Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас "Хөдөлгөөнт баг" үйл ажиллагааг 11 дүгээр сарын 2, 3-ны өдөр Даланзадгад сумын 8 баг дээр зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд нийт 46 төрийн байгууллага оролцож, иргэд хөдөлмөрчдөд үйлчилсэн бөгөөд манай компанийн инженер, мэргэжилтнүүд 8 баг тус бүр цахилгаан эрчим хүчний холбоотой мэдээ, мэдээлэл, заавар зөвлөмжийг хүргэн ажиллалаа.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан аймгийн ИТХ, ЗДТГ-ын хамт олонд ажлын улам өндөр амжилтыг хүсэе.