Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, ХАБЭА-н салбар зөвлөл хамтран Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэн сурталчилах, ажлын байранд тавигдах ХАБЭА-н шаардлага стандартыг хангах, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрсдэл аюулгүй орчинд ажиллах нөхцлийг сайжруулан, ХАБЭА-н тухай хуулийн улсын үзлэг, сарын аянаар ажлын амжилт гарган "ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА" болзол журмыг 2016, 2018 онуудад ханган ажилласан тул энэхүү БАТЛАМЖ-г энэ жил ахин манай компанид гардуулан өглөө.
Та бүхний цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.