Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

МЭНДЧИЛГЭЭ

   Манай компанийн хэрэглэгч, харилцагч байгууллагууд, эрчим хүчний системийн хамт олон та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтган, мэндчилж байна. Бид эрчим хүчний салбарын байгууллагуудын төлөөлөл болж хэрэглэгчдийг дээдлэн цахилгаан эрчим хүчийг тасралтгүй найдвартай хангах үйлсэд бэрхшээл саадыг даван цаг нартай уралдан ажиллаж байна. Компанийн техникийн бодлогын хүрээнд орчин цагийн техникийн хөгжилд хөл нийлүүлэн ухаалаг эрчим хүчний жилийн хүрээнд хүний оролцоотой хийгдэх үйлдлийг цахимжуулж, эрчим хүчний алдагдлыг бууруулах ухаалаг тоолуурыг нэвтрүүлж, цахим системийг үйл ажиллагаандаа хослуулж, үнэ цэнэ, бүтээмжээ тасралтгүй нэмэгдүүлж, хөгжлийн тогтвортой байдлыг эрхэмлэн, бүтээгдэхүүн үйлчилгээ чанаржуулж хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн хариуцлагатай байгууллага болно гэсэн эрхэм зорилго тавьж түүндээ хүрэхээр хичээн ажиллаж, байна. Бид эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдалд ямагт эрсдэлийг тооцон, хяналттай ажилласан ба Өмнөговь аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан нийт 24852 цэгийн хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчээр хангаж ажиллаж байна. Бидэнд өндөр итгэл хүлээлгэн хамтран ажиллаж, бидний амжилтыг бүтээлцэж ирсэн, бүтээлцэж яваа салбарын байгууллагууд хэрэглэгч та бүхэндээ баярлаж талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд, угтан тосож буй амжилт бүтээлийн он жилүүдийг хамтдаа туулахын ерөөл өргөе.

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх