Эрүүл мэндийн зөвөлгөө
Мэргэжлээс шалтгаалар өвчин гэж юу вэ
Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг мэргэжлээс шалтгаалах өвчин (МШӨ) гэнэ.
Хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн сөрөг нөлөөллүүд бие организмд зэрэг буюу аль нэг нь давамгайлж үйлчилснээс нэг ба хэд хэдэн МШӨ тохиолдож болно.
Шалтгаанууд:
v Тоосжилт
v Доргион чичиргээ
v Байнгын зогсоо буюу нэг маягийн албадмал байрлал шаардах мэргэжлүүд
v Бүх төрлийн хорт бодисууд
v Шуугиан
v Ионжуулагч цацраг
v Богино долгион
Урьдчилан сэргийлэлт
v Хууль зүйн арга хэмжээ
v Эмнэлгийн урьдчилсан сэргийлэлт
v Ариун цэвэр, техникийн урьдчилан сэргийлэлт
v Биологийн урьдчилсан сэргийлэлт
v Хүн тус бүрийн (хувийн) урьдчилсан сэргийлэлт
Ажлын байрны ажиллах орчин
Тоосжилт
Тоос гэж ажлын бүсийн агаарын найрлагад удаан хугацаагаар байх хатуу бодисын эгэл жижиг хэсгийг хэлнэ.
Үйлдвэрийн тоосыг 2 ангилна.
Бидний амьсгалж буй гаднах агаарын тоосжилт нь 0,5-1 мг/м3 байдаг байна. Энэ хэмжээ нь хүнд нөлөөгүй гэж үздэг. Ойролцоогоор тоосжилтын 50% нь хамар нармайд үлдэх хэсэг нь уушгинд ордог байна.
Тоос гаргадаг тоног төхөөрөмжийг ихэвчлэн сорох вентиляторт холбоно. Хувь хүн өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж ажлын дараа усанд орж биеэсээ тоосжилтыг зайлуулах хэрэгтэй.
Тоосны том том ширхэгүүд хамар төвөнх болон мөгөөрсөн ба гуурсан хоолойн салст бүрхүүлийг цочроож архаг ларингит, фарингит, бронхит үүсгэж болно.
Шуугиан
Шуугиан гэдэг нь авианы нэгэн төрөл бөгөөд орчиндоо долгионы байдлаар тархсан эгэл хэсгүүдийн хэлбэлзэх хөдөлгөөн юм.
Хүн 20-20000Гц давтамжтай авиаг хүлээн авах чадвартай. Өөрөөр хэлбэл зөвшөөрөгдсөн шуугиан 85 децибелл юм.
Шуугианы хүч |
|||
Нэн хүчтэй 126 дб-ээс дээш |
Хүчтэй 111-125 дб |
Дунд зэргийн хүчтэй 95-110 дб |
Бага хүчтэй 95 дб-ээс бага |
Байнгын хэт авиа шуугиан нь хүний биед эсрэг нөлөөтэй. Энэ нь анхаарал сарниулах, толгой өвдөх, эргэх, зүрх судасны системийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна.
Тодорхой эх үүсвэрээс гарч байгаа шуугианыг шингээх ба тусгаарлах зарчмаар тархах замд нь буюу үүсэн гарч байгаа эх үүсвэрт нь багасгах зэргээр шуугианаас хамгаалж болно.
Шуугианаас сонсголын эрхтэнг хамгаалахын тулд чихэвч бөглөө хэрэглэх хэрэгтэй. 85 дб-ээс дээш шуугиантай үед чихэвч, бөглөө хэрэглэх ёстой.
Шуугианд хамгаалалтгүй байж болох хугацаа:
88 дб – 4цаг
91 дб – 2 цаг
94 дб – 1 цаг
97 дб – 30 мин
100 дб – 15 мин
105дб – 4,8 мин
Доргио
Доргио бол хатуу биеийн орчинд механик хэлбэлзлийн тархах процесс юм.
20 Гц-ээс доош давтамжтай механик биетүүдийн хэлбэлзлийг бие организм зөвхөн доргион байдлаар, 20 Гц-ээс дээш бол чичиргээ ба авианы байдлаар хүлээж авдаг байна. Хэлбэлзэл нь машин механизмын хийцийн элементүүдээр дамжин тархахдаа тэдгээрийн эвдрэлийг түргэтгэхээс гадна ажилтнуудын бие организмд сөрөг нөлөө үзүүлнэ.
Угаартахад үзүүлэх анхны тусламж
Угаарын хий хүчилтөрөгч нүүрстөрөгч 2-ын нэгдсэн хорт бодис юм. Үнэргүй өнгөгүй учраас хордохоо мэддэггүй. Нүүрстөрөгч агуулсан бодисын дутуу шаталтын улмаас үүсдэг. Хорт утааны баг өмссөн хүнд шүүгддэггүй. Нүүрстөрөгчийн исэл зориулалтай хийн нь нүүрс кокс бусад нүүрстөрөгч агуулсан бодисыг дутуу шатааж гаргаж авсан үйлдвэрийн найрлагад ордог. Мөн ахуйн нөхцөлд дотоод шаталтын хөдөлгүүрийн хий утаа тэсрэлтийн улмаас үүссэн хийнд их байдаг.Зуухны ам онгорхой, яндангүй, хүхээгийн хаалтыг хааснаас угаартана. Аммиак ацетон, метилын спирт, фосфоген зэрэг бодисыг химийн аргаар гараж авахад угаарын хий ялгардаг. Цемент, тоосго, талхны үйлдвэрүүдийн зууханд агаар, хүчилтөрөгч дутуу орсоноос хорт хий үүсдэг. Байр, гэр оронд хийн халаагч эвдэрсэнээс буруу ажилласан, хотод машины хөдөлгөөн ихтэй үед угаарын хий ихээр хуримтлагдана. Хордох явцад организм хүчилтөрөгчийн дутагдалд орно. Угаарын хий агаарт 100-200 м/м3 болоход хурц хордлого үүснэ. /400-600 м/м3 байхад 2-5 цагийн дотор хүнд байдалд орно. Их нягтралттай үед хэдэн минутын хооронд хурц хордоно. Хаалга хаалттай машин, гараж дотор амархан хордоно. Угаарын хий хүнд дунд хөнгөн зэргийн хордлого өгдөг.
Хөнгөн хордоход чих шуугих, толгой өвдөх булчин бие сулрах, дотор эвгүй оргих, биеийн тэнцвэр алдагдах, толгой өвдөн дүүнгэ юм шиг болдог. Хортой газраас гарвал аяндаа зүгээр болно.
Дунд зэргийн хордлоготой үед: дээрхи шинжүүд гүнзгийрч ухаан санаа алдагдана. Согтуу юм шиг болж, нүүр нь мэнчийн хүрэнтэнэ. Үг яриа ойлгомжгүй болно.
Хүндээр хордоход: булчингууд татаж, ухаан санаа алдагдаж дороо мэдээгүй бие засна. 2-3 өдрийн дараа уушгины хатгаа зүрхний шигдээсээр хүндрэх явдал илэрдэг.
Угаарын хийтэй газар удаан байвал архаг хордлого үүснэ. Хордсон хүнийг цэвэр агаарт гаргана. Хүчилтөрөгч байвал амьсгалуулж судаснаас цус авна. Амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсвол зохиомол амьсгал, зүрхэнд массаж хийнэ. Хорт хий шүүгч СО маркийн баг өмсөнө. Хлор тоос агуулсан үед СОХ, бусад хийтэй үед М, Угаарын хий хүхэрлэг бол МПС-Ф маркийн баг хэрэглэнэ. Угаарын хий нь агаараас хөнгөн учир гэр байрны шал хэсэгт сийрэг байдаг хордсон хүнд шингэн юм ихээр уулгана.