Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Ухаалаг тоолуурын суурилуулалт хийгдэж байна.

Эрчим хүчний яамнаас 2019 оныг “Ухаалаг эрчим хүчний жил” болгон зарласан. "ӨБЦТС" ТӨХК техникийн бодлогын хүрээнд хэрэглэгчдийн тоолуурыг ухаалаг тоолуураар үе шаттайгаар шинэчлэх ажлыг 2019 оноос эхлүүлж байна.

Ухаалаг тоолуурын суурилуулалтын ажлыг “Эндлэс Энержи” ХХК хийж гүйцэтгэж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ХТП-7, КТПН-95 дэд станцын 12, 16, 17, 41, 42, 43, 49-р орон сууц, худалдааны төв орчмын аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудын 1 фазын 484ш, 3 фазын 56ш тоолуурыг шинэчлэх ажлыг үнэ төлбөргүй хийж байна.

Хэрэглэгчдийн тоолуурыг ухаалаг тоолуураар шинэчилснээр тоолуурын заалтыг эгшин зуур үнэн зөв шууд авах ба хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний чанар, тасралт саатал гарсан талаархи мэдээллийг компанийн төв серверт хүлээн авч шийдвэрлэх боломжтой болж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх