Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

ТАЛАРХАЛ

 

2019 оны 04-р сарын 20, 21-ны өдрүүдэд 08:20 цагаас 21:30 цагийн хооронд Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 330кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтыг гүйцэтгэгч “TBEA” ХХК нь Чойр –Мандалговь чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугаман дээгүүр давуулгын ажлыг хийж гүйцэтгэсэн.

            “ЦДҮС” ТӨХК-ийн Говийн бүсийн салбар нь Чойр-Мандалговь чиглэлийн 220кВ-ын агаарын шугамын гэмтэл устгах, Тавантолгой-Даланзадгад чиглэлийн 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтэл устгах, 110/35/10 кВ-ын Даланзадгад дэд станцын 110кВ, 35кВ-н ил хуваарилах байгууламжид цэвэрлэгээ үйлчилгээ, 35кВ, 10 кВ-ын хэмжүүрийн трансформаторын алдааг шалгах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Шинээр бариж буй ЦДАШ-н угсралтын болон засвар үйлчилгээний ажлууд төлөвлөсөн хугацаандаа хийгдээгүйгээс шалтгаалан цахилгаан эрчим хүчний хязгаарлалтын хугацаа уртасч захиалгат хугацаандаа хүчдэл залгагдаагүй болно.

Тухайн өдрүүдэд “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-иас 10кВ-н Эмнэлэг, Холбоо, РӨНС фидерийн шаардлагатай дэд станцуудад хүчдэл өгч цахилгаан эрчим хүчээр хангаж ажилласан. Салбар нэгт тус станцынхаа хамт олонд талархал илэрхийлье.

 

 

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх