2017.4.12-ний өдөр Өмнөговь аймгийн Эрчим хүчний удирдах ажилтны зөвлөгөөн Нутгийн удирдлагын ордонд амжилттай болж өндөрлөлөө."ӨБЦТС" ТӨХК-ийн хамт олон амжилттай оролцож компанийн талаар товч танилцуулга, мэдээлэл өгч цаашид авч хэрэгжүүлэх зорилго, зорилтоо танилцууллаа. Уг зөвлөгөөнд Аймгийн засаг дарга, засаг даргын орлогч, АЗДТГазар, ЭХЯамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл, "ДзДЦС" ТӨХК, "ӨБЦТС" ТӨХК, Ухаа худгийн цахилгаан станц, "Дулаан хангамжийн газар" ОНӨҮГ, "Өмнийн говийн инженерүүдийн холбоо", "НьюКом" ХХК, 15 сумдын эрчим хүчний ОНӨААҮГ-ын удирдлагууд болон томоохон уул уурхайн компаниуд, хувийн хэвшлийн төлөөлөлүүд оролцлоо.Зөвлөгөөн семинараар 2017-2023 он хүртэлх Өмнөговь аймгийн эрчим хүчний бодлогын бичиг баримтыг хэлэлцэж аймгийн ИТХ-д өргөн барьж батлуулахаар боллоо.