Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн хүрээнд зохиогдсон спортын наадам 2017.05.07 - 2017.05.10 ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. /2017.05.11/-нд шилдгүүдээ тодрууллаа.
Нийт 41 байгууллагын 1000 гаруй тамирчин гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, билльярд зэрэг 5 төрөлд өрсөлдсөнөөс багийн дүнгээр “ДЦС-4” ТӨХК тэргүүлж, “Эрчим хүчний салбарын спортын их наадам 2017” цомын эзэн боллоо. 2-р байранд “УБЦТС” ТӨХК, 3-р байранд “Хасу мегаватт” ХК орлоо."ӨБЦТС" ТӨХК-ийн 18 тамирчин дээрх 5 төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорисноос эмэгтэй сагсан бөмбөг, волейболын баг "шигшээ 16"-д үлдэж, эрэгтэй шатраар 12-р байр эзэллээ. Харин билльярдын төрөлд багаараа хүрэл медаль хүртсэн амжилттай оролцоод ирлээ.
/Нутаг нэгт "Даланзадгадын дулааны цахилгаан станц" ТӨХК-ийн баг тамирчдын хамт/