???? Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнууд Багануур Зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, ажлын туршлага солилцох зорилгоор тус компанид ажиллаж байна. ???? Хоёр байгууллагын хамтын ажиллагаа Багануур Зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн удирдлагууд ИТА нарыг хүлээн авч уулзан байгууллагынхаа бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэл, хэрэгжүүлж буй шинэ технологи, дэвшилтэт шийдлүүдийн талаар танилцууллаа. ✨ Энэхүү уулзалтын хүрээнд талууд харилцан туршлага солилцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцсон үр өгөөжтэй өдөр болж байна
.jpg)

