Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

“ХЭРЭГЛЭГЧИЙН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ 2019.03.11 - 13-НЫ ӨДРҮҮДЭД ҮРГЭЛЖИЛНЭ.

“ХЭРЭГЛЭГЧИЙН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ
2019.03.11 - 13-НЫ ӨДРҮҮДЭД ҮРГЭЛЖИЛНЭ. 
-------------------------------------------------------------
Өдөрлөгийн зорилго
Монгол улсын Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийг сурталчлах, цахилгаан эрчим хүчний үнэ тариф, цахилгааны хэмнэлтийн талаарх мэдээлэл, зөвлөмжийг хэрэглэгчдэд танилцуулахад “ХЭРЭГЛЭГЧИЙН ӨДӨР” өдөрлөгийн зорилго оршино.
----------------------------------------------------------
Өдөрлөгийн үеэр үзүүлэх үйлчилгээ
Өдөрлөгийн үеэр дараах үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлнэ:
 Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах
 Хууль тогтоомж, дүрэм, журам, тогтоолын танилцуулга
 Ашиглагдаж буй багаж, тоног төхөөрөмжийн үзүүлэн танилцуулга
 Эрчим хүч хэмнэлттэй холбоотой эрх, үүргийг таниулах, эрчим хүч хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл сонгох талаар зөвлөгөө өгөх
 Танилцуулах материал тараах
 Цахилгаан эрчим хүчний тарифын талаар мэдээлэл өгөх, хэрэглэгдэх тоолуур хэмжих хэрэгслийг танилцуулга 
 Шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнэ тарифын хөнгөлөлтийн талаар танилцуулга
 Хэрэглэгчдэд хэрэглэгдэж байгаа стандартын тоолуур хэмжих хэрэгслийг сурталчлах
 Хэрэглэгчдэд төлбөрийн мэдээлэл, лавлагаа өгөх
 Цахилгаан эрчим хүчний төлбөр хүлээн авах, И-баримт хэвлэж өгөх
 Дуудлага үйлчилгээ хүлээж авах, гүйцэтгэх
 Тоолуур шалгах, танилцуулах, баталгаажуулалт хийх
 Хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх

 

 

 

 

 

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх