Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

“ӨБЦТС” ТӨХК-ийн хамрах, үйлчлэх хүрээний нийт 17868 хэрэглэгчийн 93,3% нь хөнгөлөлтөнд хамрагдаж байна.

 
Монгол улсын засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 481 дүгээр тогтоол “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Монгол улсын засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоол, Эрчим хүчний сайдын 2020 оны 12 дугаар сарын 16 өдрийн 267 дугаар тушаалаар батлагдсан “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам”-ын дагуу 2020 оны 12 дугаар сарын 01 өдрөөс 12 дугаар сарын 31 дуусталх хугацааны цахилгаан эрчим хүчний төлбөр “ӨБЦТС” ТӨХК-ийн хамрах, үйлчлэх хүрээний нийт 17868 хэрэглэгчээс 16670 хэрэглэгч буюу 93,3% нь хөнгөлөлтөнд хамрагдаж 881,9 сая төгрөгийг төр хэрэглэгчийн өмнөөс төлөхөөр байна.
Цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангаж #ХэмнэжТусалъя_
 
 
Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх