БИД ӨӨРСДИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛАХ БОЛОМЖТОЙ Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байна. Томуугийн өвчлөл жирэмсэн эмэгтэйчүүд, бага насныхан, ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүст үгдрэл, хүндрэлтэй явагдах хандлагатай байдаг тул дулаан хувцаслах, ханиад, томуутай бол аль болох гэрээс гарахгүй байж, амны хаалт хэрэглэх, гарын ариун цэврийг сайтар сахих, биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэж өөрийн гэр бүл, хамтран ажиллагсдынхаа эрүүл мэндийг хамгаалан урьдчилан сэргийлцгээе. Манай байгууллага нь Үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо хамтран уг өвчнөөс урьдчилан сэргийлж бүх ажилчиддаа амны хаалт зүүлгэж сармистай сүү, халуун чацарганатайгаар ажлын өдрийг эхлүүлж байна. Бүх байгууллага ханиад томууны эсрэг дархлаажуулалтын аян өрнүүлэхийг уриалж байна.