Монгол улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд зүүн, өмнөд бүсийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд зохион байгуулсан ажил мэргэжлийн уралдаан Дорнод аймгийн Чойбалсан хотод 2017 оны 5-р сарын 19-нд амжилттай зохион байгуулагдлаа.
Уг ажил мэргэжлийн уралдаанд Багануур дүүрэг, Өмнөговийн "ӨБЦТС" ТӨХК, "ДзДЦС" ТӨХК, Дорноговь, Дорнод аймгуудын 6 баг оролцлоо.
Тус тэмцээн нь марш тактик, гагнуур, оосорлогч дохиочин, кранчин, хаалт арматур засвар, шуурхай ажиллагааны ажиллагсадын онол практик, IQ, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, эрчим хүчний тухай хууль, ТАД, ААД-н мэдлэг шалгах төрлүүдээр зохион байгуулсан юм. "ӨБЦТС" ТӨХК-ийн төлөөлөл, баг тамирчид тэмцээндээ амжилттай оролцоод, Дорноговь аймгийн байгалийн түүхэн, дурсгалт газруудыг үзэж сонирхоод ирлээ.