Монгол улсын Засгийн газраас "Covid-19" цар тахлын үед цахилгааны төлбөрийг төр хариуцах болсонтой холбоотой үүссэн нөхцөл байдлыг дагуу "ӨБЦТС" ТӨХК Гүйцэтгэх захирал Т.Жаргалсайхан хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ хэт нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх талаар хэрэглэгчдэд зөвлөмж хүргэх, хэт ачаалал өссөнөөр цахилгаан дамжуулах шугам, дэд станц, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын хангаж, сахилга бат, тоноглолын найдвартай ажиллагааг хангаж ажиллахыг компанийн нийт ажилчдад үүрэг болголоо. Үүрэг даалгаврын хүрээнд тусгайлсан ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээ нэмэгдэхээс урьдчилан сэргийлж цахим сүлжээнд #ХэмнэжТусалъя аяныг эхлүүллээ. Аяны гол зорилго нь хэрэглэгчийн цахилгааны хэрэглээг нэмэгдүүлэхгүй хэвийн байлгах заавар, зөвлөмжийг хүргэж цахилгаан эрчим хүчний хэмнэлтийн ач холбогдлыг ухуулан ойлгуулах зорилготой юм.