Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 ойд зориулсан Спортын Их наадмыг Эрчим хүчний яам, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт гар бөмбөгийн тэмцээнээр эхэллээ.
Эрчим хүчний салбарт ажиллагсад гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, теннис, биллиард зэрэг спортын тэмцээнээр хурд хүч, авьяас чадлаа сорих юм. Тэмцээнд 50 гаруй компанийн 1000 гаруй тамирчид оролцож байгаа юм байна."ӨБЦТС" ТӨХК-ийн баг тамирчид амжилттай оролцож байна.