Сүүлийн үед коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүн бүр амны хаалт хэрэглэж байна. Энэхүү хэрэглээг дагаж нэг удаагийн амны хаалтын хог хаягдал нэмэгдэж хаа сайгүй харагдах боллоо. Амны хаалт нь таны амьсгалын замаар дамжсан шүлсээр бохирдсон ариун цэврийн хэрэгсэл юм.
ИРГЭН ТА ХЭРЭГЛЭСЭН АМНЫ ХААЛТАА ЗААВРЫН ДАГУУ ЭВХЭЖ ХОГИЙН САВАНД ХАЯХ, ЭСВЭЛ ЗОРИУЛАЛТЫН УУТАНД ХИЙЖ БИТҮҮМЖЛЭН ХАЯХЫГ УРИАЛЖ БАЙНА.
#Өмнөговьчуудаа_хичээгээрэй хөдөлгөөнийг өрнүүлж дэмжихийг уриалж байна. Хүнд нөхцөл байдлыг ойлгож иргэний үүргээ ухамсарлан мэргэжлийн байгууллагуудын зүй ёсны шаардлагыг биелүүлж хүн бүр дор бүрнээ хичээж гэр бүл болон хамт олноо эрсдэлд оруулахгүй хамгаалцгаая. #Хамгаалъя