“ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН 10 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ. Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100, 101 жилийн ой, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 10 жилийн ойн баярын хурлыг 2023 оны 06 дугаар сарын 03-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Баярын хуралд урилгаар Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга О.Эрдэнэ-Өрнөх, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн анхны Гүйцэтгэх захирал Ш.Базархүү, Өмнөговь аймгийн Инженерүүдийн холбооны тэргүүн Б.Насандэлгэр, “М СИ ЭС ИНТЕРНЭЙШНЛ” ХХК-ийн “Ухаа худаг” салбарын цахилгаан станц, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөллүүд оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэв. Хурлаар “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгээр-4 “Эрчим хүчний яамны Жуух бичиг-ээр 3, Аймгийн “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт жуух бичиг” 5, аймгийн Тэргүүний ажилтан -3, аймгийн Засаг даргын Жуух -5, Даланзадгад сумын Засаг даргын Жуух -3 хүн тус тус шагнагдаж, Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медалиар -2 хүн тус тус энгэрээ мялаалаа. Хуралд оролцсон аймгийн удирдлага, хамтран ажиллагч байгууллагууд хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.