Компанийн ҮЭ-ийн хорооны бүх гишүүдийн хурал 2019.01.09-ний өдөр зохион байгуулагдлаа.
Хурлаар ҮЭ-ийн хорооны дарга Ч.Батсайхан- 2018 оны санхүү, үйл ажиллагааны тайлан, Захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн дүгнэлтийг тус тус танилцуулав.
ҮЭ-ийн хорооны дарга Ч.Батсайхан 2019-2020 онд мөрдөж ажиллах Хамтын гэрээг Гүйцэтгэх захирал болон алба, хэлтэс, хэсгийн дарга нарт гардуулав.
ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
1. Хамтын гэрээний хэрэгжилтийг жилд 2 удаа ҮЭ-ийн бүх гишүүдэд тайлагнаж байх
2. Хамтын гэрээний төслийг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний дотор буюу компанийн бизнес төлөвлөгөө батлагдахаас өмнө хэлэлцэн шийдвэрлэх
3. Үйлдвэрчний эвлэлийн хороо 2019 онд 1 даргатай, 6 тэргүүлэгчтэй байх
4. Ч.Батсайханыг ҮЭ-ийн хорооны даргын улируулан томилов. ҮЭ-ийн хорооны дарга Ч.Батсайхан- 2019 онд хамтарч ажиллах тэргүүлэгчдийн нэрс /Б.Бадамханд, Л.Алтанзул, С.Очирсүрэн, С.Оргилуун-Эрдэнэ, С.Хэнмэдэх, С.Чулуунбаатар/-ийг танилцуулж, санал оруулав. ҮЭ-ийн бүх гишүүд 100% дэмжив.