"ӨБЦТС" ТӨХК 2020 оны 04 сарын 06 өдөр III шатны үзлэг хийлээ. Үзлэгийн гол зорилго нь цахилгаан дамжуулах агаарын шугам болон тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн ашиглалт, бүрэн бүтэн байдал, ашиглагч хариуцагчийн хүлээх үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилчдын эрүүл ахуйн нөхцөлийг хангах, сайжруулах юм.
Үзлэгийн гишүүдээр Дэд захирал бөгөөд ерөнхий инженер Т.Гантөмөр, ХАБЭА инженер Д.Наранцэцэг, ЦШСА дарга Б.Чинбат, Хууль ДХШ-ын мэргэжилтэн Э.Очирхуяг, Эрчим хүч хэмнэлтийн менежер М.Ганзориг, Автын механик, жолооч Т.Баттулга нар ажиллаа.