Засгийн газраас цахилгааны төлбөр хөнгөлөх шийдвэр гарсантай холбогдуулан хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн саруудад өсөх хандлагатай байна. Өмнөговь аймгийн нийт ачаалал 2019 оны мөн үетэй харилцуулахад 2 мВт-аар нэмэгдсэн байна. Иймд сар шинийн баярын өдрүүдэд хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах хэрэглэгчийн эзэмшлийн цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжид хийх үзлэг шалгалтыг өндөржүүлэн ажиллаж байна. Хэрэглэгч та бүхэн цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ тогтмолжуулан өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмж, шугам сүлжээ, утас кабелын хүчин чадлыг хэтрүүлэхгүй байж, цахилгааны аюулгүй байдал, галын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг уриалж байна.