Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Маргааш Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд

"ХЭРЭГЛЭГЧ ТАНЫ ТӨЛӨӨ" ӨДӨРЛӨГ БОЛНО

МУ-ын Засгийн газраас 2019 оныг "ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ" болгон зарласан. Төрийн ажил үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод болгох зорилгоор аймгийн Засаг даргын дэргэдэх Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөлөөс "ХЭРЭГЛЭГЧ ТАНЫ ТӨЛӨӨ" өдөрлөгийг 3-р сарын 15-ны өдөр Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд хийх гэж байна. 
Өдөрлөгийн үеэр: 

"ӨБЦТСүлжээ" ТӨХК
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Цагдаагийн газар 
Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар
Онцгой байдлын газар
Нийгмийн даатгалын хэлтэс 
Мэргэжлийн хяналтын газар 
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
Татварын хэлтэс
Монголын цахилгаан холбоо ХК-ийн Өмнөговь аймаг дахь газар 
Улсын бүртгэлийн хэлтэс
Улсын өмгөөлөгч
Голомт банк
Хөдөлмөрийн бирж
Миг даатгал ХХК 
Авто тээврийн төв
Даланзадгад дулааны цахилгаан станц ХХК
Гүний ус ХХК иргэд та бүхэнд үйлчилнэ.

 

Өдөрлөгийн үеэр дараах үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлнэ:

- Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах
- Хууль тогтоомж, дүрэм, журам, тогтоолын танилцуулга
- Ашиглагдаж буй багаж, тоног төхөөрөмжийн үзүүлэн танилцуулга
- Эрчим хүч хэмнэлттэй холбоотой эрх, үүргийг таниулах, эрчим хүч хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл сонгох талаар зөвлөгөө өгөх
- Танилцуулах материал тараах
- Цахилгаан эрчим хүчний тарифын талаар мэдээлэл өгөх, хэрэглэгдэх тоолуур хэмжих хэрэгслийг танилцуулга  
- Шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнэ тарифын хөнгөлөлтийн талаар танилцуулга
- Хэрэглэгчдэд хэрэглэгдэж байгаа стандартын тоолуур хэмжих хэрэгслийг сурталчлах
- Хэрэглэгчдэд төлбөрийн мэдээлэл, лавлагаа өгөх
- Цахилгаан эрчим хүчний төлбөр хүлээн авах, И-баримт хэвлэж өгөх
- Дуудлага үйлчилгээ хүлээж авах, гүйцэтгэх
- Тоолуур шалгах, танилцуулах, баталгаажуулалт хийх
- Хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх

 

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх