Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

“ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН 10 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН КОМПАНИЙН АХМАД АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

 

Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 100, 101 жилийн ой, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 10 жилийн ойн баярыг тохиолдуулан компанийн ахмад ажилтнуудаа 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн буянт буурлууд, Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэнд, энх тунх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх