"ӨБЦТС" ТӨХК нь Өмнөговь аймгийн 14 сумдын нутаг дэвсгэрийг хамран нийт 14400 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг түгээж, үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Сумдын диспетчер техникч, монтёр, борлуулалтын ажилтан нарыг ажлын байран дээр ААД, ТАД, НСДүрэм, сэлгэн залгалтын талаар сургалт хийж ээлжит шалгалт авлаа. Компанийн удирдлага сумдын техникч нартай уулзаж ажлын заавар, зөвлөгөө, компанийн цаашдын үйл ажиллагааг танилцуулж, шуурхай ажиллагаа, компанийн цаг үеийн мэдээ мэдээллүүдийг өгч ажиллалаа.