Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Галын аюулгүй байдал

Галын аюулгүй байдал

     

 

Хэрэв та галд өртвөл:

  • Галын аюул гарсан үед аврах гарц, хаалга хаана буйг сана.
  • Өрөөнөөс гарч буй сүүлийн хүн хаалыг түгжилгүй хаагаад л орхих хэрэгтэй. Учир нь гал сөнөөгчид аврах ажиллагаа хийхэд нь саад болж болзошгүй
  • Хамгийн ойрын гарцаар гар.
  • Ямар ч тохиолдолд цахилгаан шат бүү хэрэглэ
  • Утаа болон хорт хийнээс сэргийлэхийн тулд аль болох тонгойж доогуур яв.
  • Шалтай ойр байх тусам агаар цэвэр байдаг тул шаардлагатай бол мөлх.
  • Боломжтой бол ам, хамраа даавуугаар халхалвал амьсгалахад амар болно.
  • Бүү сандар. Саруул ухаанаар бодох нь амиа аврахад чинь тус болно.
  • Хаалттай байгаа хаалгыг гарын араараа тэмтэрч мэдрээгүй бол бүү онгойлго.
  • Хаалга халуун бол өөр гарц хай.
  • Өөр гарц үгүй тохиолдолд хаалганы зай завсрыг боломжтой зүйлээрээ халхал
  • Амьсгалах боломжтой байгаа бол хаалгатай аль болох ойр бай.
  • Өрөөг агааржуулахын тулд цонхыг хагал
  • Хэрэв хувцас чинь галд өртвөл зогс, хэвт, өнхөр, гүйж болохгүй.
  • Таны хамтрагсдын нэг галд өртвөл хүрэм, хөнжил, гудас мэтийн зүйлээр түүнийг ороо

Цахилгаан байгууламжийн галын аюулгүй байдлыг хангахын тулд тосон хөргөлттэй цахилгаан тоноглолууд  нь  гал унтраах зөөврийн буюу  байнгын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
Гал унтраах ажилтнуудад зориулж галын аврах гарцын зургийг байрлуулна.
Гал унтраагуурын ажиллагааг тогтоосон хугацаанд шалгаж  галын хор бүрт тэмдэглэл хөтлөх  ёстой.

Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын үед:

  • Хөндийрүүлэг нь гэмтсэн кабель утас  хэрэглэх
  • Халаалтанд зориулж  гар  хийцийн халаагуур хэрэглэх
  • Цахилгаан халаагуурыг  галд тэсвэртэй суурьгүйгээр хэрэглэх, хянах хүнгүйгээр залгаатай удаан хугацаагаар орхих.
  • Гэмтэлтэй розетка залгуур хэрэглэхийг   хориглоно

Тосон хөргөлттэй тоноглолд гал гарвал:

  • Тоноглолыг хүчдэлээс чөлөөлнө.
  • Холбогдох ажилтанд мэдээлж гал команд дуудна.
  • Шаардлагатай гэж үзвэл тосыг асгана.

Талбайд тос асгарч ассан тосыг хөөсөн гал унтраагуураар буюу элсээр унтраана.
Шаталт улам дэлгэрэх төлөвтэй байвал  түүнтэй зэргэлдээ байрлалтай тоноглолын хүчдэлийг тасална.

Хүчний кабельд гал гарвал:

  • Гал гарсан кабелийн хүчдэлийг тасална
  • Кабелийн галыг   гал унтраагуур, элс, шороо, ашиглаж унтраана.
  • Уртын дагуу үзлэг хийнэ.
  • Тунель суваг дотуур явсан кабелийн галыг унтраахдаа  хорт утааны баг, резин шаахай бээлий хэрэглэнэ.

 

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх