Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Журамд өөрчлөлт оруулалх тухай” 115 дугаар тогтоол гарсан.
ТОГТООЛЫН ГОЛ ЗОРИЛГО: “Агаарын бохирдлыг бууруулах” зорилгоор Нийслэлийн болон аймгийн төв, 10000 дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын цахилгаан халаалгуурт зориулан хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 100% хөнгөлөх юм.
Уг тогтоолуудын хүрээнд 2017-2020 онд тариф тоолууртай айл өрхийн халаалтын улирлын орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөд нийт 10016 айл өрх хамрагдаж 7270 кВ,ц цахилгаан эрчим хүчний үнэнэд 175,8 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.