодлогын хэрэгжилтийг зохицуулах  газрын дарга
 
 
Бодлогын хэрэгжилтийг зохицуулах  газрын мэргэжилтэн
 
Эрчим хүчний яамны холбогдох газрын төлөөлөл
 
Эрчим хүчний хяналтын улсын байцаагч 
 
Эрчим хүчний хөгжлийн төвийн төлөөлөл
 
Төрийн өмчийн хорооны төлөөлөл
 
Зураг төслийн байгууллагын төлөөлөл
 
Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх байгууллагын төлөөлөл;
 
Ашиглагч байгууллагын төлөөлөл 
 
Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл;
 
Архивын байгууллагын төлөөлөл.
 
 
 
 
Б. Техникийн
 комиссын дарга
 
Нарийн бичгийн дарга 
 
Гишүүд: Эрчим хүчний хөгжлийн төвийн дарга /дэд дарга/
 
 
Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл 
 
ЭХХТ-ийн техник хяналтын инженер
 
Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл
 
Ашиглагч байгууллагын төлөөлөл
 
Зураг төслийн байгууллагын төлөөлөл
 
 
В. Хөдөө орон нутагт баригдсан барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын бүрэлдэхүүнд орон нутгийн холбогдох байгууллагын төлөөлөл орж ажиллана. 
 
 
 
 
3. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан болон өргөтгөл, шинэчлэл хийсэн бүх төрлийн барилга байгууламж, их засварын ажлыг ашиглалтад оруулах Улсын комисс дараахь бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:
 
 
А. Улсын комиссын
      дарга
 
Нарийн бичгийн
    дарга
 
Гишүүд: Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
 
 
Эрчим хүчний хөгжлийн төвийн техник хяналтын инженер 
 
Эрчим хүчний яамны холбогдох газрын төлөөлөл
 
Эрчим хүчний хяналтын улсын байцаагч
 
Төрийн өмчийн хорооны төлөөлөл
 
Ашиглагч байгууллагын төлөөлөл;
 
Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл
 
Тухайн орон нутгийн онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх байгууллагын төлөөлөл;
 
Зураг төслийн байгууллагын төлөөлөл
 
Архивын байгууллагын төлөөлөл.
 
 
 
 
Б. Техникийн
 комиссын дарга
 
Нарийн бичгийн дарга 
 
Гишүүд: Эрчим хүчний хөгжлийн дарга /дэд дарга/
 
 
Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл 
 
ЭХХТ-ийн техник хяналтын инженер
 
Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл;
 
Ашиглагч байгууллагын төлөөлөл;
 
Зураг төслийн байгууллагын төлөөлөл
 
В. Хөдөө орон нутагт баригдсан барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын бүрэлдэхүүнд орон нутгийн холбогдох байгууллагын төлөөлөл орж ажиллана. 
 
 
 
 
Барилга байгууламжийг ашиглалтад 
                                                                оруулах журмын 3 дугаар хавсралт
                                                                                        
 
ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД
ОРУУЛАХ УЛСЫН КОМИССЫН АКТ
 
20..... оны.. сарын.. өдөр                          Дугаар..                         Улаанбаатар хот
 
 
                                                                     НЭГ.
 
1.1. Барилга байгууламжийн нэр, байршил, хүчин чадал 
 
 
1.2. Хөрөнгө оруулагч байгууллага 
 
 
1.3. Ерөнхий ба туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллага 
 
 
1.4. Зураг төсөв боловсруулсан аж ахуйн нэгж, байгууллага
 
 
1.5. Эрчим хүчний сайдын 20....... оны .....-р сарын ...... өдрийн .............тоот  тушаалаар зохион байгуулсан .......  хүний бүрэлдэхүүнтэй Улсын комисс нь уг барилга байгууламжийг ашиглалтад оруулахад бэлэн болсон тухай Эрчим хүчний хөгжлийн төвийн даргын 20.......... оны ....... -р сарын .......... өдрийн ......... тоот хүсэлтийн дагуу 20....... оны ........-р сарын ...........-ны өдрөөс ......... өдөрт багтаан шинээр барьсан өргөтгөл, шинэчлэл ,их болон урсгал засварын (доогуур нь зур) ажлын гүйцэтгэл, ажлын чанар, холбогдох акт, баримтуудтай танилцаад газар дээр нь шалган үзэв.
 
1.6.  Энэхүү барилга байгууламжийг ………………..................................................... дугаартай зураг төслөөр ......… оны … –р сараас барьж эхэлсэн ба  ... оны …-р сарын …-ны өдөр барьж дууссан байна.
 
ХОЁР.
 
2.1.  Энэ
барилга байгууламж, холбогдох акт, баримтуудыг шалгаад ашиглалтад оруулах тухай Улсын комиссоос шийдвэрлэсэн нь:
 
Тэмдэг
 
 
 
 
2.2.  Энэхүү барилга байгууламж нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж 
 
зориулалтаар ашиглахад    гэж үзээд хөрөнгө оруулагч, захиалагч (ашиглагч)  болох
мэдэлд 20.....… оны …-р сарын …-ны өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрөв.
 
2.3 . Улсын комиссоос даалгах нь:
 
Гүйцэтгэгч байгууллагад: 
 
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын акт, холбогдох баримтуудын эх хувийг архивт, хуулбар хувийг ашиглагч байгууллагад  … хоногийн дотор багтаан шилжүүлэх
 
Захиалагч байгууллагад:
 
а)  Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад уг барилга байгууламжийн холбогдох баримтуудыг … хоногийн дотор багтаан бүртгүүлэх;
 
б) Барилгын тухай хуулийн 12.4-т заасан чанарын баталгаат хугацаа дуусгавар болох үед гүйцэтгэгч, ашиглагч байгуулагуудтай хамтран үзлэг хийн тэмдэглэл хөтөлж, баталгаажуулан, шаардагдах засварын ажлуудыг гүйцэтгүүлэн акт үйлдсэнээр уг барилгын баталгаат хугацааг дуусгавар болгуулах. 
 
Ашиглагч байгууллагад:
 
а) Тоног төхөөрөмжийн ашиглалтын журмын дагуу тухайн обьектийн тоноглолын хувийн хэрэгт баяжилт хийж байх;
 
б)  Тухайн обьектийн засвар үйлчилгээг тогтоосон хугацаанд тогтмол хийж байх;
 
 
2.4.  Улсын комиссын акт … хуудас, хурлын тэмдэглэл … хуудас, Улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн жагсаалт … хуудас материал, барилга байгууламжийн баримт бичгийн жагсаалтыг хавсаргав.
 
УЛСЫН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН:
 
Комиссын дарга:
 
Нарийн бичгийн дарга:
 
Гишүүд:
 
 
Тайлбар: 
 
Энэхүү хуудсанд Улсын комисст ажилласан гишүүдийн нэр багтахгүй дараагийн хуудсанд бичигдэх бол хуудасны дээд талд тухайн барилга байгууламжийн нэрийг бичнэ.
---оОо--- 
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах журмын 4 дүгээр хавсралт
 
 
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ
                                &
Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх