Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

ЦАХИЛГААНЫ ЧАДЛЫН ТӨЛБӨР ТООЦОХ АРГАЧЛАЛ

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Энэхүү аргачлалаар хэрэглэгчдэд батлагдсан чадлын тарифаар цахилгааны чадлын төлбөр тооцох ерөнхий зарчмууд, тооцооны үзүүлэлтүүд ба утгууд, тэдгээрийг тооцоонд хэрэглэх нөхцөл зэргийг тодорхойлно.

1.2.Батлагдсан чадлын тарифаар хэрэглэгчийн тоолуурын төрлөөс хамааруулан чадлын төлбөрийг тооцно.

Хоёр. Нэр томъёо

2.1.Чадлын тариф (Тчадал) – Хэрэглэгчдийн чадлын төлбөрийг тооцоход зориулагдсан Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн үнийг;

2.2.Чадлын төлбөр (Тчадал төлбөр) – Хэрэглэгчийн хэрэглэсэн чадлын утгыг чадлын тарифаар үржүүлж тооцсон төлбөр;

2.3.Чадлыг бүртгэх боломжтой тоолуур– Эрчим хүчний тухай хуулийн 16.3.3-т заасан шаардлагыг хангасан,оройн 17.00-22.00 цагийн хооронд хэрэглэгчийн хэрэглэсэн чадлын эгшин зуурын утгыг бүртгэж, санах боломжтой тоолуур;

2.4.Чадлыг бүртгэх боломжгүй тоолуур –Эрчим хүчний тухай хуулийн 16.3.3-т заасан шаардлагыг хангасан хэрэглэгчийн хэрэглэсэн чадлын эгшин зуурын утгыг бүртгэх боломжгүй тоолуур;

2.5.Энгийн тоолуур – Эрчим хүчний тухай хуулийн 16.3.3-т заасан шаардлагыг хангасан чадлын утгыг бүртгэх боломжгүй тоолуур;

2.6.Цагийн ялгаварт тоолуур – Эрчим хүчний тухай хуулийн 16.3.3-т заасан шаардлагыг хангасан өдрийн, оройн, шөнийн хэрэглээг бүртгэх боломжтой тоолуур;

2.7.Оргил ачааллын үргэлжлэх хугацаа – Эрчим хүчний системийн хамгийн их ачаалал үргэлжлэх хугацаа буюу хоногийн 17.00-22.00 цаг;

2.8.Хэрэглэгчийн оргил ачаалалд оролцсон хамгийн их чадал – Оргил ачааллын хугацаанд хэрэглэсэн хамгийн их чадлын утга;

2.9.Хамгийн их чадлын дундаж утга – Тухайн сарын хуанлийн өдрүүдийн оргил ачаалалд оролцсон хамгийн их чадлын утгуудын дундаж утга;

 

Гурав. Цахилгааны чадлын тарифаар төлбөрийг

тооцоход баримтлах зарчим

3.1.Хэрэглэгчийн цахилгааны чадлын төлбөрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифыг үндэслэн тооцно.

3.2.Чадлын төлбөр тооцох чадлын утгыг тодорхойлохдоо тухайн хэрэглэгчийн цахилгааны тоолуурын мэдээлэл хадгалах, шилжүүлэх техникийн боломжоос хамааруулан дараах нөхцөлүүдээр тооцно.

3.2.1. Тодорхой хугацааны интервалд чадлын утгыг бүртгэх боломжтой тоолууртай хэрэглэгчийн чадлын төлбөрийг тоолуурын санах байгууламжид бүртгэгдсэн чадлын мэдээлэлд үндэслэн тухайн сарын өдрүүдийн оргил ачаалалд (17.00-22.00цаг) оролцсон хамгийн их чадлын дундаж утгаар тооцно.

3.2.2. Чадлын утгыг бүртгэх боломжгүй энгийн тоолууртай, мөн чадлыг бүртгэх боломжтой тоолууртай боловч энгийн тарифаар тооцоо хийж байгаа хэрэглэгчийн чадлын төлбөрийг тооцохдоо хэрэглэгчийн тухайн сарын цахилгааны энергийн хэмжээг үндэслэн энэхүү аргачлалын 4.3-т заасны дагуу тодорхойлно.

3.2.3. Чадлын утгыг бүртгэх боломжгүй цагийн ялгаварт тоолууртай хэрэглэгчийн чадлын төлбөрийг хэрэглэгчийн тухайн сарын оройн хэрэглээ (17.00-22.00цаг)-ний нийт энергийн хэмжээг үндэслэн энэхүү аргачлалын 4.4-т хэсэгт заасны дагуу тодорхойлно.

Дөрөв. Хэрэглэгчийн чадлын төлбөр тооцох

4.1.Хэрэглэгчийн цахилгааны чадлын төлбөрийг уг аргачлалын 3.2-т заасны дагуу тоолуурын техникийн боломжоос хамааруулан дараах байдлаар тооцно.

4.2.Чадлын утгыг бүртгэх боломжтой тоолууртай хэрэглэгчийн чадлын төлбөрийг дараах байдлаар тооцно. Үүнд:

 

 

 

 

– Чадлын төлбөр (төгрөг);

 

Чадлын тариф (төг/кВт/сар);

 

Хэрэглэгчийн тухайн сард хэрэглэсэн хамгийн их чадал (кВт);

 

Хэрэглэгчийн тухайн сарын хуанлийн өдрийн 17-22 цагийн хооронд хэрэглэсэн хамгийн их чадал;

 

Тухайн сарын хуанлийн өдрийн тоо;

 

 

4.2.1. Хэрэглэгчийн хамгийн их чадал (Pmax)-ын мэдээлэл тоолуурын санах ойд 15-30 минутын давтамжтайгаар бүртгэгдсэн байх ба эдгээр өгөгдлөөс тухайн өдрийн оргил ачаалал үргэлжлэх хугацаа (17.00-22.00цаг)-нд бүртгэгдсэн хамгийн их чадлын утгыг төлбөр тооцох үзүүлэлт болгож бүртгэнэ.

4.2.2. Зарим төрлийн тоолуур нь 15-30 минутын давтамжтайгаар зөвхөн дундаж чадал (Pдундаж) бүртгэх боломжтой байх нөхцөлд эдгээр өгөгдлөөс тухайн өдрийн оргил ачаалал үргэлжлэх хугацаа (17.00-22.00 цаг)-нд бүртгэгдсэн хамгийн их дундаж чадлын утгыг төлбөр тооцох үзүүлэлт болгож бүртгэнэ. Хэрэглэгчийн тухайн сард хэрэглэсэн хамгийн их чадал буюу чадлын төлбөр тооцох чадлыг өдөр бүрт бүртгэгдсэн хамгийн их чадлын утгыг нийт өдрийн тоонд хувааж дунджилж тооцно.

4.3.Чадлыг бүртгэх боломжгүй энгийн тоолууртай, мөн чадлыг бүртгэх боломжтой тоолууртай боловч энгийн тарифаар тооцоо хийж байгаа хэрэглэгчийн чадлын төлбөрийг дараах байдлаар тооцно. Үүнд:

 


 

 

– Чадлын төлбөр (төгрөг) ;

 

Чадлын тариф (төг/кВт/сар);

 

Энгийн тоолууртай хэрэглэгчийн тухайн сард хэрэглэсэн хамгийн их чадал (кВт);

 

Сарын цахилгааны хэрэглээ (кВт.ц);

 

Тухайн сарын хамгийн их чадлын үргэлжлэх хугацаа (цагаар);

 

Тухайн сарын хуанлийн өдрийн тоо;

 

4.3.1.Энгийн тоолууртай хэрэглэгчийн өдөр ажиллах хамгийн их хугацааг 12 цаг байхаар тооцно.

4.4.Чадлыг бүртгэх боломжгүй цагийн ялгаварт тоолууртай хэрэглэгчийн чадлын төлбөрийг дараах байдлаар тооцно. Үүнд:

 


 

 

– Чадлын төлбөр (төгрөг);

Чадлын тариф (төг/кВт/сар);

Цагийн ялгаварт тарифт тоолууртай хэрэглэгчийн тухайн сард хэрэглэсэн хамгийн их чадал (кВт);

– Хэрэглэгчийн сард хэрэглэсэн цахилгааны оройн хэрэглээ (кВт.ц);

Тухайн сарын хамгийн их ачааллын үргэлжлэх хугацаа (цагаар);

Тухайн сарын хуанлийн өдрийн тоо;

4.4.1. Цагийн ялгаварт тоолууртай хэрэглэгчийн оройн хэрэглээний хугацааг 17.00-22.00 цаг буюу 5 цаг байхаар тооцно.

Тав. Бусад

5.1.Цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компани нь хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгааны чадлын хэмжээ болон чадлын төлбөрийг хэрэглэгчийн төлбөрийн нэхэмжлэх хуудсанд үзүүлнэ.

5.2.Хэрэглэгч цахилгааны тоолуурын заалтаа хянах боломжийг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компани бүрдүүлнэ.

5.3.Зуны цагийн тоололд шилжихтэй холбоотойгоор цагийн ялгаварт тоолууртай үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын оройн хэрэглээний тарифыг мөрдөх хугацааг хоногийн 18.00-23.00 цаг байхаар тооцно (жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд).

--- оОо ---

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх