Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

  Огноо : 2017.04.11

Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн  Гурван тэс сумын 35/10 кВ-н 1600 кВА дэд станц шинээр барьж, 10 кВ-н ЦДАШ-г шинэчлэх ажил

Тендер шалгаруулалтын дугаар: НТШ-2017/01

 

 

“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Өмнөговь аймгийн  Гурван тэс сумын 35/10 кВ-н 1600 кВА дэд станц шинээр барьж, 10 кВ-н ЦДАШ-г шинэчлэх ажил–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100.000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 450 сая төгрөг /2016 он/

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016 он

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

 

 

Тендерийн хамт 10.700.000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2017 оны 05 дугаар сарын 12-ний өдөр , 10 цаг –аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017.05.12-ны өдрийн, 11.00 цагт нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Өмнөговь аймаг, Даланзадгад сум “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн албан байр 203 тоот өрөө, хангамжийн мэргэжилтэн С.Оргилуун-Эрдэнэ

Утас: 99087583, факс 70534599 e-mail хаяг: [email protected]

 

 

 

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх