Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Эрчим хүчний тоног төхөөрөмж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх журам

Сайдын 2013 оны 07 сарын 16-ны өдрийн

98 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БАРИЛГА УГСРАЛТЫН

АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

 

            1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр баригдсан, улсын болон олон улсын шинж чанартай шинээр барих болон өргөтгөл, шинэчлэлт, их засвар хийх  эрчим хүчний бүх төрлийн барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг (цаашид барилга угсралтын ажил гэж нэрлэх) эхлүүлэх, үргэлжлүүлэхэд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

            1.2. Эрчим хүчний барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Эрчим хүчний Яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (цаашид Эрчим хүчний яам гэнэ) эрхэлнэ.

1.3. Барилга угсралтын ажил эхлүүлэх гэдэгт шинээр эхэлж хийгдэх ажлыг, үргэлжлүүлэх гэдэгт өмнө нь угсралтын ажил хийгдэж байгаад, тодорхой хугацаагаар зогссоны дараа цаашид үргэлжлэн хийгдэх ажлыг ойлгоно.

1.4. Эрчим хүчний яамыг төлөөлж захиалагчийн хяналтыг хариуцсан ажилтан нь Засгийн Газрын 151 тоот тогтоолоор баталсан дүрмийн 4-р хавсралтад заасан баримт бичгүүдийг гүйцэтгэгчээр гаргуулан бүрдүүлж, ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг хүссэн албан бичгийн хамт Эрчим хүчний Яаманд хүргүүлнэ.

1.5. Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохтой холбоотой мэдээллийг Эрчим хүчний Яамны цахим хуудсанд байрлуулж, нийтэд нээлттэй  байлгана.

            1.6. Зөвшөөрлийг олгоход ямар нэг төлбөр хураамж авахгүй.

 

Хоёр. Зөвшөөрөл түүний үйлчлэх хугацаа

 

            2.1.Эрчим хүчний барилга угсралтын ажлыг иж бүрнээр, хэсэгчилэн гүйцэтгүүлэхээр зөвшөөрөл олгож болох бөгөөд зөвшөөрлийн гэрчилгээнд энэ тухай бичнэ.

2.2. Ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг барилга угсралтын ажлын гэрээний хугацаатай ижил хугацаагаар олгоно.

2.3. Барилга угсралтын ажил  зөвшөөрөгдсөн хугацаанд дуусахгүй тохиолдолд 14 хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргана.

            2.4. Зөвшөөрөл авсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд ажил нь эхлээгүй буюу энэхүү журмын 2.11.2.1, 2.11.2.2, 2.11.2.3 дугаарт заасан болон бусад ноцтой шалтгаанаар ажил зогссон тохиолдолд ажил зогсоосон байгууллагын шийдвэр, дүгнэлтийг үндэслэн захиалагчаас хяналт тавих эрх бүхий ажилтан зөвшөөрлийг шинээр олгуулах хүсэлтийг Эрчим хүчний яаманд тавина.  

            2.5. Гүйцэтгэгч нь Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй объектод ажил гүйцэтгэхийг хориглоно.

2.6. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар нь ирүүлсэн баримт бичигтэй танилцаж, зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэрийг ажлын гурав (3) хоногт багтаан гаргана.

2.7. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар 2 дугаар хавсралт маягтын дагуу зөвшөөрөл олгоно. Зөвшөөрлийн гэрчилгээг 2 хувь үйлдэж гүйцэтгэгчид хадгалуулах бөгөөд ажил дуусахад архивт өгдөг бичиг баримтанд оруулж өгнө.

            2.8. Зөвшөөрөл олгох боломжгүй бол ямар шалтгаан, үндэслэлээр татгалзсан тухайгаа тайлбарласан хариуг албан бичгээр өгнө.

            2.9. Захиалагчийн хяналтыг гүйцэтгэх эрх бүхий ажилтан нь барилга, объектын ажлын явцад гарсан өөрчлөлт (гүйцэтгэгч, даамал солигдох, захиалагчийн техникийн болон зохиогчийн хяналт тавигч өөрчлөгдөх, гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх эрхийн хугацаа дуусах, зураг төсөлд томоохон өөрчлөлт орох зэрэг)-ийг цаг тухайд нь зөвшөөрөл олгосон газарт мэдэгдэж зөвшөөрөлд өөрчлөлт хийлгэсэн байна.

            2.10. Энэ журмын 2.9-д заасан өөрчлөлт гарснаас хойш 7 хоногт багтаан захиалагчийн хяналтыг гүйцэтгэх эрх бүхий ажилтан нь шинэчилсэн зөвшөөрөл авна.

   2.11. Дор дурдсан тохиолдолд барилга угсралтын ажлыг зогссонд тооцно:

           2.11.1. ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш 1жилийн хугацаанд ажил нь эхлээгүй;

          2.11.2. ажил 1 сараас дээш хугацаагаар дараахь шалтгаанаар зогссон:

          2.11.2.1. ажлыг зогсоох талаар хууль хяналтын байгууллагын шийдвэр гарснаар;

          2.11.2.2. ажлыг зогсоох талаар салбарын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарснаар;

          2.11.2.3. ажлыг захиалагч болон зөвлөх үйлчилгээ эрхлэгчийн шийдвэрээр зогсоосон.

2.12. Энэ дүрмийн 2.11-д заасны дагуу барилга угсралтын ажил зогссон шалтгаан болон зөрчил дутагдлыг арилгасан талаар тухайн үйл ажиллагааг зогсоосон байгууллагын шийдвэр, дүгнэлтийг үндэслэн ажил үргэлжлүүлэх зөвшөөрлийг холбогдох байгууллага ажлын 3 хоногт багтаан олгоно.

Гурав. Зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

 

            3.1.Эрчим хүчний барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахдаа захиалагчийн хяналтыг гүйцэтгэх эрх бүхий ажилтан нь дор дурдсан баримт бичиг, материалыг бүрэн бүрдүүлж албан тоот, жагсаалтыг Эрчим хүчний яаманд ирүүлнэ.Үүнд:

-     Зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл (нэгдүгээр хавсралтад заагдсан маягтаар)

-     Зураг төслийн болон барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжийн тухайн ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөл (лиценз)-ийн гэрчилгээний хуулбар, зохиогчийн хяналт хийлгэх талаар байгуулсан гэрээ,

-     Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс газар олгосон шийдвэр, мэргэжлийн байгууллагаас авсан техникийн нөхцөлүүд (дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, холбоо, гал...г.м)

-     Эрх бүхий байгууллагаар хянагдаж шалгагдсан зураг төсөл,

-     Барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хийх ажилтан нь ижил төстэй ажилд 1-с доошгүй жил ажилласан, ажлын туршлага бүхий, захиалагчийн итгэмжлэлтэй байх,

-     Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ, барилга угсралтын ажлыг хариуцсан даамал-инженерийг томилсон гүйцэтгэгч байгууллагын шийдвэр, даамал-инженерийн мэргэжлийн дипломын хуулбар, туршлагын талаарх мэдээлэл,

-     Газар ашиглах, эзэмших гэрээ,

-     Инженер-геологийн дүгнэлт,

-     Байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт,

            3.2. Барилга угсралтын ажил нь удаан хугацаагаар зогссон болон хуучирсан тоног төхөөрөмжид шинэчлэлт хийхэд эрх бүхий этгээдийн гаргасан дүгнэлтийг хавсаргана.

           

 

Дөрөв. Хариуцлага

 

            4.1. Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтан холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                           Барилга угсралтын ажлыг эхлүүлэх

                                                                                     үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох

                                                                                        журмын нэгдүгээр хавсралт

 

ӨРГӨДӨЛ

 

            Барилга байгууламжийн нэр, хүчин чадал ______________________________

______________________________________________________________________

 

            Барилга барих газар олгосон байгууллагын нэр, шийдвэрийн он, сар, өдөр, дугаар __________________________________________________________________________

 

            Уг барилга байгууламжийн зураг төслийг боловсруулсан байгууллага, тусгай зөвшөөрлийн дугаар, хүчинтэй хугацаа ______________________________________

 

Зураг төсөл, техникийн баримт бичгийн иж бүрдэл ________________________

__________________________________________________________________________________________________________________________________________________

 

            ГҮЙЦЭТГЭГЧИЙН: Нэр, Харилцах утас _________________________________

                                                        Харилцах банк, дансны дугаар ____________________

Тусгай зөвшөөрөл авсан ажлын нэр, төрөл, тоо

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

            Зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа _____________________________

            Зөвшөөрлийг олгосон он, сар, өдөр, дугаар ________________________

 

            Эрүүл ахуй, гал, байгаль орчны зэрэг хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлтийн товч утга, техникийн нөхцөл олгосон байгууллага тэдгээрийн шийдвэрийн он, сар, өдөр дугаар

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

            Барилга бариулах даамалын талаарх мэдээлэл ____________________
__________________________________________________________________________

            Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний сар, өдөр, дугаар ___________
__________________________________________________________________________

 

            Зохиогчийн овог нэр, ажлын хаяг, утасны дугаар _______________________

_____________________________________________________________________

 

            Хяналт хийлгэхээр зохиогчтой байгуулсан гэрээний он, сар, өдөр,

Дугаар _____________________________________________________________

 

 

                                    Нэр, хаяг, харилцах утас __________________________

 

            Захиалагчийн төлөөлөгчийн талаарх мэдээлэл, (сертификатын хуулбарыг хавсаргана).

__________________________________________________________________________

 

            Захиалагчийн харилцах банк, дансны дугаар _____________________

 

            Иймд барилга угсралтын ажлыг иж бүрдлээр буюу хэсэгчилсэн ажлуудаар “аль нь болохыг бичнэ”             20….. он ….. -р сарын ……. -ны өдрөөс 20 ….. оны ….. -р сарын …… ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэх зөвшөөрөл олгоно уу. /Барилга угсралтын ажлыг хэсэгчлэн гүйцэтгэх бол ажлын төрлийг нэр заан бичнэ/

            Тус өргөдөлд дурдагдсан болон түүнд орох бүх өөрчлөлт, бусад холбогдох асуудлыг захиалагчийн хяналтыг гүйцэтгэх эрх бүхий ажилтан бүрэн хариуцна. Энэ талаар гарсан ямар нэг асуудлыг тухайн үед нь зөвшөөрөл олгосон газарт тухай бүрд мэдэгдэж байх болно.

 

ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫГ ГҮЙЦЭТГЭХ ЭРХ БҮХИЙ АЖИЛТАН

_____________________________

Албан тушаал, овог нэр, гарын үсэг

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх