Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

“ХАБЭА 2021-хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг бүрэн өмсөж – Багаж хэрэгслийн бүрэн бүтэн бэлэн байдлыг хангая” аян зохион байгуулж байна.

 “Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ

Төрийн Өмчит Хувьцаат Компани

 

       “Хөдөлмөр Аюулгүй Байдал Эрүүл Ахуй 2021 оны 1 сард 14 хоногийн аян

“ӨБЦТС” ТӨХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн Эрчим хүчний тухай хууль, ХАБЭА тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон монгол улсад мөрдөгдөж байгаа дүрэм, журам, стандартуудыг мөрдөж, үйл ажиллагаагаа явуулахад оршино.

  1. Удирдамжийн арга хэмжээний хүрээнд бид 1-р сард ХАБЭА 2021-хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг бүрэн өмсөж – Багаж хэрэгслийн бүрэн бүтэн бэлэн байдлыг хангая аян өрнүүлсэн. Тус аяны хүрээнд ажилчин албан хаагчид хөдөлмөр хамгааллын хувцсыг бүрэн өмсөж хэвшсэн
  2. Эрчим хүчний тухай хууль, эрчим хүчний баримт бичгийн тогтолцоо, монгол улсын эрчим хүчний норм ба дүрмийн дагуу хөдөлмөр аюулгүй байдал талаас цахилгаан байгууламжид ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм болон, техник ашиглалтын дүрмээр сургалт зохион байгуулж, нийт ажилчдаас ААД, ТАД-н шалгалтыг авч мэдлэг чадварыг нь дээшлүүлэн ажиллах
  3. Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрэмийн дагуу осол эсэргүүцэх дасгал, аваар эсэргүүцэх дасгалыг хийж гүйцэтгэх.
  1. Осол эсэргүүцэх дасгал- энэхүү дасгалыг хийснээр эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж чадавхыг дээшлүүлэхэд оршино
  2. Аваар эсэргүүцэх дасгал- цахилгааны ямар нэгэн аюул гарсан үед хурдан шуурхай гэмтлийг олж устган, сэлгэн залгалтыг хийж ЦЭХ-ний найдвартай ажиллагааг хангахад оршино
  1. Нийт ажилчдад ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх талаар цахим сургалт хийх.
  2. Компанид бид дотоод хяналт шалгалтыг хийж гарсан зөрчлийг даруй устган ажиллах.
  3. Галын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор бид ОБГ-тай хамтран нийт ажилчдаа хамруулан сургуулилт хийх

Аюул, эрсдэлийг хянаж осол зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллацгаая.

 

 

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх