Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

"НАР ЗӨВИЙН ЭХ ОРОН" БАЯРЫН ЖАГСААЛ

ДАЛАНЗАДГАД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС "СОЁЛ УЛАМЖЛАЛАА ДЭЭДЭЛЬЕ" УРИАН ДОР СОЁЛЫН ЖИЛИЙГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА. 
Өмнөговьчууд 2019 оныг салбарын хувьд "Соёлыг дэмжих жил" болгон зарлаж өнөөдөр жилийнхээ нээлтийг албан ёсоор хийлээ. Уг жилийн нээлтэд төрийн болон төрийн бус байгууллагууд "НАР ЗӨВИЙН ЭХ ОРОН" баярын жагсаалд оролцсоноос Даланзадгад сумын Засаг Даргын Тамгын газрын хамт олон мөн 8 багийн төлөөллүүд үндэснийхээ өв уламжлалыг хадгалсан дээл хувцсаараа гоён "Соёл уламжлалаа дээдлэе" гэсэн уриан дор соёлын жилийг эхлүүлж байна. Даланзадгад сумын засаг даргын Тамгын газраас Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд, хүүхэд залуусаа ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГЭЭ ДЭЛГЭРҮҮЛЭГЧ, НОМТОЙ НӨХӨРЛӨГЧ, ХОТЫН СОЁЛЫГ ХӨГЖҮҮЛЭГЧ, УЛАМЖЛАЛТ ӨВ СОЁЛОО ДЭЭДЛЭГЧ, ЗӨВ ТӨЛӨВШЛИЙГ БҮТЭЭГЧ Даланзадгадчууд байхыг уриалж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх