Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ

 

 

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

2008 оны 05 сарын 20 өдөр

 

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ

/шинэчилсэн найруулга/

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл

            1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

            1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах эрх зүйн үндсийг тогтоож, татвар төлөгч болон татварын албаны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

            2 дугаар зүйл. Татварын хууль тогтоомж

           

            2.1.Татварын хууль тогтоомж нь Үндсэн хууль[1], энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

            3 дугаар зүйл. Татвар бий болгох, өөрчлөх,

                                      чөлөөлөх, хүчингүй болгох

            3.1.Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй.

            3.2.Дор дурдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна:

                        3.2.1.чөлөөт бүсэд мөрдөгдөх татварын тусгай дэглэм тогтоох;

                        3.2.2.Хөрөнгө оруулалтын тухай, газрын тосны тухай хуульд заасны дагуу тогтворжуулах гэрчилгээгээр татварын хувь, хэмжээг, Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр мөн хуулийн 3.1.7-д заасан татварын орчныг тогтворжуулах.       

/Энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

            4.1.Энэ хуульд заасан дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

                       

4.1.1.“шилжүүлсэн орлого” гэж гэрээ, хэлцлийн үндсэн дээр хувь хүн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тухайн этгээдэд өөрт нь буюу түүний хүсэлтээр бусад этгээдэд  бэлэн бусаар шилжүүлснийг;

4.1.2.“тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсноор татвар төлөх үүрэг дуусгавар болох” гэж Улсын Их Хурал уг төрлийн татварын хуулийг хүчингүй болгож, татварын хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсныг;

4.1.3.“татварын цахим баримт бичиг” гэж татварын хууль тогтоомжийн дагуу цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, эсхүл хүлээн авсан тоон гарын үсгээр баталгаажсан баримт бичгийн иж бүрдлийг;

/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        4.1.4.“тоон гарын үсэг” гэж Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.2-т заасныг;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.1.5.“татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан” гэж нэгдсэн ангилал, код, стандарт, арга зүй, ижилтгэсэн баримтын шаардлагын дагуу үүсгэсэн, цуглуулсан, хүлээн авсан, боловсруулсан, хадгалсан өгөгдөл, мэдээлэл, программ хангамжийн иж бүрдлийг;

                        4.1.6.“татвар суутгагч” гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг;

                        4.1.7.“татварын тайлан” гэж бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хуулийн этгээдийн татварын тайлан, хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсыг;

                        4.1.8.“хүндэтгэн үзэх шалтгаан” гэж:

4.1.8.а.өвчтэй;

4.1.8.б.эмчилгээ хийлгэж байгаа;

4.1.8.в.өвчтөн асарсан;

4.1.8.г.томилолтоор гадаад, дотоодод ажилласан;

4.1.8.д.сургалтад хамрагдсан;

4.1.8.е.нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан;

4.1.8.ё.нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон;

4.1.8.ж.галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг.

4.1.9.“эсэргүүцэл үзүүлсэн” гэж татварын улсын байцаагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан :

4.1.9.а.цохисон;

4.1.9.б.өшиглөсөн;

4.1.9.в.түлхсэн;

4.1.9.г.аливаа зүйлээр цацсан;

4.1.9.д.биеийн хүчний эсэргүүцэл үзүүлсэн;

4.1.9.е. заналхийлсэн;

4.1.9.ё.хэл амаар доромжилсон;

4.1.9.ж.айлгасан;

4.1.9.з.сүрдүүлсэн;

4.1.9.и.янз бүрийн байдлаар дарамталсан санаатай үйлдлийг.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Монгол Улсын татвар

            5 дугаар зүйл. Татварын бүрэлдэхүүн

            5.1.Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид “татвар” гэх/-өөс бүрдэнэ.

            5.2.Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ.

5.3.Албан татвар шууд болон шууд бус татвараас бүрдэнэ.

            5.4.Шууд татварыг хувь хүн, хуулийн этгээдийн орлого, ашгийн хэмжээ болон эд хөрөнгийн үнийн дүнгээс шууд хамааралтайгаар тогтооно.

            5.5.Шууд бус татварыг хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр дүнгээс үл хамаарах тодорхой нэрийн бараа, үйлчилгээний нэр төрөлд тогтооно.

            5.6.Төрийн зохих байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ.

5.7.Төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ.

            5.8.Монгол Улсын татварыг Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгөөр ногдуулж төлнө.

/Энэ хэсгийг 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

            6 дугаар зүйл. Татвар ногдох зүйл

            6.1.Татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаарна.

            7 дугаар зүйл. Татварын төрөл, ангилал

                                                                     

            7.1.Татварыг татварын төрөлд ангилах ба тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна.

            7.2.Тодорхой төрлийн татвар нь улсын болон орон нутгийн татварын аль нэгэнд хамаарна.

7.3.Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх дараахь татвар улсын татварт хамаарна:

                        7.3.1.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

                        7.3.2.гаалийн  албан татвар;

                        7.3.3.нэмэгдсэн өртгийн албан татвар;

                        7.3.4.онцгой албан татвар;

                        7.3.5.авто бензин, дизелийн түлшний албан татвар;

                        7.3.6.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;

                        7.3.7 /Энэ заалтыг 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

                        7.3.8.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр.

                       

7.3.9./Энэ заалтыг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            7.3.10./Энэ заалтыг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            7.3.11./Энэ заалтыг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.3.12./Энэ заалтыг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            7.3.13.агаарын бохирдлын төлбөр.

/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

                        7.3.14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 11.2-т заасан улсын  тэмдэгтийн хураамж.

/Энэ заалтыг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.3.15.ус бохирдуулсны төлбөр.

/Энэ заалтыг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

            7.3.16.газрын тосны нөөц ашигласны төлбөр;

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

                        7.3.17.газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр.

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

 7.4. Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хувь хэмжээг нь тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, эсхүл тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх дараахь татвар орон нутгийн татварт хамаарна:  

7.4.1.хувь хүний орлогын албан татвар;

                        7.4.2.орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч хувь хүний орлогын албан татвар;

             

                        7.4.3.үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;

                        7.4.4. энэ хуулийн 7.3.14-т зааснаас бусад улсын тэмдэгтийн хураамж;

/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        7.4.5.ус, рашааны нөөц ашигласны төлбөр;

/Энэ заалтыг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

                        7.4.6.автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;

                        7.4.7.ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж;

                        7.4.8.байгалийн ургамал ашигласны төлбөр;

/Энэ заалтыг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

                        7.4.9.түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр;

                        7.4.10.агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;

/Энэ заалтыг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

                        7.4.11.газрын төлбөр;

                        7.4.12.ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр;

/Энэ заалтыг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.4.13. галт зэвсгийн албан татвар;

/Энэ заалтыг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.4.14.нийслэл хотын албан татвар;

                        7.4.15.нохойны албан татвар;

7.4.16.өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар;

7.4.17.хог хаягдлын үйлчилгээний хураамж;

/Энэ заалтыг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

                        7.4.18.байгалийн нөөц ашигласны төлбөр.

/Энэ заалтыг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

                        8 дугаар зүйл. Татварын хувь, хэмжээг тогтоох

            8.1.Татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно.

/Энэ хэсэгт 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.2. Энэ хуулийн 8.4-8.6-д зааснаас бусад татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал тогтооно.

/Энэ хэсэгт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.3./Энэ хэсгийг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            8.4.Засгийн газар нь энэ хуулийн 7.3.13-т заасан агаарын бохирдлын төлбөр, агаарын бохирдлын төлбөрийн болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.2-т заасан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтооно.

/Энэ хэсгийн дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            8.5.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.2-7.4.6, 7.4.8, 7.4.10-7.4.14, 7.4.16-д заасан болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.3-т заасан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтооно.

/Энэ хэсгийн дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ хэсэгт 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.6.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.7, 7.4.15-д заасан татварын хувь, хэмжээг тогтооно.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

            8.7.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.17-д заасан татварын хувь, хэмжээг тогтооно.

/Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

            9 дүгээр зүйл. Татварын хөнгөлөлт үзүүлэх,

                                      татвараас чөлөөлөх хэлбэр

            9.1.Хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчид дараахь хэлбэрээр татварын хөнгөлөлт үзүүлэх буюу түүнийг татвараас чөлөөлнө:

                        9.1.1.ногдуулсан татварыг хорогдуулах;

                        9.1.2.татварын хувь, хэмжээг бууруулах;

                        9.1.3.тогтоосон доод хэмжээнд хүрээгүй орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээг татвараас чөлөөлөх;

                       

9.1.4.татвар төлөгчийг татвараас чөлөөлөх;

                        9.1.5.татвар ногдох зүйлийн зохих хэсгийг татвараас чөлөөлөх;

                        9.1.6.хууль тогтоомжид заасан бусад хөнгөлөлт.

            10 дугаар зүйл. Татвар төлөх үүрэг дуусгавар

                                          болох, бусдад шилжих

            10.1.Татвар төлөх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно:

                       

                        10.1.1.тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсон;

                        10.1.2.тухайн төрлийн татварыг төлж дууссан;

                        10.1.3.татвар төлөгч тухайн төрлийн татвараас бүрэн чөлөөлөгдсөн;

                        10.1.4.татвар төлөгч хувь хүн нас барсан буюу нас барсанд тооцогдсон;

                        10.1.5.татвар төлөгч хуулийн этгээд татан буугдсан.

           

10.2.Нас барсан буюу нас барсанд тооцогдсон хувь хүний татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчид нь шилжинэ.

10.3.Өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийн төлөөгүй буюу дутуу төлсөн татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өөрчлөн байгуулагдсаны дүнд бий болсон хуулийн этгээдэд шилжих ба уг этгээд тусгаарлах, салах замаар өөрчлөн байгуулагдсан бол  татвар ногдох зүйлтэй хувь тэнцүүлэн татвар ногдох үүрэг тэдгээрт шилжинэ.

10.4.Хуулийн этгээд татан буугдсан бол татан буулгах комисс, дампуурсан бол нэхэмжлэгчдийн зөвлөл төлөөгүй буюу дутуу төлсөн татварыг хуулийн этгээдийн эд хөрөнгөөс хуульд заасан журмаар гаргуулж энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу төсөвт төлнө.

            11 дүгээр зүйл. Татварын хөөн хэлэлцэх хугацаа

            11.1.Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд[2] заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.

            11.2.Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

            11.3.Энэ хуулийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг дараахь байдлаар тоолж эхэлнэ:

                        11.3.1.тайланг жилийн эцэст нэг удаа гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гаргаж татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;

                        11.3.2.тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;

                        11.3.3.борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайлан гаргах өдрийн дараагийн ажлын өдрөөс;

                        11.3.4.тайлан гаргахгүй төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын хуульд заасан татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс.

            11.4.Татварын албанаас энэ хуулийн  54 дүгээр зүйлд заасан мэдэгдэх хуудас гардуулсан өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа таслагдаж, цааш шинээр тоологдоно.

            11.5.Татвар төлөгч үйл ажиллагаагаа зогсоосон, татан буугдсан тохиолдолд уг үйл ажиллагаа зогссон өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцно.

            11.6.Татварын хяналт шалгалтын явцад нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар болон алданги, торгуулийн хөөн хэлэлцэх хугацааг татварын улсын байцаагчийн тогтоосон акт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Татвар төлөгч, түүний эрх, үүрэг

12 дугаар зүйл. Татвар төлөгч

            12.1.Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна.

            12.2.Тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно.

            13 дугаар зүйл. Татвар төлөгчийн бүртгэл

            13.1.Татварын хуулиар татвар төлөх, татвар суутгах үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлнэ.

            13.2.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харьяалагдах татварын албанд хувийн хэрэг нээлгэн татвар төлөгчөөр бүртгүүлнэ.

            13.3.Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг зүйлийг өмчилж буюу эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харьяалагдах татварын албанд хувийн хэрэг нээлгэн татвар төлөгчөөр бүртгүүлнэ.

            13.4.Татварын алба нь татвар төлөгч, татвар суутгагч бүрт регистрийн дугаар олгон хувийн хэрэг бүрдүүлж, түүнд дараахь баримт, мэдээллийг хадгална:

                        13.4.1.татвар төлөгч хувь хүний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, гэрчилгээ буюу дэвтрийн дугаар, гэрийн хаяг, харилцах утасны дугаар;

                        13.4.2.татвар төлөгч хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, удирдлагын гишүүдийн товч анкет, зураг, иргэний үнэмлэхний дугаар;

                        13.4.3.хуулийн этгээдийн татвар төлөгчөөр бүртгүүлсэн он, сар, өдөр, эрхлэх үйл ажиллагааны чиглэл;

                        13.4.4.үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, газар эзэмшлийн байдал, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хэмжээ, ажилчдын тоо  зэргийг тусгаж баталгаажуулсан тайлангийн хуулбар;

                        13.4.5.хөрөнгө оруулагч болон харьяа салбар нэгжийн нэр, тоо, тэдгээрийн байршил, хаяг, харилцах утасны дугаар;

                        13.4.6.татвар төлөгчийн төлөх татварын нэр,  төрөл, банкин дахь харилцах дансны дугаар;

                        13.4.7.тайлан тэнцэл, акт, мэдэгдэх хуудасны хувь;

                        13.4.8.татвар төлөгчид татварын албанаас хийсэн хяналт шалгалтын удирдамж, тайлан, зөрчил дутагдлын акт, мэдэгдэл, шаардах хуудас.

           

            13.5.Татвар төлөгч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор харьяалагдах татварын албанд мэдэгдэнэ.

            13.6.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрт өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            13.7.Татвар төлөгчид олгосон регистрийн дугаарыг татвар төлөгч, татвар суутгагч этгээд татварын хууль тогтоомжийн дагуу гаргаж байгаа тайлан, мэдээ, гаалийн мэдүүлэг, төлбөрийн болон бусад шаардлагатай баримтуудад заавал тусгана.

13.8.Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй нь татвар ногдуулах, төлөх, суутгах үүрэг, түүнтэй уялдаж хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

13.9.Татвар төлөгчийг бүртгэх журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            14 дүгээр зүйл. Татвар төлөгчийн эрх, хууль ёсны

                                             ашиг сонирхлыг хүндэтгэх

            14.1.Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана.

            14.2.Татварын алба, татварын улсын байцаагч хуульд заасны дагуу татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх,  татварын ногдлыг тодорхойлох, татвар төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбоотойгоос бусад асуудлаар татвар төлөгчийн үйл ажиллагаанд оролцохыг хориглоно.

            14.3.Татварын алба, татварын улсын байцаагч, татварын албаны бусад ажилтан нь албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн Хувь хүний нууцын тухай хууль[3] болон Байгууллагын нууцын тухай хуулиар[4] тодорхойлсон татвар төлөгчийн нууцыг хадгалах үүрэгтэй бөгөөд зөвхөн төрийн байгууллагын дор дурдсан албан тушаалтанд татварын албаны даргын шийдвэрээр танилцуулж болно:

                        14.3.1.татварын хууль тогтоомжийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байгаа татварын улсын байцаагч, татварын албаны бусад ажилтан;

                       

14.3.2.татварын хууль тогтоомжийн зөрчлийг шалгах, хянах, шийдвэрлэх үүрэг хүлээсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид уг зөрчилд нь холбогдох асуудлаар;

                        14.3.3.Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бусад улсын татварын байгууллагын эрх бүхий албан тушаалтан.

            14.4.Энэ хуулийн 14.3-т зааснаас бусад тохиолдолд татвар төлөгчийн зөвхөн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн хуулиар хориглоогүй мэдээ, баримтуудыг танилцуулж болно.

            14.5.Татварын хууль тогтоомжийг зөрчсөн нь нотлогдсон, эсхүл татвар төлөхөөс зайлсхийсэн болон эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн талаар татварын алба энэ хуулийн 14.4-т заасан зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно.

            15 дугаар зүйл. Татвар төлөгчид үйлчлэх

            15.1.Татварын алба, татварын улсын байцаагч хууль тогтоомжоор тодорхойлсон татвар төлөх үүргээ биелүүлэхэд нь татвар төлөгчид тусалж дараахь үйлчилгээг үзүүлнэ:

                        15.1.1.татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах;

                        15.1.2.татварын хууль тогтоомжийг нэг мөр дагаж мөрдөх, татварын үүргээ тодорхойлох, тайлан, мэдээ гаргахтай холбогдсон заавар, аргачлал, гарын авлага, маягтаар хангах;

                        15.1.3.татварын хууль тогтоомж, заавар, аргачлалын талаар сургалт зохион байгуулах;

                        15.1.4.татварын үүргээ биелүүлэхтэй холбогдсон асуудлаар татвар төлөгч хэсгээрээ буюу ганцаарчлан зөвлөлгөө авах боломжийг бүрдүүлэх, тийм зөвлөлгөө өгөх;

                        15.1.5.олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, татварын албаны цахим хуудсаар дамжуулан нийтийг хамарсан сурталчилгаа, сургалт, мэдээллийн нэвтрүүлэг зохион байгуулах, нийтлэл гаргах.

            16 дугаар зүйл. Татвар төлөгчид мэргэжлийн

                                             зөвлөлгөө өгөх

            16.1.Татвар төлөгчид хууль тогтоомжоор тодорхойлсон татвар төлөх үүргээ биелүүлэх, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах талаар мэргэшиж, бүртгэгдсэн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх харилцааг хуулиар зохицуулна.

            17 дугаар зүйл. Татвар төлөгчийн эрх

            17.1.Татвар төлөгч дараахь эрх эдэлнэ:

                        17.1.1.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөлгөө, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах;

                        17.1.2.татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх;

                        17.1.3.хууль тогтоомжийн дагуу татвар төлөх хугацааг сунгуулах;

17.1.4.илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах;

17.1.5.эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах;

17.1.6.татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах;

17.1.7.татвар ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх;

17.1.8.татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг татварын алба, татварын улсын байцаагчаас шаардах, татварын албаны хууль бус шийдвэр, үйлдлийн улмаас учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх;

17.1.9.татварын алба, татварын улсын байцаагчийн хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаар гомдлоо түүнийг шууд захирдаг болон дээд шатны албан тушаалтанд, түүнчлэн шүүхэд гаргах. Ийнхүү гомдол гаргасан нь ногдуулсан татвар, торгууль, алдангийг төлөхийг зогсоох үндэслэл болохгүй;

            17.1.10.татварын хууль тогтоомжоор ногдсон үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх талаар хуулиар зөвшөөрөгдсөн татварын зөвлөхийн туслалцаа, зөвлөлгөө авах;

            17.1.11.Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжид заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан бол уг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхгүй байх;

/Энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

            17.1.12.хууль тогтоомжид заасан бусад эрх.

/Энэ заалтын дугаарт 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            18 дугаар зүйл. Татвар төлөгчийн үүрэг

            18.1.Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ:

                        18.1.1.татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд  төлөх;

                        18.1.2.татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх;

                        18.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах;

                     &n

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх