"Эрчим Хүчний Хөгжлийн Төв" ТӨҮГ, Монголын Хүний Нөөцийн Институттэй хамтран Эрчим хүчний салбарын удирдлага, хүний нөөц, сургалтын инженерүүдэд зориулсан "Хүний нөөцийн ахисан түвшний сургалт"-ыг шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу 2 дахь удаагаа 2019.04.15-2019.04.19-ний өдрүүдэд Эрчим Хүчний Хөгжлийн Төв дээр зохион байгуулагдана. Энэхүү сургалтад салбарын 27 байгууллагын 30 гаруй албан хаагчид хамрагдаж байна. Уг сургалтад "ӨБЦТС" ТӨХК-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Т.Насандэлгэр оролцож байна.