“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төв 2019 оны 01 дүгээр сараас Даланзадгад сумын төв, 14 суманд өөрийн эзэмшлийн зааг дахь тоолуурын хайрцаг щитэнд ээлжит үзлэг шалгалт хийж зөрчилтэй тоолуурын хайрцаг, хэрэглэгчийн эзэмшлийн зааг дахь гэмтэлтэй цахилгааны утас, замбараагүй байрлуулсан тоолууруудыг эмхлэн аюулгүй байдлыг хангах ажлыг хийж нийт 124 хайрцаг щит сэргээн засварлаж аюулгүй ажиллагааг хангасан. Энэхүү ажил хийгдсэнээр хэрэглэгчийн эзэмшлийн заагт үүсэх эрсдэлийг бууруулна.