“Даланзадгадын ДЦС”ТӨХК, “Ухаа худаг” ДЦС “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Говийн бүсийн салбар байгууллагууд оролцсон “ШУУРХАЙ АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨГӨӨН” 2019 оны 09 сарын 16 өдөр боллоо. Тус зөвлөгөөнөөр шуурхай ажиллагаанд гарч буй хүндрэл, түүнийг хэрхэн шийдвэрлэх болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж шийдвэрлэв.