"Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ТӨХК Өмнөговь аймгийн онцгой байдлын хэлтэстэй хамтран 2021 оны 02 сарын 08-ны өдөр хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээнд хяналт тавьж зөрчилтэй хэрэглээг илрүүлэн ажиллаа. Тус хяналтаар хэрэглэгчийн ахуйн хэрэглээнд олон залгуурын ачааллыг хэтрүүлж цахилгаан хэрэгсэл залгах, гэр, байшингийн оруулгыг утас муудсан, олон залгаатай, мод, төмөр дээр ил татсан гэх зөрчлийг илрүүлж зөвлөмж өгч, галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар гарын авлага тарааах материал тарааж ажиллаа.