"Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ"ТӨХК 2018-2019 оны бизнес төлөвлөгөөний дагуу “Land Cruiser 76” маркийн автомашиныг худалдан авч Автын хэсэгт хүлээлгэн өглөө. Тус шуурхай албаны автомашин нь гарч болзошгүй цахилгаан шугам сүлжээний гэмтэл саатлыг устгах засварын бригадын үйл ажиллагаанд ашиглагдах юм. Ингэснээр Өмнөговь аймгийн 14 сумын цахилгаан шугам сүлжээний тоног төхөөрөмжид гэмтэл саатал гарах үед түргэн шуурхай хүрэлцэн очих, шуурхай ажиллагааны бэлэн байдлыг хангах боломж нэмэгдэж байгаа юм.