Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Эрчим хүчний сүлжээг хамгаалах дүрэм

Засгийн газрын 1996 оны 120 дугаар тогоолын 1 дүгээр хавсралт

ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУГАМ СҮЛЖЭЭГ ХАМГААЛАХ ДҮРЭМ

  Нэг.Нийтлэг үндэслэл

Энэ дүрмээр эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох, түүний хүрээнд ажил, үйлчилгээ явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

  Хоёр.Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас

2.1.Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтооно.
2.2.Сум, дүүргийн Засаг дарга эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг дор дурдсан нөхцөл, хэмжээг баримтлан тогтооно:
 
¹
Шугам сүлжээ
Хүн оршин суудаггүй газраар өнгөрөх нөхцөлд
Хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд
Дэд станц, дулаан дамжуулах төв, хуваарилах байгууламж
Газар дээр ил байрласан
Газар дор байрласан
Усан дор байрласан
Ой мод цэцэрлэг дундуур өнгөрөх нөхцөлд
Шугамын захын утаснаас хоёр тийш
Тал бүр тийш
Шугамаас хоёр тийш
Шугамын захын утаснаас хоёр тийш
1.
Цахилгаан дамжуулах шугам:
а/ 10 хүртэл кв
б/ 35 кв
в/ 110 кв
г/ 220 кв
д/ 440-500 кв
 
 
10 м
15 м
20 м
25 м
30 м
 
 
2 м
4 м
5 м
6 м
10 м
 
 
10 м
15 м
20 м
25 м
30 м
 
 
 
 
 
15 м
15 м
15 м
15 м
15 м
2.
Кабель шугам
 
 
 
10 м
2 м
100 м
 
3.
Дулааны шугам:
а/ 400 мм хүртэл голчтой
б/ 400 мм-ээс дээш  голчтой
 
 
 
10 м
 
10 м
 
4 м
 
5 м
 
3 м
 
4 м
 
 
 
                Дэд станц, хуваарилах байгууламж ой, мод, тариа, ногооны талбайд байрших тохиолдолд түүний эргэн тойрон 25 метр газарт ой мод байлгах, үр тариа, төмс, хүнсний ногоо тариалахыг хориглоно.
2.3.Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газарт эрчим хүчний шугам сүлжээ барьж байгуулах зайлшгүй шаардлага гарвал түүний улмаас үүдэн гарах бүхий л зардлыг шугам сүлжээний ашиглалтын байгууллага хариуцна.

  Гурав.Хамгаалалтын зурваст ажил, үйлчилгээ явуулах

3.1.Хамгаалалтын зурваст инженерийн шугам сүлжээ барьж байгуулах, авто замын гарц гаргах, газар шорооны ажил гүйцэтгэхдээ эрчим хүчний шугам сүлжээний ашиглалтын байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
3.2.Хамгаалалтын зурваст эрчим хүчний шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн горим, ажиллагааг алдагдуулахаар үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглоно.
3.3.Дулааны шугамд тусгай зориулалтын автомашин, механизмаар ажил, үйлчилгээ явуулах шаардлагын үүднээс түүний дээгүүр өнгөрөх цахилгаан болон холбооны агаарын шугамыг 10 м-ээс доошгүй өндөрт  татсан байна.
3.4.Эрчим хүчний шугам сүлжээг шилжүүлэх, түүнд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарвал холбогдох зардлыг хүсэлт тавьсан байгууллага хариуцаж, шугам сүлжээний ашиглалт хариуцсан байгууллагын зөвшөөрлөөр түүний хяналтын дор гүйцэтгэнэ.
3.5.Хамгаалалтын зурвас дотор газар дор байрласан инженерийн шугам сүлжээг ашиглагч байгууллага нь уг шугамын байршлын зураглалыг эрчим хүчний хангагч байгууллагад өгсөн байвал зохино.
3.6.Хамгаалалтын зурваст газар шорооны ажил гүйцэтгэсний дараа хамгаалалтын зурвасын талбайг хэвийн байдалд нь оруулан сэргээнэ.
3.7.Дулааны шугамыг хөрсний эвдрэлээс үүсч болох гэмтэл, бусад нөлөөлөл, бохирдлоос хамгаалах арга хэмжээг холбогдох байгууллагууд тухай бүр авч байна.
3.8.Усны үер, гал түймэр, газар хөдлөлт зэрэг байгалийн гэнэтийн аюул болон үйлдвэрлэлийн ослын улмаас эрчим хүчний шугам сүлжээнд гэмтэл гарсан тохиолдолд орон нутгийн Засаг захиргааны байгууллага шаардлагатай туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй.
3.9.Эрчим хүчний шугам сүлжээний ашиглалт хариуцсан байгууллага дараахь үүрэгтэй байна:
3.9.1.Хамгаалалтын зурваст дэглэм сахиулах, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах ажлыг гүйцэтгэнэ.
3.9.2.Дулаан дамжуулах шугам дээгүүр нь гарсан автомашины засмал ба ердийн замын хэсэгт уг замаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгсэл, ачааны өндөр, өргөний хэмжээг заасан тэмдэг санамжийг замын ашиглалт хариуцсан байгууллагатай хамтран тавина.
3.9.3.Цахилгаан дамжуулах шугам ой модон дундуур гарсан тохиолдолд хамгаалалтын зурвас дахь унанги мод, мөчир, гишүүг цэвэрлэж  байна.
3.9.4.Шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг сум, дүүргийн Засаг даргаар тогтоолгож, байршлын зураглал хийсэн байна.

  Дөрөв.Дүрмийн биелэлтэд тавих хяналт, хүлээлгэх хариуцлага

4.1.Энэхүү дүрмийн биелэлтэд төрийн захиргааны болон эрчим хүчний хяналт, ашиглалтын байгууллагууд тус тусын чиглэлээр хяналт тавина.
4.2.Энэхүү дүрмийг зөрчсөн этгээдэд Эрчим хүчний тухай хууль, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн, түүний гэм буруу, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг харгалзан захиргааны болон бусад хариуцлага хүлээлгэнэ.
--------оОо--------
 
 
Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх