Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг "Ажилтай иргэн-Орлоготой өрх" ажлын байрны нээлттэй өдөрлөг 3 дахь жилдээ Политехник коллежийн зааланд болж байна. Энэ жилийн ажлын байрны нээлттэй өдөрлөгт 42 аж ахуйн нэгж, 731 нээлттэй ажлын байр зарлагдсан талаар “Өмнөговь” page-р мэдээллэжээ. “ӨБЦТС” ТӨХК-ийн хувьд 3 ажлын байрны материалыг хүлээн авч, мэдээ мэдээлэл өгч ажиллаж байна.