“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-н Говийн бүсийн салбар 2021 оны 4-р сарын 01-ны өдөр 110 кВ-ын Тавантолгой-Даланзадгад чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтэл устгах, 110/35/10 кВ-ын Даланзадгад дэд станцын реле хамгаалалтын үндсэн болон бэлтгэл хамгаалалт шалгах, туршилт тохируулга, ЧВА, АЧР-н хамгаалалт шалгах төлөвлөгөөт засварын ажилтай уялдуулж "ӨБЦТС" ТӨХК-ийн засварын бригад 10 кВ-ын Эрчим дэд станцын 1-р секцийн реле хамгаалалт туршилт, 10 кВ-ын вакуум таслуурын тохиргоо үйлчилгээ, 10 кВ-ын Нисэх, Барилга фидерийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудын цахилгаан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийлээ.