2020 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Монгол улсын системийн хэмжээнд түүхэн өдөр боллоо. Оюу толгой уурхайн нийт хэрэглээний 1,3 мВт хэрэглээг Монгол улсын эрчим хүчний системээс хангах зорилгоор Цагаан хорол ХХК гүйцэтгэж барьсан 220кВ Оюу А, Б цахилгаан дамжуулах агаарын шугам хүлээж авахаар улсын комисс ажиллаа. Комиссын бүрэлдэхүүнд Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төв, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-н Төв компани, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-н Говийн бүсийн салбар, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нуудын удирдах албан тушаалтнууд болон, инженер техникийн ажилтнууд ажиллаж гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авахаар боллоо.