Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААС ЗӨВЛӨЖ БАЙНА 2021.07.05

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААС ЗӨВЛӨЖ БАЙНА 2021.07.05

Сүүлийн өдрүүдэд үе үе орж буй дуу цахилгаантай ширүүн бороо нь үер уснаас үүдэлтэй цахилгааны аюул эрсдэл үүсгэж болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна.

⚠️ Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж дур мэдэн үйлдэл хийхгүй байх,

⚠️ Цахилгааны дэд станц, щит байгууламж үерт автсан, мөн тэдгээрийн ойролцоо ус тогтсон байвал яаралтай дуудлага өгөх, хүн мал амьтан аль болох ойртуулахгүй байх арга хэмжээг боломжоороо авах,

⚠️ Цахилгааны щит, байшин барилгын хонгилын давхарт ус орохоос урьдчилан сэргийлэх. Шаардлагатай бол үерийн ус зайлуулах суваг татах, цахилгааны щит, самбарыг 1.5 метрээс багагүй өндөрт байрлуулах

⚠️ Ил задгай цахилгааны утас, кабель байгаа эсэхийг нягтлах, залгаастай болон шалбарсан кабель, утас байвал яаралтай мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, засварлуулах,

⚠️ Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 7053-3029, 70533940, 89533029 хаяг байршлыг баталгаажуулан мэдээллэх боломжтой.

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх