Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ

 

 

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

2010 оны 06 сарын 10 өдөр

 

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ

(Шинэчилсэн найруулга)

НЭГДYГЭЭР БYЛЭГ

      НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Өрсөлдөөний тухай хууль тогтоомж

2.1.Өрсөлдөөний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль[1], Иргэний хууль[2] энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.Өрсөлдөөний тухай хуулийг Иргэний хуулийн 3.3-т заасны дагуу өрсөлдөөний харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль гэж үзнэ.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулийн үйлчлэлд аж ахуй эрхлэгч, төрийн, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хамаарна.

3.2.Аж ахуй эрхлэгч Монгол Улсын хилийн гадна энэ хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулж, тэр нь Монгол Улсын зах зээлд нөлөөлсөн нь баримтаар тогтоогдвол энэ хууль нэгэн адил үйлчилнэ.

            3.3.Оюуны өмчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдлыг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“бараа бүтээгдэхүүн” гэж зах зээлд худалдах, солилцох, эргэлтийн өөр нэг хэлбэрт оруулах зориулалттай бүх төрлийн эд юмс, төлбөрийн хэрэгсэл, ажил, үйлчилгээ, шилжүүлж болох эрх зэргийг;

4.1.2.“зах зээл” гэж тодорхой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт явагдаж байгаа нутаг дэвсгэрийг;

4.1.3.“аж ахуй эрхлэгч” гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг;

            4.1.4.“өрсөлдөгч” гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг;

4.1.5.“ноёлох үйл ажиллагаа” гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг;

4.1.6.“харилцан хамаарал бүхий этгээд” гэж тухайн аж ахуй эрхлэгчтэй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн[3]  6.1.1-6.1.3-т заасан харилцаа бүхий аж ахуй эрхлэгчийг;

4.1.7.“бараа бүтээгдэхүүний хүрээ” гэж харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг;

4.1.8.“зах зээлийн газар зүйн хил хязгаар” гэж тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр зах зээлээс худалдан авах боломж нь эдийн засгийн хувьд хязгаарлагдмал нутаг дэвсгэрийг;

4.1.9.“зах зээлийн төвлөрөл” гэж зах зээлд аж ахуй эрхлэгчийн дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдийн борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний эзлэх хувийг;

4.1.10.“зах зээлийн хүч” гэж аж ахуй эрхлэгчийн тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд нөлөө үзүүлэх чадварыг.

5 дугаар зүйл. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж                                                                                     ахуй эрхлэгч

            5.1.Тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд байхад л нийгмийн дундаж зардал хамгийн бага байх боломжтой зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчийг зүй ёсны монополь байдалтай гэж үзнэ.

5.2.Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ.

5.3.Энэ хуулийн 5.2-т заасан хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болно.

ХОЁРДУГААР БYЛЭГ

ӨРСӨЛДӨӨНИЙ ЗОХИЦУУЛАЛТ

6 дугаар зүйл.Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн                                                                      үйл ажиллагааг зохицуулах

6.1.Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд дараахь зохицуулалт хийнэ:

                        6.1.1.зах зээлд нийлүүлж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээний өөрчлөлтийн талаар хүчин чадалтай нь уялдуулан хянан зохицуулах;

                        6.1.2.бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох.

            6.2.Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч энэ хуулийн 7.1-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

            6.3.Хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгож, тарифын зохицуулалт хийгддэг, зохицуулах байгууллагатай салбарт энэ хуулийн 6.1.1, 6.1.2 дахь заалт хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл.Давамгай байдлаа хууль бусаар ашиглах

7.1.Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл  ажиллагаа явуулахыг хориглоно:

                        7.1.1.зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах;

7.1.2.бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох;

7.1.3.аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах. Энэ нь бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс бөөний болон жижиглэнгийн худалдан авагчид өгч байгаа урамшуулалд хамаарахгүй;

                        7.1.4.бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр  борлуулах;

                        7.1.5.эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох;

                        7.1.6.тухайн бараа бүтээгдэхүүнийг дахин борлуулах үнэ, нутаг дэвсгэрийг тогтоож өгөх;

                        7.1.7.өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгах;

                        7.1.8.тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг бууруулахад хүргэж болох нөхцөлөөр уг бараа бүтээгдэхүүнийг өөртөө худалдахыг бусдаас шаардах;

                        7.1.9.аж ахуй эрхлэгчээс санхүүгийн хэрэгсэл, эд хөрөнгө, тэдгээрийн эрх, ажиллах хүч зэргийг өөртөө шилжүүлэхийг үндэслэлгүйгээр шаардах;

7.1.10.өрсөлдөгчөө өөртөө нэгтгэх, нийлүүлэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулахыг шаардах;

7.1.11.тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих;

7.1.12.бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулах.

            7.2.Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний хэт өндөр үнийг тогтоохтой холбогдсон журмыг олон улсын тэргүүн туршлагыг үндэслэн Засгийн газар батална.

8 дугаар зүйл. Давамгай байдалтай хуулийн этгээд нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, бусад компанийн хувьцааг худалдан авах

           

8.1.Давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, эсхүл ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн энгийн хувьцааны 20-оос дээш, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг худалдан авах, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн  төлөө газарт өргөдөл гаргана.

8.2.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянаж зөвшөөрсөн, эсхүл татгалзсан дүгнэлт гаргана. Энэ хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл гаргуулж болно.

8.3.Шудaрга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өргөдлийг хянаж өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэнэ гэж үзвэл татгалзсан дүгнэлтийг гаргана. Дүгнэлт гаргах журмыг Засгийн газар батална.

8.4.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын татгалзсан дүгнэлт хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхгүй байх үндэслэл болно.

8.5.Улсын эдийн засагт ашигтай тал нь өрсөлдөөнд учруулах хохирлоос илүүтэй байх нь нотлогдсон тохиолдолд энэ хуулийн 8.3-т заасныг хамааруулахгүй байж болно.

9 дүгээр зүйл.Өрсөлдөгч хуулийн этгээдийн удирдлагын

                                 албан тушаалд ажиллахыг хориглох

9.1.Давамгай байдалтай хуулийн этгээдийн удирдлага өрсөлдөгч хуулийн этгээдийн удирдлагын албан тушаал хавсран ажиллахыг хориглоно.

10 дугаар зүйл. Давамгай байдалтай хуулийн этгээдийг

хуваах, тусгаарлах

10.1.Ноёлох үйл ажиллагааг нэг жилд хоёр ба түүнээс дээш удаа явуулж хуулийн хариуцлага хүлээж байсан ч дахин ийм үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдвол тухайн давамгай байдалтай хуулийн этгээдийг хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулах тухай шийдвэрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргасан нэхэмжлэлийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ. 

11 дүгээр зүйл.Өрсөлдөөнийг хязгаарлахад  чиглэсэн гэрээ,

                                 хэлцэл (картель) байгуулахыг хориглох

11.1.Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад  чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:

11.1.1.бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;

11.1.2.зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, худалдан авагчаар хуваарилах;

11.1.3.бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт, ачилт болон тээвэрлэлт, зах зээлд нэвтрэн орох боломж, хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийг хязгаарлах;

11.1.4.уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаа болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцохдоо бараа бүтээгдэхүүний үнэ болон бусад нөхцөл, шалгуурыг урьдчилан тохиролцох.

11.2.Аж ахуй эрхлэгчдийн хооронд байгуулсан дараахь гэрээ, хэлцэл (картель) нь нийтийн ашиг сонирхолд харшлах, эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлэхээр бол хориглоно:

11.2.1.эдийн засгийн болон технологийн үндэслэлгүйгээр аж ахуйн харилцаа тогтоохоос татгалзах;

                         11.2.2.барааг гуравдагч этгээдэд худалдах, худалдан авахыг хязгаарлах;

            11.2.3.өрсөлдөөнд чухал ач холбогдол бүхий хэлцэл, тохиролцооноос хамсан татгалзах;

             11.2.4.аж ахуйг ашигтай эрхлэх зорилгоор аль нэг байгууллагад гишүүнээр элсэхэд нь өрсөлдөгчид саад учруулах.

11.3.Аж ахуй эрхлэгч энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель) -ийг дэмжиж оролцохыг хориглоно.

11.4.Энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель)  байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаархи бодит мэдээллийг холбогдох нотлох баримтын хамт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн этгээдэд тухайн зөрчилд ногдуулсан торгуулийн мөнгөн дүнгийн таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.

12 дугаар зүйл.Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа

12.1.Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

12.1.1.өрсөлдөгчийн болон түүний бараа бүтээгдэхүүний нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах;

12.1.2.өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх;

12.1.3.өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах;

12.1.4.бусдын барааны тэмдэг, шошго, аж ахуй эрхлэгчийн нэр, барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах;

12.1.5.патент эзэмшигч, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, худалдааны мэдээлэл, нууцыг худалдах, нийтлэх, бусдад тараах;

12.1.6.барааны чанарын доголдол, хүний амь нас, эрүүл мэнд,  хүрээлэн байгаа орчинд аюултай шинж чанарыг нуун дарагдуулах;

                        12.1.7.өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн  бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгах;

                                                                                                            

12.1.8.тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтад урамшуулал, хямдрал байгаа гэсэн хуурамч мэдээлэл түгээх, эсхүл уг урамшууллыг аль нэг этгээдэд өгөхөөр урьдаас тохиролцож зориуд хуурамчаар зохион байгуулах;

                         12.1.9.уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаа болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцохдоо өрсөлдөгчөө тухайн үйл ажиллагааны бодит нөхцөлөөс төөрөгдүүлэх, тэдэнд дарамт, шахалт үзүүлэх;

12.1.10.хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх.

13 дугаар зүйл.Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө

                           удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас 

                                     өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох

13.1.Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, эрх олгох, бүртгэл явуулах, төлбөр, хураамж авахыг хориглоно.

13.2.Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

            13.2.1.аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан;

            13.2.2.аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнээ нэг зах зээлээс нөгөөд борлуулахыг хориглосон буюу хязгаарласан;

            13.2.3.тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн;

            13.2.4.бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн;

            13.2.5.зах зээлийг нутаг дэвсгэр, эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр, төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилахад чиглэсэн;

            13.2.6.аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнийг бусад байгууллага, аж ахуй эрхлэгчид зээлээр олгоход чиглэсэн;

           

13.2.7.аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн.

13.3.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас учирсан хохирлыг нөхөх, эдийн засгийн хямралыг даван туулах,  стратегийн гол бараа бүтээгдэхүүн тухайлбал, Улсын нөөцийн тухай хуульд[4]  заасны дагуу Улсын Их Хурлаас тогтоосон бараа материалын эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг бүрдүүлэн хэрэглэгчийн амьжиргааны түвшний тогтвортой байдлыг хангахад зориулж Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагаас зохицуулалт хийх, зээл олгох, тусламж үзүүлэхийг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй.

13.4.Засгийн газраас нийтийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлыг хангах, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс зарим төрлийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно.

ГУРАВДУГААР БYЛЭГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН

ТӨЛӨӨ ГАЗРЫН  ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

14 дүгээр зүйл.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

14.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө  газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.

14.2.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмийг Засгийн газар батална.

14.3.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө  газар энэ хуульд заасан үндсэн чиг үүргээ аливаа этгээдээс хараат бусаар, бие даан хэрэгжүүлнэ.

14.4.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө  газарт улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутагт улсын байцаагч ажиллана.

14.5.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга улсын ерөнхий байцаагч байх бөгөөд тэрээр улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг томилж, чөлөөлнө.

14.6.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь эрхэлсэн асуудлаараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газартай тэдгээрийн ажлын албаар дамжуулан, бусад байгууллага, албан тушаалтан, иргэнтэй шууд харилцана.

14.7.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үйл ажиллагаагаа жил бүр Засгийн газарт тайлагнана.

14.8.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.

14.9.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс бууруулан батлахыг хориглоно.

14.10.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө  газар нь эрхэлсэн ажлын онцлогийг илэрхийлсэн бэлгэдэлтэй байх бөгөөд түүний тодорхойлолт, загвар, хэрэглэх журмыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга тогтооно.

14.11.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

14.12.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө  газрын байранд улс төрийн нам, эвсэл, холбоо, хөдөлгөөний болон шашны үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

14.13.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байр төрийн хамгаалалтад байна.

15 дугаар зүйл.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө

                                          газрын бүрэн эрх

                                                        

15.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                15.1.1.өрсөлдөөний соёлыг төлөвшүүлэх, шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

         

15.1.2.өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж шийдвэрлүүлэх;

15.1.3.өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх;

15.1.4.өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг  өмчийн  хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах, захиргааны шийтгэлээс хөнгөлөх;

15.1.5.хяналт шалгалтын явцад илэрсэн эрхлэх асуудлын хүрээнд хамааралгүй хууль зөрчсөн бусад үйлдлийг шалгуулах, холбогдох баримт материалыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

15.1.6.зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар  батална.

15.1.7.өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох дээд байгууллага, албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх;

15.1.8.аж ахуй эрхлэгч, төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн байдлыг судлан тогтооход шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгаа, тайлбар, тодорхойлолт, санхүүгийн болон бусад баримт бичгийг үнэ төлбөргүй, нэн даруй гаргуулан авах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулан авах;

    15.1.9.өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрээ нийтэд мэдээлэх, сурталчлах;

    15.1.10.мэргэжлийн хяналт шалгалтын болон бусад байгууллага, тэдгээрийн ажилтан, иргэнийг хяналт шалгалт, судалгааны ажилд татан оролцуулах;

    15.1.11.өөрийн байгууллага, албан хаагчийнхаа аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;

    15.1.12.эрхлэх асуудлын хүрээнд хамаарах өргөдөл, гомдлыг  хүлээн авч шийдвэрлэх;

    15.1.13.өөрийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн гэрч, бусад этгээдийг шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагын хамгаалалтад авахуулах тухай асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

15.1.14.өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, хяналт шалгалт хийх болон өрсөлдөөнтэй холбоотой асуудлаар гадаад улсын болон олон улсын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;

15.1.15.эрх бүхий байгууллагаас төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчлах талаар боловсруулсан санал, шийдвэрийн төсөлд санал, дүгнэлт өгөх;

15.1.16.улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;

            15.1.17.улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг батлах.

16 дугаар зүйл.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын

                                                        хуралдаан

16.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр гаргах үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

  16.2.Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.   16.3.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэрт тус газрын дарга гарын үсэг зурна.  

16.4.Хуралдаан сард нэгээс доошгүй удаа болох бөгөөд хуралдааны дэгийг тогтооно.

16.5.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, гишүүн хуралдаанаар асуудлыг нь хэлэлцэж байгаа этгээдтэй гэр бүл, төрөл садангийн холбоотой бол хуралдаан эхлэхээс өмнө энэ тухай мэдэгдэж, уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэх, шийдвэр гаргахад оролцохгүй.

16.6.Хуралдааныг нийт гишүүний олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.

                     

16.7.Хуралдааныг гурваас доошгүй гишүүний бичгээр гаргасан хүсэлт болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын шийдвэрээр энэ хуулийн 16.4-т зааснаас бусад үед зарлан хуралдуулж болно.

16.8.Хуралдаанаас гаргасан шийдвэр тогтоол хэлбэртэй байна.

17 дугаар зүйл.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын

                                        дарга, гишүүнийг томилох

17.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд дарга, найман гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба гишүүдийн хоёр нь орон тооны, зургаа нь орон тооны бус байна.

17.2.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, орон тооны хоёр болон орон тооны бус гурван гишүүнийг Ерөнхий сайд, орон тооны бус 3 гишүүнийг  Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага тус тус нэг хүнийг нэр дэвшүүлж Засгийн газар томилж, чөлөөлнө.

17.3.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, гишүүнд дараахь этгээдийг нэр дэвшүүлэхгүй:

17.3.1.төрийн улс төрийн албан хаагч;

17.3.2.улс төрийн намын удирдах албан тушаалтан;

17.3.3.Yндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор;

17.3.4.төрийн болон хувийн өмчийн аж ахуйн нэгжид ажиллаж байгаа этгээд;

17.3.5.бизнесийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан.

17.4.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нь эдийн засаг, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ таваас доошгүй жил, үүнээс төрийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна.

17.5.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын гишүүн нь эдийн засаг, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ гурваас доошгүй жил, үүнээс төрийн байгууллагад нэгээс доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна.

17.6.Энэ хуулийн 17.2-т заасан нэр дэвшигчийг Засгийн газар дэмжээгүй бол нэр дэвшүүлэх эрх бүхий этгээд ажлын 10 өдрийн дотор өөр хүний нэрийг дэвшүүлэх бөгөөд  уг саналыг хүлээн авснаас хойш Засгийн газар ажлын 15 өдрийн дотор хэлэлцэж томилно.

18 дугаар зүйл.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын

                                 дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа

18.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд нэг удаа улируулан томилж болно.

18.2.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Засгийн газрын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн дарга, гишүүн томилогдсоноор дуусгавар болно.

19 дүгээр зүйл.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын

                                                даргын бүрэн эрх

19.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

           

19.1.1.байгууллагыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

           19.1.2.Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд шаардлагатай тохиолдолд, Засгийн газрын хуралдаанд тогтмол оролцож тус байгууллагын байр суурийг илэрхийлэх;

           

19.1.3.энэ хуулийн 16.1-д заасан  хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;

           

           19.1.4.гишүүний ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

           

19.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

19.2.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын түр эзгүйд үүргийг нь түүний томилсон гишүүн гүйцэтгэнэ.

20 дугаар зүйл. Улсын байцаагчийн эрх, үүрэг

            20.1.Энэ хуулийн 14.4-т заасан улсын байцаагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө  газраас баталсан албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

           

20.2.Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн[5] 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг  хэрэгжүүлэх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдана.

20.3.Улсын байцаагч дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

                        20.3.1.өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, захиргааны шийтгэл ногдуулах;

                        20.3.2.судалгаа, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, тайлан, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, аж ахуй эрхлэгчээс үнэ төлбөргүй гаргуулан авах;

                        20.3.3.хийсэн хяналт шалгалтын үнэн зөвийг бүрэн хариуцах;

           20.3.4.хяналт шалгалтын явцад зөрчлийн ул мөр, нотлох баримт олох, зөрчлийн талаархи ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор шалгагдаж байгаа этгээдийн бие, албан тасалгаа, үйлдвэрийн газар, агуулах болон бичиг баримт, компьютер, эд зүйлд үзлэг хийх, шаардлагатай баримт материал, эд зүйлийг түр хураан авах;

20.3.5.захиргааны шийтгэл ногдуулах тухай өөрийн болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө  газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах;

           20.3.6.өөрийн болон гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд нь шууд тулгарсан гэнэтийн халдлагын аюулаас хамгаалахын тулд бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх;

20.3.7.хяналт шалгалтын явцад холбогдох этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх;

            20.3.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

21 дүгээр зүйл.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын

                                дарга, гишүүн, албан хаагчийн баталгаа

            21.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, гишүүн, албан хаагч төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, түүнд олгох цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмжээс гадна дор дурдсан нэмэгдэл баталгаагаар хангагдана:

21.1.1.хуульд зааснаас бусад үндэслэлээр дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, халахыг хориглох;

21.1.2.албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа түр алдсан буюу хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний авч байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг, хэрэв хиймэл эрхтэн хийлгэсэн бол түүний зардлыг төр хариуцах;

21.1.3.албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан буюу албан үүрэгтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон бол түүний ар гэрт таван жилийн албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;

21.1.4.10-аас доошгүй жил ажилласан албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол түүнд албан тушаалынх нь гучин зургаа хүртэл сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;

/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

21.1.5.албан хаагчийн амь нас, эрүүл мэндийг заавал даатгах бөгөөд даатгалын төлбөрийг тухайн байгууллагын төсвөөс төлөх;

21.1.6.албан хаагчийн хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд гарах зайлшгүй зардлыг нөхөн олгох.

21.2.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны бус гишүүнд урамшуулал олгох бөгөөд уг урамшууллын хэмжээг Засгийн газар тогтооно.

21.3.Энэ хуульд заасан эдийн засгийн баталгааг албан хаагчид эдлүүлэхдээ ижил төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдлийг давхардуулж олгохгүй бөгөөд сонголтыг албан хаагч өөрөө хийнэ.

21.4.Албан хаагч эрх бүхий албан тушаалтны өгсөн тушаал, даалгаврыг биелүүлснээс үүссэн хохирол, сөрөг үр дагаврыг тушаал, даалгавар өгсөн албан тушаалтан хариуцна.

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЗӨРЧЛИЙГ ХЯНАН ШАЛГАХ

22 дугаар зүйл. Зөрчлийг хянан шалгах үндэслэл

22.1.Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаанд хянан шалгах ажиллагааг дараахь үндэслэлээр явуулна:

            22.1.1.аж ахуй эрхлэгч, байгууллага, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдол;

           

22.1.2.хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл;

22.1.3.өөрийн санаачилгаар;

            22.1.4.хуульд заасан бусад үндэслэл.

23 дугаар зүйл. Зөрчлийг хянан шалгах

23.1.Улсын байцаагч зөрчлийг хянан шалгах ажиллагааг 60 хоногийн дотор явуулна.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд зөрчлийг хянан шалгах ажиллагааг дуусгах боломжгүй бол уг хугацааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө  газрын дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно.

23.3.Захиргааны хариуцлагын тухай хуульд[6] заасан зөрчлийг хянан шалгах ажиллагааны хугацаа энэ хуульд хамаарахгүй.

23.4.Улсын байцаагч хяналт шалгалтын ажлын дүнг уг ажиллагааг гүйцэтгэж дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө  газрын даргад танилцуулна.

23.5.Улсын байцаагч зөрчлийг хянан шалгахдаа зөрчлийн тухай тэмдэглэл хөтлөх, үзлэг шинжилгээ хийх, шаардлагатай эд зүйл, баримт бичгийг түр  хураах эрхтэй бөгөөд энэ ажиллагааг явуулахад Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан журмыг баримтална.

          24 дүгээр зүйл. Зөрчлийг хянан шийдвэрлэх

          24.1.Зөрчлийг хянан шалгасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

24.1.1.зөрчил гаргасан этгээдийн гэм буруу нь нотлогдвол түүнд захиргааны шийтгэл ногдуулах;

  24.1.2.энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдсон бол холбогдох этгээдийг захиргааны хариуцлагаас хөнгөлөх;

/Энэ заалтыг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2017

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх